Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 320/ШШ2026/00112

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

   

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: О**** К*****  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  Б******** ийн Х****** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 315,000 төгрөг, зээлийн хүү 151,305 төгрөг, шимтгэл 3,150 төгрөг, нийт 469,455 (дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2026/00064/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч О**** К*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "О**** К*** ББСБ" ХХК нь Б******** овогтой Х****** тэй 202-4-09-30-ний өдөр 20240930-2126 тоот зээлийн гэрээж байгуулан зээлийн эрх нээв.

2024 оны 11 сарын 30-ний өдөр 315,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000728928 тоот зээлийг Төрийн банк дахь 201000192298 тоот дансанд, зээлдэгч Б.Х****** нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Б.Х****** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-19-ний өдрийн байдлаар:

2000728928 тоот зээл 2024 оны 12 сарын 30-ний өдөр дуусч үндсэн тэлээж 0 төгрөгийг хасаж үлдэгдэа дүн 315,000 төгрог, нийт идэвхтэй ашигласан 262 хоногийн хүү 151,305 төгрөг шимтгэл 3,150 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 154,455, Нийт дүн 469,455 төгрөг, нийт дүн 469,455 /дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун тавин таван/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2 дахь тал/

2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: "О***** К**** ББСБ" ХХК-с хариуцагч Б******** овогтой Х****** РД/РН******* /-ээс зээлийн гэрээний үүрэгт 469,455 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.Х****** нь нэхэмжлэлийн 469,455 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 21 дэх тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.Х****** д холбогдуулан үндсэн зээл 315,000 төгрөг, зээлийн хүү 151,305 төгрөг, шимтгэл 3,150 төгрөг, нийт 469,455 (дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч О**** К*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А***** 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... "О***** К**** ББСБ" ХХК-с хариуцагч Б******** овогтой Х****** РД/РН******* /-ээс зээлийн гэрээний үүрэгт 469,455 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Х****** нь нэхэмжлэлийн 469,455 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,733.65 (арван дөрвөн мянга долоон зуун гучин гурав) төгрөг (жаран тав) мөнгөний тал хувь болох 7,366.825 (долоон мянга гурван зуун жаран зургаа) төгрөг (найман зуун хорин тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х****** гээс улсын тэмдэгтийн хураамж  7,366.825 (долоон мянга гурван зуун жаран зургаа) төгрөг (найман зуун хорин тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч О**** К*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О**** К*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 315,000 төгрөг, зээлийн хүү 151,305 төгрөг, шимтгэл 3,150 төгрөг, нийт 469,455 (дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х****** биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,733.65 (арван дөрвөн мянга долоон зуун гучин гурав) төгрөг (жаран тав) мөнгөний тал хувь болох 7,366.825 (долоон мянга гурван зуун жаран зургаа) төгрөг (найман зуун хорин тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х****** гээс улсын тэмдэгтийн хураамж  7,366.825 (долоон мянга гурван зуун жаран зургаа) төгрөг (найман зуун хорин тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч О**** К*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

  

ШҮҮГЧ   А.ДӨЛГӨӨН