| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03134/И |
| Дугаар | 312/ШШ2026/00249 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2026/00249
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2026/00249 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах ******* ******* ХК-ийн Орхон салбар ******* ******* төв /РД:***********, утас:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 5-15 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********, утас:************/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 7,002,396.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар ******* ******* төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Давааням овогтой ******* нь ******* Банкны Орхон салбар ******* ******* төвтэй онлайнаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж суудлын авто машин худалдан авах зориулалтаар 2024 оны 09 сарын 05-ны өдөр ЗГ/57637681 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая / төгрөгийн цалингийн зээлийг 13.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргээ зөрчиж 95 хоног өнгөрсөн, Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардан гэрээр болон ажлын хаягаар, утасаар байнга зээл төлөхийг шаардсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг барагдуулаагүй болно. Иймээс зээлдэгч Д.*******аас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээл 6,969,000.30 төгрөг, зээлийн хүү 32,878.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 517.61 төгрөг, нийт 7,002,396.71 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна... гэжээ.
Хариуцагч Д.Билэгтбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* ******* *******ны нэхэмжилсэн 7,002,396.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар ******* ******* төв нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,002,396.71 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар ******* ******* төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 7,002,396.71 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,988 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 63,494 төгрөгийг, төрийн сангаас 63,494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар ******* ******* төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 7,002,396.71 төгрөгийг хариуцагч Д.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,988 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 63,494 төгрөгийг, төрийн сангаас 63,494 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар ******* ******* төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ