Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 320/ШШ2026/00115

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  Т**** ийн М******** ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2037243 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 366,825.81 төгрөг, үндсэн хүү 104,126.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,190.62 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 489,442.77 (дөрвөн зуун наян есөн мянга дөрвөн зуун дөчин хоёр) төгрөг (далан долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 320/2026/00104/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т**** М******** нь Т*** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2023-05-18-ны өдөр 2037243 тоот Т*** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т*** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэж эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2037243 тоот Т*** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 366.825.81 төгрөг, үндсэн хүүнд 104,126.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7.190.62 төгрөг, шимтгэлд 2.300.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг. Нийт 489,442.77 төгрөгийг хариуцагч Т**** ийн М******** аас гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-6 дахь тал/

2. Хариуцагч Т.М******** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.М******** нь Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 489,442.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 489,442.77

төгрөгөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 299,240 төгрөгийг төлсөн тул үлдэх 190,203 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 39 дэх тал/

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т**** овогтой М******** /РУ***** / нь нэхэмжлэлийн дүнгээс 328,290.55 төгрөгийн төлөлт хийсэн үлдэгдэл төлбөр болох 161,152.45 дүнг төлөх хариу тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 48 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК нь хариуцагч Т.М******** д холбогдуулан 2037243 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 366,825.81 төгрөг, үндсэн хүү 104,126.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,190.62 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 489,442.77 (дөрвөн зуун наян есөн мянга дөрвөн зуун дөчин хоёр) төгрөг (далан долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа ... Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т**** овогтой М******** /РУ***** / нь нэхэмжлэлийн дүнгээс 328,290.55 төгрөгийн төлөлт хийсэн үлдэгдэл төлбөр болох 161,152.45 дүнг төлөх хариу тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү .. гэх тайлбар, хариуцагч Т.М******** нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр  .. Миний бие Т.М******** нь Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 489,442.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 489,442.77

төгрөгөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 299,240 төгрөгийг төлсөн тул үлдэх 190,203 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.. гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Т.М******** ы нэхэмжлэлийн шаардлагаас 328,290.55 (гурван зуун хорин найман мянга хоёр зуун ер) төгрөг (тавин тав) мөнгийг төлж барагдуулан, үлдэгдэл 161,152.22 (нэг зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин хоёр) төгрөг (хорин хоёр) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,333.28 (арван таван мянга гурван зуун гучин гурав) төгрөг (хорин найм) мөнгөнөөс 7,666.64 (долоон мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг (жаран дөрөв) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.М******** аас улсын тэмдэгтийн хураамж 7,666.64 (долоон мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг (жаран дөрөв) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2037243 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 366,825.81 төгрөг, үндсэн хүү 104,126.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,190.62 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 489,442.77 (дөрвөн зуун наян есөн мянга дөрвөн зуун дөчин хоёр) төгрөг (далан долоо) мөнгө гаргуулах тухай хариуцагч Т.М******** нь 328,290.55 (гурван зуун хорин найман мянга хоёр зуун ер) төгрөг (тавин тав) мөнгийг төлж барагдуулан, үлдэгдэл 161,152.22 (нэг зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин хоёр) төгрөг (хорин хоёр) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Т.М******** ы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,333.28 (арван таван мянга гурван зуун гучин гурав) төгрөг (хорин найм) мөнгөнөөс 7,666.64 (долоон мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг (жаран дөрөв) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.М******** аас улсын тэмдэгтийн хураамж 7,666.64 (долоон мянга зургаан зуун жаран зургаа) төгрөг (жаран дөрөв) мөнгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              А.ДӨЛГӨӨН