Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 320/ШШ2026/00120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У***** овогт Д***** ын О******** ийн

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.П***** ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 320/2025/02155/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О******** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О********  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.П***** ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.О******** нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Т**** И**** ББСБ-аас 3 жилийн хугацаатай машин худалдаж авсан ба зээлээ 2025 оны 3 дугаар сард төлж барагдуулсан.

Гэтэл Д.П***** нь миний машиныг 2024.03.02-ны өдөр барьж яваад зам тээврийн осол үйлдээд, машиныг маань хаяад явсан байсан.

Үүний дагуу би өөрийн машинд учирсан хохирол 9,100,000 төгрөг, үүнээс үүдэн гарсан журмын хашааны төлбөр 3,080,000 төгрөг, нийт 12,180,000 төгрөгийг гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Х**** овогт Д******* гийн П******* нь хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн М**** сумын *** дугаар баг, **** тоотод оршин сууж, 8********** дугаартай утастай байсан ба РИ******** регистрийн дугаартай болно.

Иймд Д.П***** ын оршин суух хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тодруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.О******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 онд Приус маркийн машиныг Төгөл санхүүгээс лизингээр авсан. Улаанбаатар хотод суудаг Н.Г****** охиндоо хэрэглүүлж байсан. Нөхрийнх нь таньдаг залуу машиныг нь унаж яваад Баянгол дүүргийн өргөөд зам тээврийн осол гаргаад машинаасаа зугтаад алга болсон байсан. Охиныхоо нэр дээр өөрт нь шилжүүлээд өгье гэж бодоод шилжүүлж өгөхөөр боллоо гэхэд машиныг нь чинь эвдсэн. Жил гаран журмын хашаанд байгаа. Машин эвдэрсэн төлбөрийн хохирлын дүнг тэр залуугийн ээж гаргуулж өгнө гэж хэлсэн гэсэн. Би айгаад танд хэлэхгүй байсан гэж хэлсэн. Би мэдээд охиндоо уурлаад чи жил гаран журмын хашаанд байгаа машины мөнгө, банкны хүүтэй төлөөд дуусгууллаа гэснэ. Охин, нөхөр лүү нь уурласан. Тэр залуугийн ээж нь хохирол барагдуулж өгнө гэж хэлээд цагдаагаас хүүхдээ гаргаад авсан байсан. Одоо хохирлоо барагдуулъя гэхэд хаяг дээрээ байхгүй байна гэсэн. Ийм учир эрэн сурвалжлуулаад хаягийг нь тодорхой болгоод хохирол 9,100,000 төгрөгөө гаргуулж авна гэв.

Нэхэмжлэгчээс:У***** овогт Д***** ын О******** ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дахь тал),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),

Нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 320/ШЗ2025/05338 дугаартай захирамж (хавтаст хэргийн 4-5 дахь тал) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

4. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.П***** ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ж**** багийн засаг даргаас Д.П***** ын оршин суудаг эсэх тухай лавлагааг тус тус гаргуулан, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-18, 22 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.О******** нь машины хохирол 9,100,000 төгрөг, журмын хашааны ачилтын мөнгө 3,080,000 төгрөг, нийт 12,180,000 (арван хоёр сая нэг зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай шаардлагатай тул Д.П***** ыг эрэн сурвалжлуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.О******** нь Д.П***** аас машины хохирол 9,100,000 төгрөг, журмын хашааны ачилтын мөнгө 3,080,000 төгрөг, нийт 12,180,000 (арван хоёр сая нэг зуун наян мянга) төгрөг гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандсан болох нь

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ...Захирамжлах нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэгч Д.О******** ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.П***** ад холбогдох машины хохирол 9,100,000 төгрөг, журмын хашааны ачилтын мөнгө 3,080,000 төгрөг, нийт 12,180,000 (арван хоёр сая нэг зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай ... гэх бичилттэй Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 320/ШЗ2025/05338 дугаар шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбараар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 4-5 дахь тал)

4.  Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд РМ***** дугаар регистртэй, Х**** овогт Д***** гийн П******* нь  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг 21 гудамж 09 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй, хаягийн хөдөлгөөн шилжилт, өөрчлөлт хийлгээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан Монгол Улсын иргэн, регистрийн дугаар: РМ***** , иргэний бүртгэлийн дугаар: 670*******, овог: Х**** , эцэг (эх)-ийн нэр: Д***** , нэр: П******* , байнга оршин суудаг хаяг: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***-р баг *** гудамж ** тоотод гэх бичилттэй CVL2567000001004377 дугаар Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 18 дахь тал),

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ж**** багийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Д***** гийн П******* (РМ***** ) нь Мөрөн сумын Ж**** *** дугаар багийн ***** тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч түр эзгүй байгаа болохыг тодорхойлов гэх бичилттэй 10/08 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 22 дахь тал),

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 320/ШЗ2025/05338 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч Д.О******** ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.П***** ыг эрэн сурвалжлуулахаар шаардах эрхтэй.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд РМ*****  дугаар регистртэй, Х****  овогт Д***** гийн П******* ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоохоор шийдвэрлэв.

5.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж байна.

Жич: Д.П***** ын талаарх мэдээлэл. Гэрийн хаяг: Мөрөн сумын ***-р баг ** гудамж *** тоотод оршин сууж байсан, холбоо барих утасны дугаар: 8**************

Нэхэмжлэгч Д.О******** тэй холбогдох утас: ***********

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар РМ*****  дугаар регистртэй, Х****  овогт Д***** гийн П******* ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х****  овогт Д***** гийн П******* ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.П***** ын оршин суух хаягийг олж тогтоон, нэхэмжлэгч Д.О******** т мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН