Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

2025/ДШМ/42

 

 

        

Н.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Т.Алтанзул

            Яллагдагчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/669 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Н.Гд холбогдох 2512000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0, эхийн хамт А аймгийн Ц сумын Ц баг Ц гэх газар оршин суух, урьд нь  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Нийн Г (РД:0000000000)

Яллагдагч Н.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0 дүгээр баг Ц хорооллын О дугаар гудамжны О тоотын гадна үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.О хувийн машин засварын газарт үйлчлүүлэхээр орхисон байсан хохирогч Т.О эзэмшлийн “Портер 2” маркийн тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутагт байрлах 0 байрны доор зогсоолд хохирогч Б.Ж эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу “Бонго-3” маркийн 0-0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, долч /dolch/ маркийн хутгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр уг хутгыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болгон ашиглаж буюу тээврийн хэрэгслийн банкны тагийг хутгаар эвдэж, О литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Жт 420.000 төгрөгийн бодит хохирол, 50.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 3 дугаар баг, Ц хорооллын ертөнцийн зүгээр баруун буюу Б уулаас зүүн тийш засмал зам дээр байсан иргэн Б.Нын эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу 0-0 улсын дугаартай “Супер Портер” маркийн тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, дотроос нь домкратыг авч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр домкрат болон бусад зүйлийг ашиглан, урд хоёр обудтай дугуй, аккумлятор, хайрцагтай импакт, арааны ирчак зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Над 523.000 төгрөгийн бодит хохирол, О,000 төгрөгийн хор уршиг учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн 0-0 дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн,

2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 0 байрны гадна зогсоол дээр байсан иргэн М.Бн эзэмшлийн 0-0 улсын дугаартай “Портер 2” маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурьлуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч М.Бд 126,000 төгрөгийн бодит хохирол учруулсан, энэ гэмт хэргийг “Портер 2” маркийн 0-0 дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн,

2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр Н байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн П.Пгийн эзэмшлийн 0-0 улсын дугаартай “Бонго 3” маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурьлуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 150,000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг “Портер 2” маркийн 0-0 дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.  

 А аймгийн Прокурорын газраас Н.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, хэргийг А аймгийн Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/669 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Махан Шарав овогт Намжилдоржийн Гд холбогдох 2512000000022 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт “Портер” маркийн 0-0 дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хавтаст хэрэгт яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст хүйсийг “эмэгтэй” гэж бичсэн нь бичиг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна. Яллагдагч Н.Гын урьд ял шийтгэгдсэн эсэх нь түүний хувийн байдалтай холбоотой нотлох баримт мөн боловч урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгахдаа яллагдагчийн регистрийн дугаараар шалгагддаг ба хүн бүрийн регистрийн дугаар давхацдаггүй, мөн эрэгтэй, эмэгтэй хүний регистрийн дугаарын араасаа 2 дахь тоо нь тэгш, сондгойгоор ялгаатай байдаг. Иймд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсанд яллагдагч Н.Гын регистрийн дугаар зөв бичигдсэн тул түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ажиллагаа буруу гарах үндэслэлгүй юм. Яллах дүгнэлтэд “хэргийг А аймгийн сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй” гэж бичсэн нь “аймаг дахь” гэхийг “аймгийн” гэж бичсэн нь бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Дээрх яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан хуулийн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэж залруулах боломжтой байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/669 дугаартай захирамжийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ ... Хавтаст хэрэгт яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст хүйсийг “эмэгтэй” гэж бичсэн болон яллах дүгнэлтэд “хэргийг А аймгийн сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй” гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/669 дугаартай захирамжийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулахаар саналтай байна ... гэв.

 

            Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхбаярын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Тусгайлан гаргах санал байхгүй байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж,  прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Гыг үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 1 дүгээр баг Ц хорооллын О дугаар гудамжны О тоотын гадна үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.О хувийн машин засварын газарт үйлчлүүлэхээр орхисон байсан хохирогч Т.О эзэмшлийн “Портер 2” маркийн тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутагт байрлах 0 байрны доор зогсоолд хохирогч Б.Ж эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу “Бонго-3” маркийн 0-0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, долч /dolch/ маркийн хутгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр уг хутгыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болгон ашиглаж буюу тээврийн хэрэгслийн банкны тагийг хутгаар эвдэж, О литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Жт 420.000 төгрөгийн бодит хохирол, 50.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 3 дугаар баг, Ц хорооллын ертөнцийн зүгээр баруун буюу Б уулаас зүүн тийш засмал зам дээр байсан иргэн Б.Нын эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу 0-0 улсын дугаартай “Супер Портер” маркийн тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, дотроос нь домкратыг авч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр домкрат болон бусад зүйлийг ашиглан, урд хоёр обудтай дугуй, аккумлятор, хайрцагтай импакт, арааны ирчак зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Над 523.000 төгрөгийн бодит хохирол, О,000 төгрөгийн хор уршиг учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн 0-0 дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн,

2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 0 байрны гадна зогсоол дээр байсан иргэн М.Бн эзэмшлийн 0-0 улсын дугаартай “Портер 2” маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурьлуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч М.Бд 126,000 төгрөгийн бодит хохирол учруулсан, энэ гэмт хэргийг “Портер 2” маркийн 0-0 дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн,

2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр Н байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн П.Пгийн эзэмшлийн 0-0 улсын дугаартай “Бонго 3” маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурьлуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 150,000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг “Портер 2” маркийн 0-0 дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн гэж тус тус үзэж,  Н.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, хэргийг А аймгийн Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т ... хохирогч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах эрхтэй ... гэж, мөн хуулийн 27.7 дугаар зүйлийн 1-т ... шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна ... гэж, 2-т ... оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно ... гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Б.Над шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй, хохирогчийн гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчсөн зөрчлийг мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэх нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

          

             Прокурор мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй.

 

    Яллагдагчийг эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар эмэгтэй гэж бичигдсэн нь түүний хувийн байдал бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 68/А дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Н.Гд холбогдох хэргийг А аймгийн сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

  Өөрөөр хэлбэл яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэж прокурор дүгнэж шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд хэрэгт авагдсан баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, бэхжигдсэн байх нь хуульд нийцнэ.

 

            Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/669 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/669 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Ч.ЭНХТӨР

 

                                                                                     Д.БАЙГАЛМАА