| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00095/И |
| Дугаар | 320/ШШ2026/00125 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2026/00125
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би,
Нэхэмжлэгч: Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Т**** овогт Д**** ийн А***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: 2194360 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 364,607.87 төгрөг, үндсэн хүү 83,708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,871.72 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 461,187.59 (дөрвөн зуун жаран нэгэн мянга нэг зуун наян долоо) төгрөг (тавин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2026/00095/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д***** А***** нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2194360 тоот Т**** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 364,607.87 төгрөг, үндсэн хүүнд 83,708.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,871.72 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 461,187.59 төгрөгийг хариуцагч Д**** А***** оос гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-6 дахь тал/,
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д***** овогтой А***** / РУ**** / нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 35 дахь тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.А***** т холбогдуулан 2194360 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 364,607.87 төгрөг, үндсэн хүү 83,708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,871.72 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 461,187.59 (дөрвөн зуун жаран нэгэн мянга нэг зуун наян долоо) төгрөг (тавин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***** 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... Хариуцагч Д***** овогтой А***** / РУ**** / нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,485.64 (арван дөрвөн мянга дөрвөн зуун наян тав) төгрөг (жаран дөрөв) мөнгөний тал хувь болох 7,242.82 (долоон мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг (наян хоёр) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А***** оос улсын тэмдэгтийн хураамж 7,242.82 (долоон мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг (наян хоёр) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 2194360 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 364,607.87 төгрөг, үндсэн хүү 83,708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,871.72 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 461,187.59 (дөрвөн зуун жаран нэгэн мянга нэг зуун наян долоо) төгрөг (тавин ес) мөнгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А***** биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,485.64 (арван дөрвөн мянга дөрвөн зуун наян тав) төгрөг (жаран дөрөв) мөнгөний тал хувь болох 7,242.82 (долоон мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг (наян хоёр) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А***** оос улсын тэмдэгтийн хураамж 7,242.82 (долоон мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг (наян хоёр) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН