| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00096/И |
| Дугаар | 320/ШШ2026/00127 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2026/00127
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Д***** гийн Б****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: 2094074 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 449,102.39 төгрөг, үндсэн хүү 194.223.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,704.17 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг,нийт 656.029.60 (зургаан зуун тавин зургаан мянга хорин ес) төгрөг (жар) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2026/00096/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д***** Б****** нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-02-14-ны өдөр 2094074 тоот Т**** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т**** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зорчигдсон үеэж эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараа ромжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд,
2094074 тоот Т**** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 449,102 39 төгрөг, үндсэн хүү 194.223.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,704.17 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг. Нийт 656.029.60 төгрөгийг хариуцагч Д***** гийн Б****** гээс гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-6 дахь тал/
2. Хариуцагч Д.Б****** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б****** нь Т**** ББСБй ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 656,029.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 656,029.60 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 36 дахь тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Б****** д холбогдуулан 2094074 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 449,102.39 төгрөг, үндсэн хүү 194.223.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,704.17 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг,нийт 656.029.60 (зургаан зуун тавин зургаан мянга хорин ес) төгрөг (жар) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. Б****** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Д.Б****** нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 656,029.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 656,029.60 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,294.75 (хорин мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөг (далан тав) мөнгөний тал хувь болох 10,147.375 (арван мянга нэг зуун дөчин долоо) төгрөг (гурван зуун далан тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б****** гээс 10,147.375 (арван мянга нэг зуун дөчин долоо) төгрөг (гурван зуун далан тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 2094074 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 449,102.39 төгрөг, үндсэн хүү 194.223.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,704.17 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг,нийт 656.029.60 (зургаан зуун тавин зургаан мянга хорин ес) төгрөг (жар) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б****** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,294.75 (хорин мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөг (далан тав) мөнгөний тал хувь болох 10,147.375 (арван мянга нэг зуун дөчин долоо) төгрөг (гурван зуун далан тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б****** гээс 10,147.375 (арван мянга нэг зуун дөчин долоо) төгрөг (гурван зуун далан тав) мөнгийг гаргуулж, тус тус Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН