Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 312/ШШ2026/00289

 

 

 

 

 

2026 01 16 312/ШШ2026/00289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*****, утас: ********/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ....Миний бие С.******* нь *** аймагт 10 жилийн сургуулиа төгсөөд Үйлдвэрчний эвлэлд ажилд орохоор хүсэлт гаргачихсан байсан, гэтэл сумын яслид орон тоо гарч би асрагчаар ажилласан юм. Иймд 1989 оны 01 сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл **** аймгийн Зүүнхангай сумын яслид асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа юм... гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ******* аймгийн Архивын хэлтсийн архивын лавлагаа, **** аймгийн Зүүнхангай сумын Ясли-цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1994 оны 10 сарын 08-ны өдрийн 30 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1989 оны 01 сарын 15-ны өдрийн 06 дугаар ажилд томилох тухай тушаал, О.*******, Ц.******* нарын тодорхойлолтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтууд зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч О.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч О.******* нь ******* аймгийн Зүүнхангай сумын Ясли-цэцэрлэгийн комбинатад 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн Зүүнхангай сумын Ясли-цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1994 оны 10 сарын 08-ны өдрийн 30 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал,

******* аймгийн Зүүнхангай сумын Ясли-цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1989 оны 01 сарын 15-ны өдрийн 06 дугаар ажилд томилох тухай тушаал,

гэрч О.*******, Ц.******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Иймд хүсэлт гаргагч О.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг ******* аймгийн Зүүнхангай сумын Ясли-цэцэрлэгийн комбинатад **** оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ