Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00247

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00247

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, ******* гудамж Ай Си тауэр **** давхар ***** тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:********, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******, утас:********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 11,195,220.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2024 оны 05 сарын 06-ны өдөр ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 12 сарын 14-ний өдөр 7821478206 зээлийн дансны дугаартай 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5013137989 банкны тоот дансанд, 2024 оны 12 сарын 01-ний өдөр 7821027546 зээлийн дансны дугаартай 217,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5013137989 банкны тоот дансанд,

2024 оны 11 сарын 29-ний өдөр 7820966562 зээлийн дансны дугаартай 750,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5013137989 банкны тоот дансанд,

2024 оны 11 сарын 22-ны өдөр 7100263887 зээлийн дансны дугаартай 1,060,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 6 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5013137989 банкны тоот дансанд,

2024 оны 11 сарын 16-ны өдөр 7100253695 зээлийн дансны дугаартай 4,199,900 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликэйшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 12 сарын 14-ний өдрийн зээлийн үлдэгдэл нийт 129,862.22 төгрөг, 2024 оны 12 сарын 01-ний зээлийн үлдэгдэл 283,655.51 төгрөг, 2024 оны 11 сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь 978,234.78 төгрөг, 2024 оны 11 сарын 22-ны зээлийн үлдэгдэл 1,449,831.33 төгрөг, 2024 оны 11 сарын 16-ны зээлийн үлдэгдэл 5,977,528.97 төгрөг, 2024 оны 6 сарын 26-ны зээлийн үлдэгдэл 2,368,607.71 төгрөг байна. Иймд зээлдэгч Б.*******аас үндсэн зээлийн төлбөрт 9,071,856.95 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,965,958.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,695.41 төгрөг, шимтгэл 19,210 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 11,195,220.52 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ББСБ-аас авсан 11,195,220.52 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул тухайн зээлийг төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,195,220.52 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 11,195,220.52 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,074 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 97,037 төгрөгийг, төрийн сангаас 97,037 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 11,195,220.52 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,074 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 97,037 төгрөгийг, төрийн сангаас 97,037 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ