| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00071/И |
| Дугаар | 320/ШШ2026/00111 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2026/00111
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Г***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/,
Хариуцагч: Б***** ийн М***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 8,069,453.37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 930,228.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,516.99 төгрөг, нийт 9,022,198.41 (есөн сая хорин хоёр мянга нэг зуун ерэн найм) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2026/00071/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б***** овогтой М***** /РХ****** / нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Голомт банктай ЗГ-R000067875-2024/11/09 тоот "Дижитал цалингийн зээлийн гэрээ" байгуулсан.
Энэхүү гэрээний хүрээнд цалингийн зээлээр 4905138998 тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 11 дугаар сарын 09-ны өдөр 10,000,000 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн зээлийг жилийн 21% (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гучин) сарын хугацаатай, зээл авсан.
Зээлдэгч Б.М***** нь ЗГ-R000067875-2024/11/09 тоот зээлийн гэрээний хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 195 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна.
Зээлдэгч Б***** овогтой М***** нь Голомт банктай байгуулсан ЗГ-R000067875- 2024/11/09 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,022,198.41 (есөн сая хорин хоёр мянга нэг зуун ерэн найман төгрөг дөчин нэгэн мөнгө) гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү
|
| Олгосон/бодогдсон | төлсөн | үлдэгдэл |
| Үндсэн төлбөр | 10,000,000 | 1,930,546.63 | 8,069,453.37 |
| Үндсэн хүү | 2,009%792.17 | 1,079,564.12 | 930,228.05 |
| Нэмэгдүүлсэн хүү | 24,101.34 | 1,584,35 | 22,516.99 |
| Нийт дүн | 12,033,893.51 | 3,011,695.10 | 9,022,198.41 |
гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал),
2. Хариуцагч Б.М***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М***** нь Г***** Б**** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9,022,198.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Г***** Б**** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн 9,022,198.41 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
5. 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
6. 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,512,198.41 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 28 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.М***** т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 8,069,453.37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 930,228.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,516.99 төгрөг, нийт 9,022,198.41 (есөн сая хорин хоёр мянга нэг зуун ерэн найм) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Б.М***** нь Г***** Б**** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9,022,198.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Г***** Б**** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн 9,022,198.41 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
5. 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,502,000 төгрөг,
6. 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,512,198.41 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,305 (нэг зуун тавин есөн мянга гурван зуун тавь) төгрөгийн тал хувь буюу 79,675 (далан есөн мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М***** ээс 79,675 (далан есөн мянга зургаан зуун далан тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 8,069,453.37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 930,228.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,516.99 төгрөг, нийт 9,022,198.41 (есөн сая хорин хоёр мянга нэг зуун ерэн найм) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,305 (нэг зуун тавин есөн мянга гурван зуун тавь) төгрөгийн тал хувь буюу 79,675 (далан есөн мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М***** ээс 79,675 (далан есөн мянга зургаан зуун далан тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Г***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН