Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/41

 

2025/ДШМ/41

 

 

        

Н.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Т.Алтанзул

           Яллагдагч Н.А

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/659 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Н.Ад холбогдох 2512001000037 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

    

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0, эхнэрийн хамт, А аймгийн Э сумын Ц 0-0 тоотод оршин суух, урьд нь  А аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 6 сар баривчлах ял, А аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 260 зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хорих ял, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Нийн А (РД:000000000)

 

Яллагдагч Н.А нь үргэлжилсэн болон нийлмэл үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа буюу 2024 оны 10 сарын 16-ны өдөр А аймгийн Э сумын 0 баг Ц хорооллын 0-0 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодож, түүний биед зүүн хөмсөг, зүүн зулайд зүсэгдсэн шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2025 оны 00 сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар А аймгийн Э сумын 0 баг Ц 0-0 тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” гэж хэлж, улмаар өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

мөн 2024 оны 10 сарын 16-ны өдөр А аймгийн Э сумын 0 баг Ц хорооллын 0-0 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодсон,

  1. оны 12 дугаар сарын 31 -ний өдөр А аймгийн Э сумын 0 баг Ц хорооллын 0-0 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.Пг “цагдаад өгч шалгуулсан” хэмээн өширхөж, халуун тогооны залгуураар зодож, толгой дээр нь угаадас асгасан,

2025 оны 00 сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар А аймгийн Э сумын 0 баг Ц 0-0 тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” хэмээн өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Пг дээрх байдлаар буюу байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт  тус тус холбогдсон байна.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн прокурорын газраас Н.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/659 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямдоржийн Ад холбогдох 2512001000037 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Прокуророос яллагдагч Н.Ад холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай.” гэсэн боловч яллах дүгнэлт үйлдэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг орхигдуулсан; Мөн яллах дүгнэлтэд “...А аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсүгэй” гэж шүүхийн нэрийг буруу бичиж яллах дүгнэлтэд бичиг үсгийн, тооны техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Дээрх яллах дүгнэлтийн алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйл болон 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн тусгай анги хамаарах бөгөөд энэ шаардлагыг зөрчөөгүй гэж үзнэ. Учир нь яллагдагч Н.Аг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1,2-д зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлтийг дээрх зүйлчлэлээр зүйлчилсэн болно. Прокурорын яллах дүгнэлтэд гарсан дээрх алдаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу шүүхээс хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх, нөлөөлж болохуйц нөхцөл байдалд хамаарахгүй байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарч болно. Мөн мөрдөн байцаалтаар “хийгдсэн ажиллагаа” зөрчилтэй болохыг тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсхүл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарах бөгөөд дээрх шүүхээс буцаасан үндэслэл нь үүнд хамаарахгүй. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/659 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.0 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

 

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ ... Нийт гаргасан алдаа нь техникийн шинжтэй алдаа байна. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/659 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах дүгнэлт гаргаж байна. Техникийн шинжтэй алдааг тухай үед засаад явуулах боломжтой байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.0 зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж,  прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн прокурорын газраас яллагдагч Н.Аг үргэлжилсэн болон нийлмэл үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа буюу 2024 оны 10 сарын 16-ны өдөр А аймгийн Э сумын 0 баг Ц хорооллын 0-0 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодож, түүний биед зүүн хөмсөг, зүүн зулайд зүсэгдсэн шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2025 оны 00 сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар А аймгийн Э сумын 0 баг Ц 0-0 тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” гэж хэлж, улмаар өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

мөн 2024 оны 10 сарын 16-ны өдөр А аймгийн Э сумын 0 баг Ц хорооллын 0-0 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодсон,

  1. оны 12 дугаар сарын 31 -ний өдөр А аймгийн Э сумын 0 баг Ц хорооллын 0-0 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.Пг “цагдаад өгч шалгуулсан” хэмээн өширхөж, халуун тогооны залгуураар зодож, толгой дээр нь угаадас асгасан,

2025 оны 00 сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар А аймгийн Э сумын 0 баг Ц 0-0 тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” хэмээн өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Пг дээрх байдлаар буюу байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Яллагдагч Н.Ад холбогдох 2512001000037 дугаартай эрүүгийн хэрэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол” болон “Яллах дүгнэлт”-д бичигдсэн хэргийн зүйлчлэл зөрүүтэй, Шүүх байгуулах тухай хуулиар хүчингүй болсон шүүхийн харьяалалд шилжүүлсэн зэргийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.0 6 дахь хэсгийн 6.4-т ... прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтийг ... талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачлагаар хянан хэлэлцэж шийдвэр гаргана ... гэж хуульчилсан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад яллагдагч Н.Ад холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг техникийн шинжтэй алдаатай үйлдсэн болох нь прокурорын дүгнэлт бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар анхан шатны шүүхэд уг эрхийг олгосон байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд саад учруулахгүй, дээр хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/659 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Н.Агийн хувийн байдлыг харгалзан түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/659 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.0 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Ч.ЭНХТӨР

 

                                                                                     Д.БАЙГАЛМАА