Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 320/ШШ2026/00116

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  Б****** ы Б******** ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2173824 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 238,695.90 төгрөг, үндсэн хүү 109,376.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,218.67 төгрөг, шимтгэлд 1,300 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 370,590.61 (гурван зуун далан мянга таван зуун ерэн) төгрөг (жаран нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 320/2026/00102/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б****** Б******** нь Т*** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024-09-17-ны өдөр 2173824 тоот Т*** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 260,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн богоод Т*** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2173824 тоот Т*** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 238,695.90 төгрөг, үндсэн хүүнд 109,376.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,218.67 төгрөг, шимтгэлд 1.300.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 370,590.61 төгрөгийг хариуцагч Б****** Бат- Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-6 дахь тал/

2. Хариуцагч Б.Б******** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б******** нь Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 370,590.61 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 185,295 төгрөг,

2. 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 185,295.61 төгрөгийн төлнө гэжээ. /хх-ийн 34 дэх тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б******** д холбогдуулан 2173824 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 238,695.90 төгрөг, үндсэн хүү 109,376.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,218.67 төгрөг, шимтгэлд 1,300 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 370,590.61 (гурван зуун далан мянга таван зуун ерэн) төгрөг (жаран нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Б.Б******** нь Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 370,590.61 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 185,295 төгрөг,

2. 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 185,295.61 төгрөгийн төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,767.73 (арван нэгэн мянга долоон зуун жаран долоо) төгрөг (далан гурав) мөнгөний тал хувь болох 5,883.865 (таван мянга найман зуун наян гурав) төгрөг (найман зуун жаран тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б******** эс 5,883.865 (таван мянга найман зуун наян гурав) төгрөг (найман зуун жаран тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 2173824 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 238,695.90 төгрөг, үндсэн хүү 109,376.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,218.67 төгрөг, шимтгэлд 1,300 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 370,590.61 (гурван зуун далан мянга таван зуун ерэн) төгрөг (жаран нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б******** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,767.73 (арван нэгэн мянга долоон зуун жаран долоо) төгрөг (далан гурав) мөнгөний тал хувь болох 5,883.865 (таван мянга найман зуун наян гурав) төгрөг (найман зуун жаран тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б******** эс 5,883.865 (таван мянга найман зуун наян гурав) төгрөг (найман зуун жаран тав) мөнгийг гаргуулж, тус тус Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН