| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/04005/И |
| Дугаар | 312/ШШ2026/00288 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 312/ШШ2026/00288
2026 01 16 312/ШШ2026/00288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас: **********/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.*******, түүний өмгөөлөгч Б.*******, гэрч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ... Миний бие ***** оны 05 сард Дархан хотын Политехникум төгсөж, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны томилолтоор хөтөлийн цемент шохойн комбинатад 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл лабораторийн материалын техникчээр, 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын хивсний комбинатад А ээлжийн нөхөн засагчаар, дараа нь Эрдэнэт хотын **** дугаар цэцэрлэгт 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах багшаар тус тус ажиласан ба энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримтуудыг Орхон аймгийн архиваас шүүхэд орсон гарсан тушаалууд бүрэн гараагүй тул холбогдох баримтуудаа бүрдүүлэн шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн зөвлөмжийн дагуу баримтуудаа бүрдүүлэн ажилласан байдлаа сэргээн тогтоолгох хүсэлттэй байна. 17 дугаар цэцэрлэг байж байгаад 4, 21 дүгээр цэцэрлэгүүд нэгдээд 21 дүгээр цэцэрлэг болсон юм... гэв.
2. Гэрч С.******* шүүх хуралдаанд: ...Миний бие нь Хивсний үйлдвэрт 1986 оноос 1995 он хүртэл нөхөн засагчаар ажиллаж байсан. Нөхөн засагч нь хивсний оёдолд алдаа гарсан тохиолдолд алдааг нөхдөг юм. Намайг ажиллаж байхад 1988 онд Д.******* нь ажилд орж миний туслахаар, би зааж зөвлөж ажилладаг байсан. Бид 3-5 жил ажилласан санагдаж байна... гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн лавлагаа, тодорхойлолт, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1987 оны 05 сарын 18-ны өдрийн 404 дугаар ажилд авч ажиллуулах, тэтгэмж олгох тухай тушаал, 1988 оны 05 сарын 11-ний өдрийн 328 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Эрдэнэт хотын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 194.03.22-ны өдрийн 18 дугаар цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт, 1994 оны 06 сарын 13-ны өдрийн 38 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1995 оны 12 сарын 12-ны өдрийн 51 дугаар ажилд түр хугацаагаар авах тухай тушаал, Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 03 сарын 03-ны өдрийн 607 дугаар багш нарыг ажлаас чөлөөлөх ба томилох тушаал, 1996 оны 05 сарын 05-ны өдрийн 14 дүгээр амралтын хувиар батлах тухай тушаал, хавсралт, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1988 оны 09 сарын 15-ны өдрийн 268 дугаартай ажилд томилох, тэтгэмж олгох, цех дотор шилжин ажиллах, ээлжийн амралт олгох, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, цалинжуулах тухай тушаал, хавсралт, 1989 оны 01 сарын 31-ний өдрийн 23 дугаар мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал, Эрдэнэт Хивс ХК Эрдэнэт хот хивсний комбинатын нэхэх үйлдвэрийн даргын 1992 оны 12 сарын 15-ны өдрийн 100 дугаар ажилд томилох, ээлийн амралт, тэтгэмжтэй чөлөө олгох, ажлаас түр чөлөөлөх, орлон ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, хавсралт, гэрч С.*******, С.******* нарын тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтууд зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Д.******* нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатад 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл лабораторийн материалын техникчээр, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл нөхөн засагчаар, Эрдэнэт хотын 17 болон 21 дүгээр цэцэрлэгт 1992 оны 09 сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл туслах багшаар тус тус ажиллаж байсан болох нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1987 оны 05 сарын 18-ны өдрийн 404 дугаар ажилд авч ажиллуулах, тэтгэмж олгох тухай тушаал,
Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1988 оны 05 сарын 11-ний өдрийн 328 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал,
Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1988 оны 09 сарын 15-ны өдрийн 268 дугаартай ажилд томилох, тэтгэмж олгох, цех дотор шилжин ажиллах, ээлжийн амралт олгох, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, цалинжуулах тухай тушаал, хавсралт,
Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1989 оны 01 сарын 31-ний өдрийн 23 дугаар мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал,
Эрдэнэт Хивс ХК Эрдэнэт хот хивсний комбинатын нэхэх үйлдвэрийн даргын 1992 оны 12 сарын 15-ны өдрийн 100 дугаар ажилд томилох, ээлийн амралт, тэтгэмжтэй чөлөө олгох, ажлаас түр чөлөөлөх, орлон ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, хавсралт,
гэрч С.*******гийн шүүхэд гаргасан тодорхойлолт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,
Эрдэнэт хотын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 194.03.22-ны өдрийн 18 дугаар цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт,
Эрдэнэт хотын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 06 сарын 13-ны өдрийн 38 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал,
Эрдэнэт хотын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 12 сарын 12-ны өдрийн 51 дугаар ажилд түр хугацаагаар авах тухай тушаал,
Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 03 сарын 03-ны өдрийн 607 дугаар багш нарыг ажлаас чөлөөлөх ба томилох тушаал,
Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 05 сарын 05-ны өдрийн 14 дүгээр амралтын хувиар батлах тухай тушаал, хавсралт,
Гэрч С.*******гийн шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Иймд хүсэлт гаргагч Д.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:********/-ийг Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатад 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл лабораторийн материалын техникчээр, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл нөхөн засагчаар, Эрдэнэт хотын 17 болон 21 дүгээр цэцэрлэгт 1992 оны 09 сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ