Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 719

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

 

 

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

 

 

улсын яллагч Н.Амарсанаа,

 

Иргэний хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

 

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

 

 

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

 

 

гэрч Т.Д, Ж.Б, Б.Б, Ч.С, А.Г, Ц.О,  Ш.Б, Л.Д, Т.Б, Б.Н, шинжээч Б.Бат-Энх нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

 

 

 Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн З.Б, М.Б нарт холбогдох 1702000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ц овгийн З.Б, Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монгол Ардын Хувьсгалт Намын Сонгинохайрхан дүүргийн Түмтийн дарга ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Сурагчийн 60-777 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Орчлон хотхон 82-12 тоотод түр оршин сууж байгаа, 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар хэрэг бүртгэгч хийх эрхийг 2 жил хасч, 3 жилийн хорих ял оногдуулсаныг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, регистрийн дугаар ,

 

 

 Б овгийн М.Б, Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, “Бечура” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Рояал Таун хаус 65-6-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

 

Шүүгдэгч З.Б нь Монгол улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-тай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр “Бэрэн групп” ХХК-ийн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д хамрагдсан Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороололд баригдаж байсан ашиглалтанд ороогүй “Хангай хотхон”-ы нийт 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд хамруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай танилцуулгыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор баталсан “түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг /улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтанд орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын сан бүрдүүлэх/, мөн Монгол улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол улсын Засгийн газрын хуралдааны журмын

 

 

 6.1 дүгээр зүйл: хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын /түүний эзгүйд дэд сайдын/ гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ,

 

6.4 дүгээр зүйл: Хэрэг эрхлэх газар нь хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын үндэслэл, тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэртэй болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзнэ. Хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган материалыг буцаана,

 

 6.5 дугаар зүйл: Хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газарт хянан үзээд зохих хууль тогтоомж, бодлогод нийцүүлэх, найруулгын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ тухай уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүнд танилцуулна.

 

7.2 дугаар зүйл: Хуралдааны бэлтгэл хангах Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хуралдаанд оруулах асуудлын төлөвлөгөө болон материалыг хянан үзээд Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсоны дараа Ерөнхий сайдад танилцуулж хзлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.

 

7.8 дугаар зүйл: Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна. Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд нэмж оруулна гэж заасныг тус тус зөрчиж Засгийн газрын хуралдаанд оруулж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байсан “Бэрэн групп" ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д зөвшөөрч, худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Б, Сангийн сайд Б.Б нарт даалгах тухай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №298 дугаартай тогтоолыг батлуулсан. Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б-гийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар үүрэг чиглэл өгч гэрээг байгуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т /Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөө заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан,

 

 Шүүгдэгч М.Б нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Б-тэй урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад Барилга, хот байгуулалтын сайд З.Б-н өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан ашиглалтанд ороогүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол Хангай хотхоны 7975.36 м2 талбай бүхий 223 айлын нийт орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т /Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөө заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ/, мөн Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэгт /улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтанд орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх/ гэж заасныг зөрчин хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ:

 

Би ямар асуудалд шалгагдаад өнөөдөр яагаад ингээд зогсож байгааг мэдэхгүй байна. Засгийн газрын тогтоол нь хууль зөрчсөн эсэх, эсхүл Засгийн газрын хуралдааны үйл явц хууль зөрчсөн юм уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанд төсөл оруулж болохгүй гэсэн хууль байхгүй. Ерөнхий сайд хэлэлцэх асуудлын дарааллыг батлуулдаг, Ерөнхий сайд огт мэдэхгүй хуралдаанд оруулах асуудал гэж байхгүй. Намайг Засгийн газрын хуралдааны журам зөрчсөн гэдэг. Энэ журмыг зөрчсөн гээд эрүүгийн хэрэг үүсгэдэг гэх ойлголт байхгүй. Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулж хэлэлцүүлээд Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарсан асуудал юм. Төсөл оруулсан, хуралдааны дэг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй, энэ үндэслэлээр буруутгах боломжгүй. Засгийн газрын тогтоол дээр Ерөнхий сайд болоод салбарын сайд хоёулаа гарын үсэг зурдаг. Ийм байхад би албан тушаалын хувьд доогуур хүн мөртлөө арай хүнд зүйл ангиар яллагдах гэж байгаагаа ойлгохгүй байна. Мөн Ерөнхий сайдаас илүү эрх хэмжээ эдэлсэн гэж үзсэнийг ойлгохгүй байна. Намайг гүтгэж хэрэгт холбогдуулах гэж байна гэж үзэж байна. Намайг их олон асуудлаар шалгасан, шалгасан асуудал нь тогтоогдоогүй болохоор хамгийн сүүлийн аргаа хэрэглэж Төрийн нарийн бичгийн даргыг надтай холбож энэ хэрэгт хамааруулсан, хохирол гэж нэг зүйлийг гаргаж ирсэн. Б гэрчийн мэдүүлэгтээ Сангийн яамны шийдвэргүйгээр мөнгөний асуудал шийгдэгдэхгүй гэсэн байгаа. С-н мэдүүлэгт Засгийн газрын хуралдаанд асуудлыг шууд оруулсан гэжээ. Бидэнд Засгийн газарт аливаа асуудлыг шууд оруулах боломж байхгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар дамжих ёстой. Мөн С-н мэдүүлэгт зарчмын өөрчлөлт орохгүй ч гэсэн редакцын өөрчлөлт орж болно гэснийг анхаарах хэрэгтэй. Нямдэлгэрийн мэдүүлэгт Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн Э нь төслийг боловсруулахдаа хоёр өөр хувилбараар боловсруулсан гэж мэдүүлсэн байна. М-н мэдүүлэгт м2 үнэ тодорхой байх шаардлагатай, байр ашиглалтанд орсон эсэх гээд тэмдэглээд үлдээсэн байгаа, энэ тодруулах асуудал байсан юм бол Засгийн газрын хуралдаан дээр энэ талаар асууж тодруулахгүй яасан юм бэ? Үнэлгээ тогтоосон дүгнэлтийг зөвшөөрөхгүй, хувийн  үнэлгээний байгууллага Засгийн газрын тогтоолд дүгнэлт хийх боломжгүй. Аудитын байгууллага гэж байдаг, энэ байгууллагаар дүгнэлт гаргуулах ёстой байсан. Гэрч нар айдастай мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаалтын явцад гэрч нарыг айлгасан, дарамталсан байдлаар мэдүүлэг авсан, дандаа миний эсрэг яллах нотлох баримт цуглуулсан. Би Засгийн газрын хуралдаанд төсөл оруулсан нь үнэн, төсөл алдаатай байсан байж болно. Гэхдээ би тэр төслийг Засгийн газрын гишүүдээр хүчээр айлган сүрдүүлж, мөнгө төгрөг өгч шийдүүлээгүй шүү. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан тул би тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэгэнт тогтоол гарсан тул гэрээ байгуулах шаардлага үүссэн тул би Төрийн нарийн бичгийн даргаараа орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хэрэгт Б огт хамааралгүй тул надад л бурууг хүлээлгэчих гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ:

 

 Би яагаад З.Б-тэй холбогдоод байгааг хэлье. 2008 онд Санхүүгийн зохицуулах хороо нь намайг мэргэшсэн эдийн засагч, нягтлан бодогч тул урьж ажилд оруулж байсан. 2015 оны 10 дугаар сард Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар орж байсан. Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцэтгэх талаар З.Б бид хоёрын дунд ярилцаж тохироод хийсэн асуудал биш, энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн асуудал юм. 2016 оны 6 дугаар сарын 2-нд сайд Б гэрээ байгаа, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн, хурдан гэрээ байгуул гэж хэлсэн. Би тэр өдөр л “Бэрэн групп”-ийн талаар сонссон. Би зөвхөн баталгаажуулсан гэсэн 1 хуудас дээр л гарын үсэг зурсан, бусад хуудсыг нь үзээгүй. Надаар Б гэдэг хүн гарын үсэг зуруулсан. Энэ өдөр би яагаад гарын үсэг зурсан бэ гэхээр хоёрны өглөө М ирсэн, гэхдээ тамга тэмдгээ 5-ны өдөр хүлээлгэн өгсөн тул энэ өдөр би Төрийн нарийн бичгийн даргын ажлаа М-д хүлээлгэн өгсөн гэж ойлгож байгаа. Тийм учраас би 2-ны өдөр хийх ёстой ажлаа, үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Би “Бэрэн групп” ХХКомпанийг туслан гүйцэтгэгч гэдгийг мэдээгүй, энэ компанитай холбоотой мөнгө төгрөг Сангийн яамаар дамжиж гардаг байсаныг сүүлд мэдсэн. Намайг гэрээнд гарын үсэг зур гэж сайд үүрэг өгсөн тул гарын үсэг зурсан, бусад асуудлыг огт мэдэхгүй. “Бэрэн групп” компанийн хүмүүстэй уулзаж байгаагүй. Төрийн орон сууцны корпораци руу албан бичиг хүргүүлсэн асуудал яригдаж байна. Надад Ж.Б Төрийн орон сууцны корпораци руу явуулах бичиг гэж л үзүүлж гарын үсэг зуруулсан. Хэрэв 177 хүний жагсаалтыг надад үзүүлсэн бол юун учиртай хүмүүс вэ гэдэгт анхаарах байсан, би тэр хүмүүстэй уулзаж ярилцах байсан. Сайд үүрэг өгсөн тул би нэг хуудас баримт дээр гарын үсэг зурсан. Төрийн алба нь захирах, захирагдах зарчмаар явдаг тул сайдын өгсөн үүргийг л биелүүлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.С мэдүүлэхдээ:

 

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг Барилга, хот байгууллалтын яам хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. Ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах ажилд 82000 өрх хамрагдсан байдаг. Дараагийн асуудал нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөр байсан, энэ нь иргэд түрээсийн төлбөрийг төлөөд орон сууцанд хамрагдах хөтөлбөр юм. Барилга, хот байгууллалтын яам энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн. Ипотекийн зээлийн орон сууц нь урьдчилгаа болгож үнийн 30 хувийг төлдөг. Харин түрээсийн орон сууц хөтөлбөр нь ямар нэг төлбөр шаардахгүйгээр хэрэгждэг учраас хоорондоо ялгаатай. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хувийн компаниуд  өөрөөсөө 20-30 хувийн хөрөнгө оруулалтыг хийдэг бөгөөд түүнийгээ эргүүлэн нөхөн авах чадалтай, хөрөнгө оруулалт сайтай компани үүнийг хэрэгжүүлдэг. Авилгатай тэмцэх газраас Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг ямар учиртай тогтоол вэ гэж асууж байсан. Би энэ талаар гэрчийн мэдүүлэг тодорхой өгсөн. Түрээсийн орон сууц хөтөлбөр нь олон Засгийн газар дамжин ярилцсан, бодитой хэрэгжүүлж эхэлсэн нь 2011-2012 оны үеэр эхэлж байсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын 298-р тогтоол гарсан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд гарсан болно. Засгийн газрын тогтоол нь хуулийнхаа журмаар албажих ёстой, албажнаас хойш  хэрэгжиж эхлэнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Ц.О мэдүүлэхдээ:

 

2015-2016 оны Засгийн газарт би шадар сайдаар ажилласан бөгөөд олон асуудал шийдвэрлэсэн, үүний нэг нь түрээсийн орон сууцтай холбоотой асуудал юм. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан, хэд хэдэн удаа хэлэлцэгдсэн ч буцаж байсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулж хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд надад санал болгосон тул түрээсийн орон сууц хөтөлбөр яригдаж Засгийн газрын 298-р тогтоол гарч 223 өрх түрээсийн орон сууцанд орсон. Энд буруу байхгүй, Засгийн газар шийдвэрээ гаргасан, компаний нэрийг тогтоолдоо заасан, хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэсэн. 298-р тогтоол нь Засгийн газрын хамтын шийдвэр, хэрэв буруу гарсан гэж үзвэл тэр үеийн Засгийн газрын сайд гишүүд бүгд л буруудах ёстой. Энэ тогтоолын хүрээнд түрээсийн байрыг Бэрэн компаниас авахаар Засгийн газрын тогтоолын нэгдүгээр заалтад заасан, санхүүжилтын 15 тэрбум төгрөгийг Сангийн яам гаргах үүрэг болгосон заалттай гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б. Б мэдүүлэхдээ:

 

2017 оны зун Авилгатай тэмцэх газраас дуудаж түрээсийн орон сууц хөтөлбөртэй холбоотой асуудлаар мэдүүлэг авсан. Түрээсийн орон сууц хөтөлбөрйг хэрэгжүүлэх асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд, дэмжигдээд, санхүүгийн асуудлыг нь Сангийн яам шийдвэрлэсэн. Засгийн газрын хөтөлбөр байсан учраас векселээр төсвийн тодотголд суулгах боломжтой, санхүүжилт нь 15 тэрбум төгрөг гэж Засгийн газрын шийдвэр гарсан тул векселээр санхүүжүүлсэн. Үнэлгээний тал дээр Сангийн яам байр суурь илэрхийлэхгүй. Орон сууц худалдан авах ажиллагаа нь хуулийн дагуу явагдах ёстой гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Н мэдүүлэхдээ:

 

Засгийн газрын тогтоол гарахаас өмнө Барилга, хот байгуулалтын яамнаас хүсэлт ирж байсан. 2016 оны төсөвт суусан тул 15 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, ирсэн тогтоолын дагуу векселийн төлбөрийг хийсэн. Санхүүжилт гаргахад Барилга, хот байгуулалтын яамны гаргаж өгсөн холбогдох нотлох баримтыг хянаж үзээд векселээр санхүүжүүлсэн. Манай яаманд улсын комисс байрыг хүлээн авсан гэж бичиг ирсэн учраас санхүүжилт олгосон. 50 тэрбум төгрөгт санхүүжүүлт авах гэснийг манай яам 15 тэрбум болгож гаргасан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Б мэдүүлэхдээ:

 

Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжээд Барилга, хот байгуулалтын яамны сайд журам гаргаж баталсан. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар 2-3 удаа хэлэлцүүлж байсан. Эхлээд 2 удаа ороод батлагдаагүй, сүүлийнх нь батлагдсан. Засгийн газрын тогтоолын төслийг би боловсруулсан. Төрийн орон сууцны корпораци руу явуулсан албан тоотыг би боловсруулж Б-гаар гарын үсэг зуруулсан. Миний бүх боловсруулсан бичиг баримтанд Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурдаг. Би ямар нэг бичиг үзүүлэхгүйгээр гарын үсэг зуруулах боломжгүй, дагалдах бүх бичиг баримтыг үзүүлж байж гарын үсэг зуруулна шүү дээ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Д мэдүүлэхдээ:

 

Би Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б-н туслахаар ажиллаж байсан. Тэр үед 3 хувь гэрээ дээр тамга тэмдэг дарагдсан. Тэгтэл Б дарга тамга дарж болохгүй шүү гэхээр нь дарчихсан гэсэн чинь буцаж очоод аваадах гэсэн. Би тамга даруулсан Б дарга дээр очоод гэрээг буцаан авах гэсэн чинь надад өгөөгүй, сайд хурдан аваад ир гэсэн гээд аваад явсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Г мэдүүлэхдээ:

 

Тухайн үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан түрээсийн орон сууц хөтөлбөрийг манай ТОСК-н ТӨҮГазар нь хэрэгжүүлсэн. Засгийн газрын худалдаанд энэ асуудлыг 2 удаа оруулж байсан боловч буцаагдан 3 дахь удаад нь батлагдсан, би 223 айлын орон сууцны асуудал хэлэлцсэн хуралдаанд сууж байсан. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Барилга, хот байгуулалтын яамны сайдын тушаалаар батлагдсан журамд нийцүүлэн ажилласан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Б мэдүүлэхдээ:

 

Би 2016 онд түрээсийн орон сууцанд сугалааны аргаар явуулахад нь нэг өрөө байранд орсон, материалаа ТОСК-т өгсөн байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Д мэдүүлэхдээ:

 

Би хөдөлмөрийн чадвар 60 хувь алдаад намын сонгуулийн үеэр  Б сайдтай уулзаж сонгуулийн сурталчилгаанд нь ажилласан. Би сайдад өргөдөл өгөөд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Б мэдүүлэхдээ:

 

“Бэрэн групп” ХХКомпанид нягтлан бодогч ажилтай. Манай компани 2008 оноос хойш Гэр хороолол төсөл дээр ажиллаж байсан. Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тул манайх орон сууц борлуулах санал тавиад, үнийн саналаа Барилга, хот байгуулалтын яам руу явуулсан.  Манай байрнаас 223 айлын орон сууц борлогдсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Б мэдүүлэхдээ:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Бат-Энх мэдүүлэхдээ:

 

Манай “Хөрөнгө Эстимейт” ХХКомпани нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн тогтоолоор шинжээчээр томилогдож, дүгнэлтийг 2017 оны 07 дугаар сарын 17-нд гаргаж дуусгасан. Байруудыг очиж үзсэн, тэгээд үнэлгээг зах зээлийн хандлагаар үнэлэх нь зохимжтой гэж үзэж үнэлгээг хийсэн. Үнэн зөв ойлгомжтой гарсан бөгөөд 223 айлын орон сууц нь14.072.320.073 төгрөгийн үнэлгээтэй болсон ба 1 м2 квадрат нь дунджаар 1.765.000 төгрөг болж байгаа. Энэ үнийг зах зээлийн ханшаар тохирсон үнэ гэж манай компани үзсэн. Биднийг судалгаа хийж байхад м2 нь 1.350.000 төгрөг болсон байрууд ч байсан. Эд хөрөнгийн үнэлгээ хийх 3 аргачлал байдаг, аль боломжтой аргыг хэрэглэсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч,иргэний нэхэмжлэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хувьд яамны хууль, эрх зүйн асуудлыг хариуцаж ажилладаг тул тухайн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох эрхийг надад яамны удирдлагаас олгосон. Барилга, хот байгуулалтын яам нь  2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-иас нийт 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар 14.993.676.800 төгрөгөөр худалдан авсан...Би улсын төсөвт учирсан хохирол болох 972.448.955 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-хх-10-15/,

 

Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Бэрэн групп” ХХК-иас Хангай хотхоны орон сууцны барилгыг түрээсийн орон сууцанд шилжүүлж өгнө үү гээд 1 метр квадрат талбайн үнийн дүнгийн тооцоог гаргасан албан бичгийг яаманд ирүүлсэн байсан...Тухайн үед 1 метр квадрат талбайн үнийн дүн нь өндөр үнэлгээтэй байгаа юм шиг санагдаад “Бэрэн групп” ХХК-ийн менежер Б, М хоёрын нэгэнд хэлсэн санагдаж байна. Энэ хоёр хүн л түрээсийн орон сууцны зориулалтаар Хангай хотхоны орон сууцны барилгыг зарах гээд хөөцөлдөөд яваад байсан...”Бэрэн групп” ХХК-ийн ажилтан Б, М хоёр түрээсийн орон сууцанд шилжүүлэх гээд байгаа орон сууцны байраа ашиглалтанд ороход бэлэн болчихсон гэж яриад байсан. Тэгээд яг ашиглалтанд оруулах гэхэд цахилгаантай холбоотой асуудал гараад ашиглалтанд оруулах боломжгүй байна гэж яаман дээр яриа гараад байсан. Ер нь бол яамны ажилчид “Бэрэн групп” ХХК-ийн барьж байгаа барилгад итгэл муутай эргэлзээтэй байгаад байсан. Би олон хүмүүсээс асуухад ээдээ Бэрэн үү, хэцүүдээ гээд байсан...Яагаад заавал “Бэрэн групп” ХХК-иас түрээсийн орон сууц худалдан авах болсныг Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Х, яамны сайд асан Б нар мэдэх байх. О.Э ахлах мэргэжилтэн нь Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын төслийг боловсруулсан ахлах мэргэжилтэн тул түүнээс өөрийн мэдэхгүй, ойлгомжгүй зүйлээ асууж тодруулдаг байсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын 298 дугаартай тогтоолын "Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" төслийг би уншиж танилцлаа, миний боловсруулсан төсөл мөн байна. О.Э мэргэжилтнээр засуулсан төсөл мөн байна. “ Бэрэн групп” ХХК-ийн барьж байгаа орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, санхүүжилтийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэж ойлгоод төсөл боловсруулсан юм. ”Бэрэн групп” ХХК-ийн Б, М хоёр векселээр санхүүжилт хийлгэе гэж яриад байсан. Тэгээд боловсруулсан төслөө О.Э-р засуулахад “Бэрэн групп” ХХК-иас худалдан авах саналыг хасаад векселээр санхүүжүүлэх тухай нэмж оруулсан...О.Э мэргэжилтэн төсөл засах үедээ бүдэг бадаг тендер зарлах ёстой гэсэн юм яриад байсан...2016 оны 05 дугаар сарын 20-ны үед миний өрөөний гадаа хоёр хүн ирчихсэн баахан зураг, материал барьчихсан зогсож байхаар нь ямар учиртай хүмүүс вэ гээд уулзахад “Бэрэн групп” ХХК-ийн хуулийн зөвлөх Б, менежер М гэж хоёр хүн өөрсдийгөө танилцуулаад “танай яамны захиалгаар барьсан Хангай хотхоны орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар шилжүүлэх бодолтой байна” гэхээр нь Х даргад орж танилцуулахад “тиймээ, наад Хангай хотхоны орон сууц чинь хоёр улсын хоорондох гэрээтэй төсөл, манай яам захиалагч нь мөн, санхүүжилтийг нь Сангийн яам хариуцдаг” гэж хэлсэн. Ингээд сайд З.Б-н өрөөнд орж “Бэрэн групп” ХХК-иас Хангай хотхоны орон сууцны барилгаа түрээсийн орон сууцанд шилжүүлэх саналтай байна гэж танилцуулахад сайд З.Б “би танилцсан, намайг судал” гэж хэлсэн...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой байсан, уг хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт зарлах ёстой байсаныг мэдлээ... Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-ийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 дугаартай албан бичиг, тус албан бичгийн хавсралт болох давхардсан тоогоор 177 иргэнийг Хангай хотхоны түрээсийн орон сууцанд хамруулах нэрсийг, Төрийн орон сууц корпорацийн газарт хүргүүлсэн албан бичгийг уншиж танилцлаа. Энэ албан бичгийн төслийг хэн боловсруулсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжээд байр орон сууцгүй хүмүүс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яаманд маш ихээр ирүүлж байсан...хуримтлагдсан өргөдөл, иргэдийн материалыг шийдвэрлэхийн тулд Төрийн орон сууц корпорацийн газар луу материалыг нь явуулсан. Манай яамнаас хүргүүлсэн албан бичигт дурдагдсан давхардсан тоогоор 177 иргэн нь шаардлага хангаж байсан тул түрээсийн орон сууцанд хамруулахаар саналыг, материалуудын хамт хүргүүлсэн... З.Б сайд надад үүрэг чиглэл өгсөн. Түүний дагуу уг 177 хүний нэрсийг ТОСК ТӨҮГ-луу хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /1-хх- 26-28, 8-хх-57-59/,

 

Гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2015 оны 10 дугаар сард Засгийн газрын тогтоолоор томилогдож ажилласан. Намайг ажил авахад тус яамны сайдаар 3.Б ажиллаж байсан. Ажил аваад эхний үед сайдтай ойлголцоод ажиллаж байсан боловч 2015 оны 12 дугаар сараас хоорондоо ойлголцохоо байж яамны ажил явахаа байсан тул өөрийн хүсэлтээр чөлөө авах саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өгч шийдвэрлүүлсэн. Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар тогтоолоор надад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосон...Би 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор ажилдаа орсон. Албан үүргээ гүйцэтгэж байсан гэж ойлгож болно. Засгийн газрын 85 дугаартай тогтоолд зааснаар 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл надад чөлөө олгосон. Миний хувьд тухайн үед “Бэрэн групп” ХХК-с 223 айлын түрээсийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар мэдээгүй...2016 оны 06 дугаар сарын 20-ны үед Санхүүгийн хэлтсийн дарга Д.Х надад “Бэрэн групп” ХХК-тай 223 айлын түрээсийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж надад хэлэхэд нь би мэдсэн. Ингээд би ямар учиртай юун гэрээ байгуулчихсан юм бол гээд гэрээний хувийг үзэх гээд яамны бичиг хэрэг, архиваас авч үзэх гэсэн боловч Барилга, хот байгуулалтын яаманд бол уг гэрээний үлдэх хувь байгаагүй. Ингээд байрны төлбөрийн асуудал болох 14.9 тэрбум төгрөгийг 2016 оны 09 дүгээр сард Улсын төсвийн тодотголд суулгаж шийдвэрлүүлсэн. Тухайн үед яригдаж байсан гол асуудал нь улсын комисс хүлээж аваагүй орон сууцны байрыг худалдаж авсан гэж Засгийн газраас шүүмжилж байсан...Хангай хотхоны 223 айлын түрээсийн орон сууцыг 2016 оны 12 дугаар сард улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулж албан ёсоор Төрийн орон сууц корпорацийн газарт хүлээлгэж өгсөн. Түрээслэх иргэд нь байрандаа орно гээд бөөн хэл ам болж байж улсын комисст хүлээлгэж өгсөн...Хууль зүйн утгаараа бол М.Б нь Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж худалдах, худалдан авах гэрээнд 2016 сны 06 дугаар сарын 02-ны өдөр гарын үсэг зурах эрхгүй байсан...Намайг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллах хугацаанд “Бэрэн групп” ХХК-иас түрээсийн орон сууц худалдаж авах талаар огт юм яригдаж байгаагүй. Чөлөөтэй байх хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын сүүлээр 7-р хорооллын төслийн удирдагч Д надтай утсаар яриад “Бэрэн групп” ХХК-иас байр худалдаж авах гээд асуудал яригдаж байна. Бид нарыг гарын үсэг зур гээд байна яах вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би та нар өөрсдөө шийд, хууль бус бол хэрэггүй биз дээ, дараа нь асуудал болно шүү гэж хэлсэн...2016 оны манай яамны төсөвт Түрээсийн орон сууц худалдаж авах талаар ямар нэгэн хөрөнгө санхүүжилт тусгагдаагүй байсан. Харин 2016 оны 09 дүгээр сард Төсвийн тодотголоор “Бэрэн групп” ХХК-иас векселээр авсан өрийг төлж барагдуулах зорилгоор хөрөнгийн эх үүсвэрийг суулгаж өгсөн...Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын 248 дугаартай тогтоол байгаа, уг тогтоолд Хөнгөлттэй зээл, тусламжаар барих, шинээр ашиглалтад орсон зах зээл дээр борлогдоогүй орон сууцны барилгаас худалдаж авах ёстой. Улсын төсвөөс мөнгө гаргаж худалдаж авах тохиолдолд бол Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендер сонгон шалгаруулалтаар түрээсийн орон сууц авах ёстой...” гэх мэдүүлэг /1-хх-29-33/,

 

Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Барилга, хот байгуулалтын яам “Бэрэн групп”-ээс 223 айлын түрээсийн орон сууцны барилга худалдан авах гэрээ байгуулсан байсан. Гэрээ байгуулахаас өмнө манай яамны мэргэжилтэн Б над руу утсаар ярьж “Бэрэн групп”-ээс түрээсийн орон сууцны байр худалдан авах асуудал болоод байна гэхээр нь “наад асуудал чинь эргэлзээтэй юм байна, битгий оролцоорой, болохгүй шүү” гэж хэлж байсан. Мөн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан М.Б надаас асууж тодруулж байсан санагдаж байна. Би тухайн үед чөлөөтэй байсан тул уг байрыг худапдан авах ажилд оролцоогүй. Чөлөөтэй байсан үеийн тушаал шийдвэр байгаа. “Бэрэн групп”-ээс худалдан авсан 223 айлын түрээсийн орон сууц нь 100.000 /зуун мянган/ айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр баригдаж байсан барилга байгаа юм. Яг түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдсан ажил бол биш. Тендер сонгон шалгаруулалт зарласан юм уу, үгүй юм уу би мэдэхгүй байна, энэ их эргэлзээтэй санагдаад яамны мэргэжилтэн нарыг битгий оролцоорой гэж хэлж байсан. Миний хувьд ямар хүмүүс гэрээ байгуулсан талаар мэдэхгүй. Худалдах, худалдан авах гэрээг нь үзээгүй. Их хурдан болоод өнгөрсөн. Сонгуулийн өмнөхөн гэрээ хийгдээд дууссан байсан...” гэх мэдүүлэг /1-хх-34-35/,

 

   Гэрч Ч.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 05 дугаар сарын сүүлээр байх З.Б сайд над руу гар утаснаасаа залгаж яриад намайг завтай бол өрөөндөө ороод ирээч гэхээр нь би барилгын инженер Г-г дагуулаад сайдын өрөөнд орж уулзсан. Тэгэхэд өрөөнд нь “Бэрэн групп”-ийн ерөнхий эахирал Б.М гэж хүн цуг сууж байсан. Ингээд Г бид хоёрыг З.Б сайд Б.М-тэй танилцуулаад Засгийн газрын шийдвэр гарсан байгаа. Хангай хотхоноос 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэхээр шийдвэр гарч байгаа. Энэ ажилтай холбоотойгоор барилгын ажлын гүйцэтгэлийг үзэж судлаад хянах ажлыг хариуцаж хий, Засгийн газрын ажлыг удааж, саатуулж болохгүй шүү гэсэн үүргийг надад өгөөд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б-тай уулз гэж хэлээд Г бид хоёрыг өрөөнөөсөө гаргасан. Сайд өрөөндөө Б.М-тэй цуг үлдсэн. Г бид хоёр Б даргын өрөөнд ороход “Бэрэн групп” ХХК-ийн ажилтан гэх бас нэг танихгүй залуутай Б дарга өрөөндөө юм яриад сууж байсан. Б дарга Хангай хотхоны 223 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл энэ байна, сайд үүрэг өгсөн, танай төслийн нэгжийн инженерүүд хянах ёстой гээд том хавтастай баримтыг надад үзүүлсэн. Би тэгэхээр нь за танилцаж үзье гээд уг баримтыг нь аваад өрөөндөө ороод Г-н хамт үзэж танилцахад Хангай хотхоны барилгын гүйцэтгэлийг БНХАУ-ын Бээжин констракшн инженеринг групп гаргаж өгөх ёстой байтап “Бэрэн групп” ХХК-ни гүйцэтгэл гаргаж өгсөн байсан тул хянах боломжгүй юм байна гэж үзсэн. Тэгтэл Б даргын өрөөнд сууж байсан “Бэрэн групп”-ийн ажилтан манай өрөөгөөр орж ирэхээр нь манайх энэ барилгын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулах боломжгүй, танайх БНХАУ-ын Бээжин констракшн инженеринг группээр гүйцэтгэлээ хянуулж гаргуулж ирэх ёстой гэж хэлээд гүйцэтгэлийн баримт бичгийг нь буцаагаад өгсөн. Тэгтэл маргааш нь Б дарга над руу утсаар яриад нөгөө барилгын гүйцэтгэл юу болсон бэ? та ороод ирээч гэхээр нь би за гэж хэлчихээд яамны Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга Д.Х-г түр орлож байсан Б-тай орж уулзахад Б дарга БНХАУ-ын Бээжин констракшн инженеринг групп гүйцэтгэл гаргаж өгөх ёстой биз дээ гэж хоорондоо ярилцаад, Б дарга бид хоёр Б даргын өрөөнд ороход бас нөгөө “Бэрэн групп”-ийн захирал Б.М ажилтантайгаа цуг сууж байсан. Б дарга “та нар яагаад энэ барилгын гүйцэтгэлийг хянаж өгөхгүй удаагаад байна вэ” гэхэд Б дарга БНХАУ-ын Бээжин констракшн инженеринг группийн гаргаж өгдөг гүйцэтгэлийн загварыг үзүүлээд “ийм гүйцэтгэл гарч ирэх ёстой” гэсэн чинь Б дарга намайг хянах ёстой гээд байсан. Б дарга бид хоёр манайх хянаж болохгүй, Бээжин констракшн инженеринг группээр гүйцэтгэлээ хянуулаад гаргаад ирвэл бид нар хянаж болно гэж хэлээд гараад явсан. Б дарга араас утсаар яриад сайдын өгсөн үүргийг та яагаад биелүүлэхгүй байна, би энэ асуудлыг чинь сайдад танилцуулна шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та сайдад танилцуулаа гэж хэлсэн. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Б, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М нар нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Түрээсийн 223 айлын орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаар миний хувьд мэдээгүй, гэрээг хараагүй...”Бэрэн групп” ХХК-ийн хувьд БНХАУ-ын Бээжин констракшн инженеринг группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компани юм...” гэх мэдүүлэг /1-хх-36-38/,

 

Гэрч БНХАУ-ын иргэн Д овогт И /D Y/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улаанбаатар хотын 7, 14-р хороололд орон сууцны барилга барих ажлын төсөл нь 2010 онд Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа барилга байгууламж байгаа юм. Төслийн хүрээнд нийт 36 орон сууцны байрыг барьж 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамгийн сүүлийн орон сууцны байраа барьж дуусгасан. Хангай хотхонд нийт 36 орон сууцны байр барьж ашиглалтанд оруулсан. Хангай хотхоны орон сууцны барилгыг барихад Монгол улсын “Бэрэн групп” ХХК барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. “Бэрэн групп” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг Бээжин констракшн инженеринг групп ХХК хүлээж аваад хянаж баталгаажуулаад Монгол улсын Барилга, хот байгуулалтын яамны Төслийн нэгжид  хүргүүлж баталгаажуулж авдаг.  “Бэрэн групп” ХХК-нь гүйцэтгэлээ шууд Барилга, хот байгуулалтын яамны Төслийн нэгжид өгч болохгүй. Заавал манай компаниар оруулж гүйцэтгэлээ хянаж баталгаажуулсан байх ёстой. Бээжин констракшн инженеринг групп ХХК нь туслан гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэлийг хянаад Төслийн нэгжид хүргүүлэх ёстой...” гэх мэдүүлэг /1-хх-108-109/,

 

     Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-тэй 223 айлын түрээсийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар санаж байна. Намайг яаманд хуулийн мэргэжилтнээр ажиллаж байхад Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б надтай холбогдоод өнөөдрөөс дотогшоо гэрээний дугаар байна уу гэж надаас асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Б дарга нэг гэрээнд дугаар авна шүү, хадгалчихаарай гэж захисан. Тэгсэн удалгүй “Бэрэн групп” ХХК-ийн ажилтан гэх нэг залуу уг гэрээг батлуулчихсан, тамга тэмдэг даруулчихсан манай өрөөнд барьж орж ирээд гэрээний дугаар авъя гэхээр нь би уг гэрээг уншиж танилцахад маш тодорхойгүй, ойлгомжгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй, жишээ нь байрны 1 метр квадратын үнэ тодорхой бус байхаар нь “ямар сонин юм бэ, гэрээ чинь ойлгомжтой тодорхой байх ёстой ш дээ” гэж хэлээд гэрээнд дугаар олгоогүй буцаасан. Уг залуу гэрээнд дугаар авах гэж хоёр, гурван удаа манай өрөөнд орж ирсэн, би дугаар олгоогүй. З.Б сайдын туслах Цацрал билүү, Б дарга билүү, сайн санахгүй байна, энэ хоёр хүний нэг нь над руу утсаар яриад “нөгөө гэрээнд дугаар олгох яасан бэ, наадах чинь яаралтай гэрээ юм байна, “Бэрэн групп”-ийн хүнтэй холбогдоод дугаар олгоод өгчих” гэхээр нь би тэр хүнийх нь утасны дугаарыг аваад холбогдсон чинь дугаар авахаа больсон гээд надтай уурлангүй утсаар ярьсан...”Бэрэн групп”-тэй байгуулсан гэрээ нь хууль эрх зүйн үндэслэлгүй, гэрээний заалтууд тодорхойгүй, санхүүжилт хаанаас олгогдох нь ойлгомжгүй байсан тул гэрээгээ ойлгомжтой тодорхой болгож ирээд дугаар ав гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-хх-47-48/

 

   Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай яаманд Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийн дагуу уг гэрээг архивын материалд үзсэн боловч олдоогүй. Мөн яамны “Тогтоол, тушаал, захирамжийн бүртгэл, гэрээнд” дугаар олгодог дэвтэрт шүүж үзсэн боловч 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б нь “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.М-тэй 223 айлын түрээсийн орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан гэх баримтанд дугаар /номер/ олгогдоогүй. Би уг гэрээний талаар мэдэхгүй, үзэж танилцаж байгаагүй...Энэ яригдаад байгаа Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б нь "Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.М-тэй 223 айлын түрээсийн орон сууц худалдан авахаар байгуулсан гэрээ нь манай яамны архивт орж ирээгүй. Хууль, журмын дагуу байгуулсан гэрээ бол заавал нэг хувь нь тухайн байгууллагын архивт үлдсэн байх ёстой...” гэх мэдүүлэг /1-хх-49-51/,

 

   Гэрч Т.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төрийн нарийн бичгийн даргаар гарын үсэг зуруулах ёстой бүх бичиг баримт надаар дамжиж дарга дээр ордог байсан. Дарга гарын үсэг зурж баталгаажуулсан бол би байгууллагын тэмдэг дардаг байсан...Миний санаж байгаагаар Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Б дарга уг гэрээн дээр М.Б даргаар гарын үсэг зуруулчихсан гурван хувь гэрээ барьчихсан орж ирээд надаар тамга даруулаад явсан...Ж.Б дарга гэрээн дээр надаар тамга даруулахдаа нэг эрэгтэй хүнтэй цуг явж байсан санагдаад байна...” гэх мэдүүлэг /1-хх-52-53/,

 

   Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөрийн 298 дугаартай тогтоолын төслийн талаар санаж байна. Барилга, хот байгуулалтын яамны Гадаад хамтын ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Бгэж хүн манай өрөөнд нэг тогтоолын төсөл барьчихсан орж ирээд “энэ төсөл болж байна уу, хараад өгөөч” гэж надад үзүүлсэн. Би уг төслийг уншиж танилцахад “Бэрэн групп” ХХК-иас Түрээсийн орон сууц худалдан авах тухай тогтоолын төсөл байсан. Би тухайн үед Б даргад “шууд ингээд Засгийн газрын тогтоолоор “Бэрэн групп” ХХК-иас түрээсийн орон сууц худалдаж авна гэсэн тогтоол гаргаж болохгүй, хууль зөрчиж байна, яагаад “Бэрэн групп” ХХК-иас 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр худалдаж авах гээд байгаа юм бэ, хямд орон сууцнууд зөндөө байна ш дээ, ТОСК-ийн орон сууцны 1 м2 талбайн үнэ нь 1.280.000 төгрөгийн үнэтэй байна ш дээ, ийм их мөнгөөр ийм үнэтэй, ашиглалтанд ороогүй орон сууц худалдаж авснаас хөрөнгөө шийдүүлчихвэл хямд орон сууц зөндөө олныг тендер зарлаад авч болно ш дээ” гэж хэлж байсан. Мөн “сайд сайн мэдэхгүй байгаа ш дээ, та сайдад хэлээд ойлгуулаад хөрөнгөө шийдүүлээд авчихвал чухал шүү дээ, дараагийн асуудал нь Тендерийн хуулийн дагуу зохицуулагдаад явна ш дээ” гэж хэлж байсан. Мөн энэ Бэрэнгийн байрны метр квадратын үнэ нь 1.900.000 төгрөг болох гээд байна гэж хэлж байсан. Тэгэхэд Б дарга за яах вэ чи зүгээр л наад төслөө тогтоолын загварт оруулаад өг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-70-71/,

 

    Гэрч О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Барилга, хот байгуулалтын яаманд “Бэрэн групп” ХХК-иас  2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 134 дугаартай албан бичгээр Хангай хотхоны орон сууцны барилгаас түрээсийн орон сууцны зориулалтаар 720 айлын орон сууцыг худалдахаар хүсэлт ирүүлсэн...Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б миний нэр дээр цохолт хийсэн. Би тус албан бичгийг хүлээж аваад чиг үүргийн дагуу харьяа хэлтэс болох Үл хөдлөх, хөрөнгийн зах зээл, гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Б-д судлаад танилцуулах гэж цохолт хийж шилжүүлсэн. Улмаар Ж.Б нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 01/1457 дугаартай салбарын сайдын гарын үсэгтэй албан бичгээр хариуг хүргүүлж хаасан тул надад танилцуулаагүй байна...Миний хувьд ямар нэгэн түрээсийн орон сууц худалдаж авах ажлын хэсэгт орж ажиллаагүй. Түрээсийн орон сууц худалдаж авах талаар ямар нэгэн яриа, хурал, зөвлөгөөн болж байгаагүй.  Хангай хотхоны орон сууцны барилгаас түрээсийн орон сууц худалдаж авсан талаар мэдээгүй...С.М даргыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орсон байхад үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Б төрийн нарийн бичгийн даргын өмнөөс худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж болохгүй. Угаасаа тушаалаараа үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байгаа...” гэх мэдүүлэг /1-хх-79-80/,

 

  Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Бэрэн групп” ХХК-иас 14.993.676.800 төгрөгөөр түрээсийн орон сууц худалдаж авсан байх боломжгүй л баймаар юм...Шууд худалдан авалт хийх бол ямар ч боломжгүй шүү дээ. Барилга, хот байгуулалтын сайд асан З.Б-с “Түрээсийн орон сууцны зориулалтаар 720 айлын орон сууцыг худалдаж авахад 50 тэрбум төгрөг шаардлагатай байгаа” талаар Сангийн яаманд санал ирүүлсэн байна. Үүний хариу болгож Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд 720 айлын орон сууцыг худалдаж авахад шаардагдах 50 тэрбум төгрөг 2016 оны улсын төсөвт тусгагдаагүй учраас боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Шууд худалдан авалт хийх нь 2016 оны төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэхийг анхааруулсан байна. Энэ албан бичгээр 2016 оны төсвийн тухай хуулиар Түрээсийн орон сууц худалдаж авах ямар ч боломжгүй, харин векселээр тодорхой хэсгийг шийдвэрлэх боломж байвал хууль тогтоомжид нийцүүлэх ёстойг анхаарна уу гэж маш тодорхой хариуг өгсөн. Энэ албан бичгээс үзэхэд Сангийн яам бол Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг дэмжээгүй болох нь харагдаж байна. Сангийн яам бол ихэнх ийм асуудалд эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаж үзээд үгүй, боломжгүй гэсэн хариуг өгдөг байсан. Мөн тухайн үед түүхий эдийн үнэ унаад эдийн засгийн байдал хүнд байсан, юун түрээсийн орон сууц мантай байсан үе...Засгийн газраас гарч байгаа тогтоол, шийдвэрүүдэд яг хуулийн талаас нь бол Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хоёр л хууль зөрчиж байгаа эсэхэд хяналт тавьж байх үүрэгтэй. Ялангуяа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бол бүх тогтоолуудыг хуулинд нийцэж байгаа эсэхийг хянаж хуулинд нийцүүлэх үүрэгтэй. Яагаад шууд худалдан авалт хийсэн талаар би хэлж мэдэхгүй байна. Сангийн яамнаас бол боломжгүй гэдэг хариуг өгсөн байна...Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж л ажиллаж байсан. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гээд хууль тогтоомж зөрчиж болохгүй...Ерөнхий сайдын өрөөнд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг дэмжиж, иргэдэд боломжийн үнээр орон сууцанд амьдрах боломжийг нь хангах нь зүйтэй гэсэн байр сууринаас ярилцаж байсан. Гэхдээ хаанаас, ямар үнээр, яаж худалдан авах талаар бол ярьж байгаагүй...З.Б-тэй “Бэрэн групп” ХХК-иас түрээсийн орон сууц худалдаж авна гэж ярьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-хх-55-57/,

 

            Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 05 дугаар сард “Бэрэн групп”-ын ажилтан гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн надтай ирж уулзаж байсан. Түрээсийн орон сууцны зориулалтаар гэж бол яриагүй. Улсад орон сууцны байраа худалдах талаар санал хэлж байсан. Үнэ өртгийн хувьд зах зээлийн ханшаас өндөр үнэлгээтэй үнэ хэлсэн тул байрны чинь үнэ арай өндөр юм биш үү гэж хэлээд явуулсан. Түрээсийн орон сууц худалдаж авахад яамнаас ажлын хэсэг байгуулагдаагүй. Сангийн яамнаас метр квадратын үнэ тогтоосон зүйл байхгүй. Засгийн газраас тогтоол нь гарахдаа 15 тэрбум төгрөгийн өртөгтэй орон сууц худалдан авахаар шийдвэр гарсан байсан. Түрээсийн орон сууц худалдан авах зах зээлийн ханш метр квадратын үнийг Сангийн яам тогтоогоогүй. Манай яамны хувьд худалдан авах ажиллагаа зохион байгуулдаггүй. Үнийн судалгаа гаргадаг чиг үүрэгтэй байгууллага биш. Миний үзэж байгаагаар БХБЯ-с үнийн судалгаагаа гаргаад манай яаманд саналаа ирүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-хх-128-129/,

 

            Гэрч Ч.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ипотекын зээлд хамрагдаж чадахгүй иргэдэд зориулж түрээсийн орон сууцны  хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас 2015 онд шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн үндсэн зарчим нь иргэд орон сууц худалдан авахгүй, төр болон хувийн хэвшлийн барьсан орон сууцанд тодорхой болзлын дагуу амьдрах, сар болгон түрээсийн төлбөр төлөх үндсэн агуулгатай, зорилготой хөтөлбөр хэрэгжсэн...Барилга, хот байгуулалтын сайд асан З.Б-н түрээсийн орон сууцны сантай болох, төсвөөс 50.0 тэрбум төгрөгийн асуудал шийдэж өгөөч гэдэг хүсэлтийн дагуу Сангийн сайд Б.Б-той ярилцахад 50.0 тэрбум төгрөг бол боломжгүй, 15.0 тэрбум төгрөгийн хэмжээнд ирэх оны төсөвт тусгах замаар шийдэх боломжтой гэж үзсэний дагуу Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолыг гаргасан. Уг түрээсийн орон сууцны асуудлыг Засгийн газарт З.Б сайд оруулж ирсэн...Засгийн газар болон хуралдаан дээр байрны метр квадратын  үнийг тогтоохгүй. Харин баримтлах зарчмыг Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд тухайн орон сууцны байршил, зах зээлийн үнэ ханштай уялдуулан тогтоож, орон сууц худалдан авахтай холбогдон гарсан зардлыг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж ажиллахыг асуудал хариуцсан сайд З.Б-д даалгасан байна...Барилга, хот байгуулалтын яамны танилцуулснаар “Бэрэн групп” ХХК хамгийн боломжит нөхцөл олгож байгаа гэж  салбарын сайд нь надад танилцуулсан. Ингээд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд хөнгөлттэй нөхцлөөр төсөвт эргүүлж мөнгийг төвлөрүүлэх хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулахыг З.Б сайдад даалгасан. Би хаанаас үнэ тогтоосон талаар нь бол мэдэхгүй байна. Салбарын яамнаас тооцоо судалгаагаа хийж үзээд үнээ тогтоосон байх гэж бодож байна. Ямар байр худалдаж авах, ямар үнээр авах, яаж зохион байгуулах зэргээ салбарын яам нь судлаж зохион байгуулаад хууль, журмын дагуу Засгийн газарт саналаа оруулж ирэх ёстой. Ашиглалтанд бүрэн ороогүй барилга байгууламжийг худалдаж авах саналаа Засгийн газарт яагаад оруулж ирснийг мэдэхгүй байна...Харин миний хувьд...З.Б-д аль нэгэн компанийн барьсан барилгыг тэр дундаа “Бэрэн групп” ХХК-иас Түрээсийн орон сууцны зориулалтаар орон сууцны байр худалдаж ав гэдэг үүрэг чиглэлийг бичгээр болон амаар хэзээ ч өгч байгаагүй. Үнийн дүнг хаанаас хэн тогтоосныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-хх-58-62/,

 

              Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Засгийн газрын хуралдааны журмын 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна. Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсаны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулна гэж заасан байгаа. Засгийн газрын тогтоолыг албажуулж гаргах бүхэл бүтэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэж байгаа. Уг газар тогтоолыг Ерөнхий сайдаар гарын үсэг зуруулж албажуулж гаргадаг...Би Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолыг хэлэлцсэн асуудлын талаар сайн санахгүй байна. Засгийн газарт ийм их хэмжээний мөнгө байсан юм болов уу мэдэхгүй, яагаад “Бэрэн групп” ХХК-ийг сонгосон талаар надад мэдэх юм алга байна. Худалдаж авсан байр нь ашиглалтанд орсон үгүйг мэдэхгүй байна. Засгийн газрын 298 дугаартай тогтоолыг харахад бол ашиглалтанд орсон байр худалдаж авсан юм шиг харагдаж байна. Салбар яамнаас нь судалгаа, шинжилгээг нь хийгээд оруулж ирсэн байх...Засгийн газар нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультай нийцүүлж тогтоол гаргах ёстой. Хууль зөрчсөн шийдвэр гаргах ёсгүй...Түрээсийн орон сууцны асуудлыг З.Б-н өмнөөс би танилцуулсан байна, тухайн үед нэмэлтээр орж ирсэн юм байлгүй. Ингэж орж ирсэн бол Хэрэг эрхлэх газраар дамжаагүй, хуралдаанд  шууд орж ирсэн гэсэн үг. Миний бодлоор энэ түрээсийн орон сууцны асуудал Хэрэг эрхлэх газраар оролгүй, хуралдааны журам зөрчөөд шууд Засгийн газрын хуралдаанд орж ирэх ёсгүй баймаар юм...” гэх мэдүүлэг  /1-хх-73-75/,

 

            Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Түрээсийн орон сууцны зориулалтаар “Бэрэн групп” ХХК-иас 223 айлын орон сууцны барилгыг худалдаж авах саналыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б хуралд нэмэлтээр оруулсан. Хуралдаан болохооос өмнө нь буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уг ажил арга хэмжээний талаар танилцуулж байгаагүй. Шууд хуралдаан дээр нэмэлтээр оруулж ирээд шийдвэрлүүлсэн.  Энэ нь Засгийн газрын хуралдааны журмын 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсгийг зөрчсөн байна...Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал дээр Сангийн яамны саналгүй шийдэгдэхгүй. Мөн Хууль зүйн яамнаас санал авсан байх шаардлагатай.  Тухайн үед  Улсын их хурлын ээлжит сонгууль болох гээд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд орон нутагт нэр дэвшиж байгаа гишүүд нь чөлөө аваад явсан. Миний хувьд Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж байсан тул мөн чөлөө аваад явсан. Засгийн газрын хуралдаанд нэмэлтээр орсон ийм асуудлууд ингээд хууль зөрчсөн, бүрдэл нь дутуу байдаг учраас албажуулахад хүндрэл гардаг юм. Санал оруулж ирж байгаа салбарын сайд нь бүх асуудлаа хууль журмын дагуу болгоод Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх ёстой...2016 оны 06 дугаар сард улс орны эдийн засгийн байдал хүнд байсан. Энэ ажил арга хэмжээг оруулж ирсэн салбарын сайд З.Б тооцоо судалгааг нь хийж оруулж ирсэн тул энэ асуудлын хариуцлагыг Засгийн газрын өмнө хүлээх үүрэгтэй. Засгийн газар нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмыг зөрчиж тогтоол гаргаж болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу хийгдэх ёстой.

 

Засгийн газрын хуралдааны журмын 5 дугаар зүйлд заасны дагуу хуралдаанаар хэлэлцэх асуудлыг санаачилсан Засгийн газрын гишүүн санал авах арга хэмжээг маш нарийвчилж заасан байдаг. Үүний дагуу Санхүүгийн болон Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр бодлогын хүрээнд нь хамаарч байгаа төрийн захиргааны төв байгууллагуудаас санал авах ёстой. Ажил арга хэмжээгээ салбарын яам хариуцаж зохион байгуулах ёстой.

 

Салбарын яам нь хариуцаж тооцоо судалгааг нь хийж зах зээлийн бодит үнээр тооцож худалдан авалт хийх ёстой. Засгийн газар бол “Бэрэн групп” ХХК-ийг сонгоогүй. Барилга, хот байгуулалтын яамны сайд З.Б нь сонгож оруулж ирсэн тул түүний саналын дагуу шийдвэрлэсэн байна. Тендер сонгон шалгаруулалт явуулж худалдан авах ажлыг зохион байгуулах ёстой байсан байх. Сонгон шалгаруулсаны үндсэн дээр “Бэрэн групп” ХХК-иас түрээсийн орон сууц худалдаж авах санал оруулж ирсэн байх гэж бодож байна. Засгийн газрын бүх гишүүд хуралдааны журмыг дагаж мөрдөх үүрэгтэй...” гэх мэдүүлэг /1-хх-76-78/,

 

Гэрч Ш.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд орсон. Засгийн газрын 298 дугаартай тогтоолоор батласан асуудлын талаар санаж байна. Уг асуудлыг хуралдаан дээр шадар сайд Ц.О нэмэлтээр оруулж материалыг хурал дээр шууд тараасан тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтануудад урьдчилан танилцуулах боломж олгоогүй. Иймээс түрээсийн орон сууцын асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд шууд нэмэлтээр оруулаад танилцуулсан...Миний бие 298 дугаартай тогтоолын төсөлтэй 2016 оны 06-р сарын 06-ны өдөр танилцсан байна. Төслийг албажуулахаар хянаж үзээд Шударга өрсөлдөөний хуультай нийцэхгүй байна гэж тэмдэглэж үлдээсэн байна. Миний хувьд төсвийн мөнгөөр ийм их зүйлд мөнгө зарцуулах гэж байгаа тул тендер зарлах ёстой, “Бэрэн групп” ХХК-иас худалдаж авахаар нэр заасан нь Шударга өрсөлдөөний хуультай нийцэхгүй гэж үзсэн. Засгийн газрын тогтоолын төсөлд гарын үсэг зураад албан бланк дээр буугаад, тогтоол холбогдох байгууллагуудад хүргэгдэж очсоны дараа тухайн ажил арга хэмжээ явагдах ёстой. Ер нь ийм практик тогтсон байгаа. Засгийн газрын хурлаар хэлэлцсэн асуудал дээр зарчмын өөрчлөлт ордоггүй ч гэсэн редакцийн чанартай өөрчлөлт ордог тул салбар яамд тогтоол албажиж гарсаны дараа ажил, арга хэмжээг эхлүүлэх ёстой. Засгийн газрын тогтоол албажиж гараагүй байхад салбар яамд шууд худалдан авалт хийж болохгүй. Засгийн газрын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоол нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр албажиж гарсан болох нь Засгийн газрын тогтоол тараалтын хуудаснаас харагдаж байна. Уг өдөр албажсанаар салбар яам, агентлагийн газруудад хүргэгдсэн.

 

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хэн ч зөрчих ёсгүй. Засгийн газарт хууль зөрчих эрх байхгүй. Засгийн газрын тогтоолын төсөл нь хуульд нийцэж байгаа эсэхийг Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газар хянаад Ерөнхий сайдад саналаа өгдөг. Энэ түрээсийн орон сууцны асуудал урьдчилж материал нь Хууль эрх зүйн газарт ирээгүй тул материал нь хянагдаагүй. Шууд Засгийн газрын хуралдаанд орсон тул хянах боломж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-хх-63-65/,

 

Гэрч Д. М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолын төслийг би уншиж танилцлаа, төслийн нэгдүгээр зүйлийн дунд хэсэгт, мөн төслийн доод хэсэгт бичсэн бичгийн хэв нь миний бичгийн хэв мөн байна, уг ажил арга хэмжээ Засгийн газрын хуралдаан дээр шууд ороод ирсэн. Журмаараа бол Засгийн газрын хуралдаан болохоос гурваас доошгүй хоногийн өмнө урьдчилан материал тараагдаад Хууль, эрх зүйн газраар орж хянагдсан байх ёстой. Засгийн газрын хуралдаан дээр шууд тараагдсан байна. Тогтоолын төсөл дээр миний бие 1 дүгээр зүйлийн доод хэсэгт “метр квадратын үнийг тодорхой заах шаардлагатай”, мөн тогтоолын төслийн доод хэсэг “энэ байр баригдаж дуусаагүй юу, дуусаагүй бол хээээ ашиглалтанд орох вэ, түрээсийн орон сууцны санд ашиглалтанд орсон барилга авах нь зүйтэй, жич метр квадратын үнийг тодруулах шаардлагатай, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн тул хянав” гэсэн тэмдэглэгээ үйлдсэн, энэ нь эдгээр зүйлсийг тодруулах шаардлагатай гэсэн үг...Засгийн газрын хуралдаан дээр шууд орж ирээгүй, өмнө нь тараагдсан материал дээр бол Хууль эрх зүйн газар нь саналаа бичиж өгдөг юм. Манай газраас бичиж өгсөн хуулийн саналтай Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцаад хууль эөрчсөн ажил, арга хэмжээг хуралдаанд оруулахгүй салбар яам руу нь буцаадаг. Энэ тогтоолд “Бэрэн групп” ХХК-иас түрээсийн орон сууц худалдаж авна гээд шууд нэр заагаад ороод ирсэн, уул нь бол хуулиараа зах зээлийн үнээрээ, чанараараа өрсөлдөөд шалгарсан компани нь орж ирэх ёстой байсан. Тэгтэл шууд нэг компанийн нэрийг заагаад оруулаад ирсэн. “Бэрэн групп” ХХК-ийг яаж шалгаруулсан нь тодорхойгүй байсан тул миний хувьд тодруулж тэмдэглэгээ хийсэн байна. Уул нь тогтоолын төсөлд 1 метр квадратын үнэ зэргээс эхлээд бүгд тодорхой байх ёстой. Маш олон зүйл ойлгомжгүй, тодорхойгүй байсан тул хянаад тэмдэглэгээ хийсэн. Маш яаралтай асуудал байвал нэмэлтээр оруулдаг. Жишээ нь гамшиг осол, үер ус зэрэг нэн яаралтай асуудлыг бол шууд оруулдаг...” гэх мэдүүлэг /1-хх-66-67/,

 

            Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний дөрийн 298 дугаартай тогтоолын төслийн зүүн доод хэсэгт “Бэрэн” ХХК-ийг хэвээр үлдээхээр Б сайдтай тохиров 7-р хорооллын гэж гар бичмэлээр бичсэнтэй танилцлаа, миний бичгийн хэв мөн байна. Уг төслийг Барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулж ирүүлсэн, би төсөлтэй танилцаад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж албажуулдаг юм. Тогтоолын төсөлд “Бэрэн групп” ХХК-иас Түрээсийн орон сууц худалдаж авна гээд шууд ороод ирсэн байхаар нь “Бэрэн групп” ХХК гэдэг нэрээрээ тогтоол гарч  болохгүй юм биш үү, “Бэрэн групп” ХХК гэдэг нэрийг нь хасах саналтай байна гэдгээ Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн О.Э-д хэлсэн. Тэгэхэд О.Э мэргэжилтэн хоёр өөр хувилбараар Засгийн газрын тогтоол боловсруулж надад авчирч өгсөн. Нэг тогтоолын төсөл дээр нь “Бэрэн групп” ХХК-ийг оруулаад, нөгөө тогтоолын төсөл дээр нь “Бэрэн групп” ХХК-ийн нэрийг оруулалгүй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан орон сууцнаас 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авна гэсэн утгатай хоёр өөр төслийг О.Э мэргэжилтнээс аваад байж байхад З.Б над руу утсаар холбогдоод Засгийн газрын тогтоолд “Бэрэн групп” ХХК-ийн нэрийг үлдээх саналтай байна, тэр нэрээр нь оруулаарай гэж надад хэлсэн тул тогтоолын төслийн зүүн доод буланд “Бэрэн” ХХК-ийг хэвээр үлдээхээр Б сайдтай тохиров 7-р хорооллын гэж бичсэн. Ингээд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байгаа “Бэрэн групп” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авахаар Засгийн газрын тогтоол гарсан. Яагаад “Бэрэн групп” ХХК-иас түрээсийн орон сууцны барилга шууд худалдан авах болсон талаар би мэдэхгүй байна. Барилга, хот байгуулалтын яамнаас санаачилж оруулж ирсэн асуудал. Түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ ихтэй байна гэсэн шалтгаанаар Засгийн газрын хуралдааны төлөвлөгөөнд ороогүй байж байгаад 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын 30 дугаар хуралдаан дээр  шууд нэмэгдэж орж ирсэн асуудал...” гэх мэдүүлэг  /1-хх-68-69/,

 

Гэрч З.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б нь “Бэрэн групп” ХХК-иас 223 айлын түрээсийн орон сууц худалдан авахаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан байсан. Барилга, хот байгуулалтын яамнаас 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/1596 дугаартай албан бичгээр манай яаманд хандаж, Түрээсийн орон сууц худалдан авсан, түүний санхүүжилтийг шийдвэрлүүлэх тухай албан бичиг ирсэн. Тус албан бичигт Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор 223 айлын түрээсийн орон сууц худалдан авах ажлыг Барилга, хот байгуулалтын яамны сайд З.Б-д зөвшөөрч, худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Б, Барилга, хот байгуулалтын яамны сайд З.Б нарт даалгасан байсан. Төлбөрийг векселээр баталгаажуулахыг Сангийн сайд Б.Б-т зөвшөөрсүгэй гэсэн агуулгатай албан бичиг, Засгийн газрын тогтоол, байр худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны барилгыг хүлээж авсан акт зэрэг баримт бичгийг ирүүлсэн. Үүний дагуу Сангийн сайд Б.Б-т тухайн асуудлыг танилцуулж, векселээр санхүүжүүлж болох эсэх талаар танилцуулахад, сайд векселээр санхүүжилт олгоё гэсэн чиглэл өгсөн. Ингээд дээрх материалуудыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ХААН банкинд 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум, есөн зуун ерэн гурван сая, зургаан зуун далан зургаан мянга, найман зуун төгрөг/-ний векселийг 365 хоногийн хугацаатай, жилийн 14,318 хувийн хүүтэй вексель бичигдэж Сангийн сайдаар гарын үсэг зурагдаж банкинд хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /1-хх-39-40/,

 

            Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Вексель гэдэг төлбөр баталгаажуулсан үнэт цаас гэсэн үг. Вексель нь Засгийн газрын өр, төлбөрт бүртгэгдэж явдаг 1 жилийн хугацаанд буюу 365 хоногийн дотор буцаан төлөгдөх нөхцөлтэй үнэт цаас юм. Хөрөнгө оруулалтын векселийг Засгийн газрын холбогдох тушаал шийдвэрийг үндэслэж Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн нар хянаж баталгаажуулан вексель бичиж Сангийн сайдаар гарын үсэг зуруулж ажил гүйцэтгэсэн компани, аж ахуй нэгж байгууллагад векселийн бичгийг өгдөг. Ингээд бичигдсэн векселийн талаар ерөнхий мэдээллийг Төсвийн хөрөнгө оруулалтын газраас Өрийн удирдлагын хэлтэст ирүүлдэг. Үүнийг бид Засгийн өрд бүртгэж аваад, вексель төлөгдөх үед векселийн эцсийн эзэмшигч буюу банкинд хүүг төлдөг. “Бэрэн групп” ХХК-нд бичсэн 14.993.676.8000 төгрөгийн векселийг хүүний хамт 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХААН банкинд төлөгдсөн бөгөөд хүүний төлбөрт 935.179.036. /есөн зуун гучин таван сая нэг зуун далан есөн мянга гучин зургаан төгрөг/-ийг төлсөн байна.  Энэ хүүний төлбөр бол зөвхөн 5 сар орчмын хугацаанд хуримтлагдсан хүү байгаа юм. Векселийн тухай хуулийн дээд хязгаар 365 хоног буюу 12 сарын дараа векселийн хүүний төлбөрийг төлсөн бол 2.138.203.840 /хоёр тэрбум нэг зуун гучин найман сая хоёр зуун гурван мянга найман зуун дөчин/ төгрөгийн хүүг төлөх байсныг шинээр байгууллагдсан Засгийн газраас векселийн хүүнд их хэмжээний мөнгө төлж байгаа тул хугацаанаас өмнө 2016 онд багтааж вексель бичигдсэн төлбөрийг төлөхөөр улсын төсөвт суулгаж барагдуулсан. Тухайн вексель нь төлөгдсөнөөр Засгийн газрын өрийн үлдэгдэлээс хасагддаг...Векселийн тухай хуулинд зааснаар вексель бичигдсэн өдрөөс вексель төлөгдсөн өдөр хүртэлх хугацаандах хоногийн хуримтлагдсан хүүг тооцох ёстой. Бэрэн групп ХХК-нд бичиж өгсөн векселийн хувьд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бичигдэж, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Сангийн яамнаас төлбөрийг барагдуулсан байна. Энэ хоорондох хугацаа нь 159 хоног байна...159 хоногт хуримтлагдсан хүүгийн төлбөр 57.092.228 төгрөг болж...нийт 972.448.955.52 төгрөг болж байна...2016 оны Улсын их хурлын сонгуулийн үр дүнгээр байгууллагдсан шинэ Засгийн газраас 2016 оны 9 дүгээр сард байх төсөвт тодотгол хийгээд төрөөс өндөр хүүтэй векселийн хүүнд төлж байгаа төлбөрүүдийг яаралтай барагдуулах талаар Сангийн яаманд үүрэг чиглэл өгсний дагуу төсвийн тодотголд оруулж 2016 онд бичигдсэн векселийн төлбөрүүдийг бүгдийг нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-хх-41-43/,

 

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Бэрэн групп” ХХК-нд Сангийн яамнаас 14.993.676.800 төгрөгийн векселийг жилийн 14.318 хувийн хүүтэй бичиж өгсөн. Улмаар “Бэрэн групп” ХХК нь тус векселийн бичгийг манай банкаар мөнгөжүүүлэх хүсэлтээ гаргасан тул манай банк хүсэлтийг хүлээж аваад мөнгөжүүлэхээр шийдвэрлэсэн. Иймээс Сангийн сайд Б.Б, ХААН банкны гүйцэтгэх захирал Жон Белл нар нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 116/614 дугаартай төлбөр баталгаажуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулснаар Сангийн яам ХААН банкинд хугацааны эцэст буюу 365 хоногийн дараа 14.993.676.800 төгрөг болон хүүний төлбөрт 2.146.794.644 төгрөгийг төлөхөөр болсон.  Харин Засгийн газраас векселийг хугацааны өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үндсэн мөнгөн дээр нэмж 935.179.036 төгрөгийн хүүг төлсөн. Энэ нь Сангийн яам, ХААН банкны хооронд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 116/614 дугаартай “Төлбөр баталгаажуулах гэрээний биелэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэсэн акт”-аас харагдаж байна. 2016 оны 06 дугаар сарын 09-нөөс мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 159 хоног байгаа тул энэ хоногоор тооцож векселийн хүүг тооцно...” гэх мэдүүлэг /1-хх-81-82/,

 

Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн барилга, байгууламж нь холбогдох газруудаас бүх зөвшөөрлийг аваад, зураг төслөө магадлалаар оруулж дүгнэлт гаргуулаад, батлагдсан зургийн дагуу барилгаа барьж дуусаад, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргаж, уг хүсэлт нь манай байгууллага дээр цахимаар бүртгэгдэж орж ирээд холбогдох мэргэжилтэнд хуваарилагдаж, мэргэжилтэн судлаад ашиглалтанд оруулах комиссын хуваарьт оруулж батлуулаад, комиссын гишүүд батлагдсан хуваарийн дагуу барилга, байгууламж дээр ажиллаж ямар нэгэн хууль дүрэм, журам зөрчөөгүй бүрэн баригдаж дууссан бол Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах акт үйлдсэнээр тухайн барилга, байгууламжийг шинээр ашиглалтад орсон гэж үзнэ. Комиссын гишүүд акт үйлдэж манай хэлтсээс номер дугаар авсан тохиолдолд бүрэн ашиглалтанд орсон барилга, байгууламж гэж ойлгох хэрэгтэй. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүд акт үйлдэж манай хэлтсээс дугаар аваагүй бол ашиглалтанд орсон гэж үзэхгүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Бэрэн групп” ХХК, Барилга, хот байгуулалтын яамны захиалгатай зоорьтой, 360 айлын орон сууцны 3 блок 514, 515, 517 дугаартай барилга, байгууламжийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/628 дугаартай актаар шинээр ашиглалтанд орсон гэж үзнэ...” гэх мэдүүлэг /1-хх-72/,

 

Гэрч А.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төрийн орон сууцны корпорацийн газар нь “Бэрэн групп” ХХК-иас 223 айлын түрээсийн орон сууцны байр худалдан авах ажиллагаанд огт оролцоогүй. Засгийн газрын тогтоол шийдвэртэй худалдан авах ажиллагаа явагдаад дууссан. Манай корпорацийн газар нь түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан тул манай газрыг Хангай хотхоны байрыг хүлээж ав гэсэн шийдвэр Барилга, хот байгуулалтын яамнаас ирж байсан. Үүний дагуу би Хангай хотхоны орон сууцны барилгыг хүлээж авах ажлын хэсгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А/57 дугаартай тушаалаар байгуулж, ажлын хэсгийн гишүүд Хангай хотхоны барилга дээр ажиллаж ирээд надад танилцуулахдаа, энэ барилгын цахилгааны асуудал шийдэгдээгүй, улсын комисс ажиллаад үүрэг даалгавар өгөөд явсан байна гэж танилцуулж байсан. Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолд зааснаар бол шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар түрээсийн орон сууцны санг бүрдүүлнэ гэж заасан байгаа. Тэгтэл бүрэн ашиглалтанд ороогүй Хангай хотхоны орон сууцны барилгыг яагаад худалдаж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна...Барилга, хот байгуулалтын яамнаас яагаад түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулсан талаар мэдэхгүй байна. Өөрсдөө журам дүрэм гаргаж иргэдийг сонгон шалгаруулсан юм болов уу, мэдэхгүй байна. Ямар ч байсан Хангай хотхоны түрээсийн орон сууцны байранд хамрагдах айл, өрхийг шалгаруулаад нэрсийг нь Төрийн орон сууцны корпорацийн газарт ирүүлсэн байсан.

 

              Барилга, хот байгуулалтын сайд болон тус яамны удирдах албан тушаалтан, мэргэжилтэн нараас нэг ч хүн надтай уулзаж, утсаар холбогдож Хангай хотхоны орон сууцны барилгыг түрээсийн орон сууцны зориулалтаар худалдаж авахаар болсон, худалдаж авахаар хөөцөлдөж байгаа, судалгаа, шинжилгээ хийж байна, хамтарч ажиллана уу гэсэн хүсэлт, шийдвэр ирүүлж байгаагүй. Түрээсийн орон сууцны зориулалтаар худалдаж авсан Хангай хотхоны орон сууцны метр квадрат талбайн үнийг хэн хаанаас тогтоосон талаар мэдэхгүй байна, векселиэр буюу давхар хүүтэй худалдаж авах зайлшгүй шаардлагатай байсан үгүйг сайн мэдэхгүй байна.

 

Төрийн орон сууц корпораци ТӨҮГазарт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Б-гаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 07/1952 дугаартай албан бичиг миний нэр дээр ирсэн. Албан бичиг ирэхээс өмнөхөн Барилга, хот байгуулалтын сайд асан З.Б намайг ажил дээрээ дуудаж уулзсан санагдаж байна. Надтай уулзаад түрээсийн орон сууцанд хамрагдахаар яаманд хүсэлт өгсөн иргэдийн нэрс байгаа, тэрийг танайх руу явуулна, бүртгэж аваад бэлтгэл ажлаа хангаад байж байгаарай гэсэн чиглэлийг надад амаар өгч байсан. Ингээд би ажил дээрээ очоод түрээсийн орон сууц хариуцсан хэлтсийн дарга Н-тай уулзаад яамнаас түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн нэрс ирнэ. Бүртгэж аваад шаардлага хангасан материалуудыг нь аваарай гэсэн. Үүний дагуу түрээсийн орон сууц хариуцсан хэлтсийн ажилчид шөнөжин сууж бүртгэсэн. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-с 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 07/1952 дугаартай албан бичгээр давхардсан тоогоор 177 иргэний овог нэрийг миний нэр дээр хүргүүлсэн нь сайдын амаар өгсөн чиглэлийг албажуулж над руу явуулсан байсан...” гэх мэдүүлэг /1-хх-92-93, 8-хх-61-62/,

 

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Бэрэн групп” ХХК-ийн барьсан Хангай хотхоны орон сууцны барилгаас 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар худалдан авахад ТОСК ТӨҮГазар огт оролцоогүй. Худалдан авах ажиллагаа болоод дууссаны дараа л мэдсэн.

 

Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам гэж Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн баталсан журам байдаг. Уг журмыг үндэслэж 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ТОСК-ийн ерөнхий захирлын  А/64 дугаартай тушаал гарч, миний бие ажлын хэсгийн даргаар томилогдсон.

 

Тухайн үед миний бие салбарын сайд З.Б-д Хангай хотхоны орон сууц ашиглалтад ороогүй байна, улсын комисс хүлээж аваагүй учраас сонгон шалгаруулалт явуулж болохгүй, улсын комисс хүлээж аваад байнгын ашиглалтад оруулсны дараа сонгон шалгаруулалтыг явуулъя гэдэг саналаа хэлсэн. Тэгэхэд З.Б сайд сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуул гэж 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, иргэдийг түрээсийн орон сууцаар хангах тухай 131 дугаартай тушаал гаргасан, А.Г захирал бид хоёрт үүрэг өгсөн. Нэгэнт дээд шатны байгууллагаас төрийн сайд хүний гарын үсэгтэй тушаал гарсан тул ашиглалтад ороогүй Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж явуулсан.

 

Нийт 223 айл шалгарсан. Тухайн шалгарсан 223 айлтай түрээсийн гэрээ байгуулсан. Тэгтэл байр ашиглалтад орохгүй 2016 оны 10 дугаар сараас зарим айл өрхүүд хэл ам хийж эхэлсэн. Тэр үед нь Барилга, хот байгуулалтын яаманд худалдан авах ажиллагааг хийсэн тул энэ асуудлаа шийдэж өг гэж нилээн олон удаа хандаж байсан. 2016 оны 07 дугаар сар гарсанаас хойш Улсын их хурлын сонгуулийн дараагаас эхлээд З.Б-н туслах гэсэн байх А гэх эмэгтэй сайдад хүсэлт гаргасан хүмүүс гээд нилээн олон хүний материалыг хэд хэдэн удаа авчирч өгсөн. Тэгэхээр нь би шууд ингэж авахгүй, албан ёсоор албан бичгээр манай байгууллагад нэрсийг нь ирүүл гэдэг шаардлагыг тавьсан. Тэгсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 07/1952 дугаартай албан бичгээр түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж шийдвэрлэж өгнө үү гэж давхардсан тоогоор 177 иргэний нэрсийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-н гарын үсэгтэй албан бичгээр ирүүлсэн. Тус албан бичгийг нь хүлээж аваад Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Н-д цохоод, тухайн иргэдийн нэрсийг материалтай нь тулгаад сугалаанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтад нэмж оруулсан. Цахим сугалаагаар шалгараагүй Т-н О гэж эмэгтэй түрээсийн орон сууцны байранд хэрхэн орсон талаар мэдэхгүй байна.

 

Яамнаас түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийг явуулна, тэр хүмүүсийн нэрсийг түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтад нэмж оруул гэдэг үүрэг чиглэлийг өгч байсан. Ингээд туслах А гэж эмэгтэй нь 177 иргэний нэрсийг, материалын хамт авчирч өгснийг манай байгууллагын ажилчид түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтад нэмж оруулаад сугалааг явуулсан.

 

2016 оны 02 дугаар сараас эхлээд ТОСК ТӨҮГазраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүлээр дамжуулж түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд ТОСК ТӨҮГазарт материал бүрдүүлж өгөх талаар нилээн их мэдээллийг өгч байсан. Үүний дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бүгд л ТОСК ТӨҮГазарт материалаа бүрдүүлж өгч байсан. Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг 2016 оны 03 дугаар сард зохион байгуулж дууссан. Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдахаар 3.000.000 орчим иргэн бүртгүүлж материалаа өгсөн. Эдгээр 3.0 мянга орчим иргэдээс Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулсан. Тухайн түрээсийн орон сууцанд хамрагдаж чадаагүй иргэдийн дунд Хангай хотхоны түрээсийн орон сууцанд хамруулах сугалааг явуулахаар болж дахин шинээр түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг нэмж бүртгэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Тэгтэл 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас давхардсан тоогоор 177 иргэний нэрсийг ирүүлсэн. Дээд байгууллагаас, салбарын сайдаас чиглэл өгсөн тул 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ТОСК-ийн ерөнхий захирал А.Г А/65 тоот тушаал гаргаж сугалаанд орох иргэдийн нэрс дээр нэмж Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн иргэдийн нэрсийг нэмж оруулсан тушаал гаргасан.  Уг нь бол эдгээр хүмүүсийг оруулахгүйгээр, шинээр нэмж  хүн бүртгэхгүйгээр 2016 оны 03 дугаар сард бүртгүүлсэн Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдаж чадаагүй иргэдийн дунд зохион байгуулах гэж байсан юм...” гэх мэдүүлэг /8-хх-69-70/,

 

Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Бэрэн групп” ХХК-иас 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар худалдан авах ажиллагаанд Төрийн орон сууц корпорацийн газар нь огт оролцоогүй. Гэнэт л 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А/57 дугаартай Хангай хотхоны орон сууцны барилгыг хүлээн авах ажлын хэсгийн тушаалыг ерөнхий захирал А.Г гаргасан. Би тус ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон байсан. Ингээд барилгыг хүлээж авахаар Хангай хотхон дээр очсон боловч улсын комисс ажилласан боловч хүлээж аваагүй, үүрэг даалгавар өгөөд явсан байсан. Манай газрын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 13 гишүүн чиглэл, чиглэлийнхээ дагуу барилгын үйл ажиллагаатай танилцаж хяналт хийсэн. Хяналтаар Хангай хотхоны барилга угсралтын ажил бүрэн дуусаагүй, мөн гадна цахилгааны асуудал шийдэгдээгүй байхаар нь хүлээж авах боломжгүй, чанар стандартын хувьд доголдолтой байна гэж үзээд хүлээж аваагүй. Үүний дараа ерөнхий захирал Ж.Х-н 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаартай тушаалаар мөн ажлын хэсэг байгууллагдаж Хангай хотхоны 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар хүлээн авсан.

 

“Бэрэн групп” ХХК-ийн нэг хэлтсийн захирал болох М гэж эмэгтэй Төрийн орон сууц корпорацийн газрын ажилчдад ойлгуулахдаа улсын комисс ажилчихсан, акт баталгаажиж гараагүй байгаа. Үүрэг даалгаврын биелэлтээр улсын комиссын акт гарна гэж танилцуулсан юм. Иймээс манай газраас ажлын хэсэг байгууллагдаж Хангай хотхоны орон сууцны барилгаас түрээсийн орон сууцны зориулалтаар худалдаалж байгаа барилга дээр ажиллахад хүлээж авах боломжгүй байсан. Улаанбаатар хотод Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцны зориулалтаар иргэд орсон. Тус хороолол нь манай газрын захиалгаар баригдсан тул зарим орон сууцны байрыг иргэдэд зарахдаа 1 метр квадрат талбайн үнийг 1.350.000 төгрөгөөр тооцож зарсан...” гэх мэдүүлэг /1-хх-94-95/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 07 дугаар сарын 19-20-ны үед манай хэлтсийн дарга Б.Н мэргэжилтэн нараа тарахгүй байж байгаарай гэсэн. Ингээд мэргэжилтэн Д, Ша, О бид дөрөв таралгүй байж байхад ажлын бус цагаар Н дарга А гэх эмэгтэйг дагуулж орж ирээд Барилга, хот байгуулалтын яаманд хүсэлт өгсөн иргэдийн материал гээд хавтастай материалуудыг бид дөрөвт хувааж өгөөд энэ хүмүүсийн мэдээллийг бүртгэ гэж хэлсэн. Түүний дагуу шөнө орой болтол сууж А-н авч ирсэн хавтастай материалд байсан иргэдийн мэдээллийг бүртгэсэн, бүртгэж байх үед А орж гараад явж байсан. Миний санаж байгаагаар 100 нилээн гаран хүний материал байсан. А-н авч ирсэн иргэдийн материалыг Барилга, хот байгуулалтын яамнаас албан бичгээр шилжүүлсэн иргэдийн материал гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /8-хх-65-66/,

 

Гэрч Т.Гэ-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Бэрэн групп” ХХК-ийн барьсан Хангай хотхоны орон сууцны барилгаас 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар худалдан авахад ТОСК ТӨҮГазар оролцоогүй. Сүүлд нь түрээсийн орон сууцанд иргэдийг оруулахаар шалгаруулалт явуулах гэж байна гэхэд нь мэдсэн.

 

Уг нь Буянт-Ухаа 2 хороололд хамрагдахаар хүсэлт өгсөн хүмүүсээс хамрагдаж чадаагүй үлдсэн 2.0 мянга орчим хүний дунд сугалаа явуулж Хангай хотхоны түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг шалгаруулна гэж удирдлагын түвшинд ярьж тохирсон байсан. Иймээс Хангай хотхоны түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулахаар дахин шинээр бүртгэл явуулаагүй. Урд нь Буянт-Ухаа хороололд орохоор хүсэлт гаргаад шаардлага хангасан материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн дунд зохион байгуулахаар болсон, тэгтэл яагаад салбарын яамнаас нэмж иргэд бүртгүүлэхээр нэрс ирүүлсэн талаар мэдэхгүй байна. Уг нь бол 223 айлын орон сууцанд нэг их олон иргэн бүртгээд байх шаардлагагүй. Өмнө бүртгүүлсэн 2.0 мянга гаран иргэдийн дунд л шалгаруулалт явуулчих байсан юм...” гэх мэдүүлэг /8-хх-71-72/,

 

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгон шалгаруулах ажиллагаа 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ТОСК-ийн хурлын зааланд болсон. Сонгон шалгаруулах ажиллагаа Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тушаал, мөн ТОСК ТӨҮГазрын захирлын баталсан журмын дагуу сонгон шалгаруулах ажиллагааг явуулсан. Миний зүгээс тухайн үед улсын комисс хүлээж аваагүй байранд сонгон шалгаруулалт хийж болохгүй гэдэг байр суурьтай байсан боловч Барилга, хот байгуулалтын яамнаас яаралтай зохион байгуул гэдэг чиглэл өгөөд байна гээд аргагүй эрхэнд дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу сугалааг зохион байгуулсан...2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр А.Г захирал намайг өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход О дэд захирал, Барилга, хот байгуулалтын яамны хэлтсийн дарга Б нар сууж байсан. А.Г захирал надад хандаад Барилга, хот байгуулалтын яаманд түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлт гаргаж өгсөн иргэдийн материалыг авчирч өгч байна. Манайх сонгон шалгаруулалтыг хариуцаж байгаа болохоор энэ материалуудыг хүлээж аваад бүртгэ гэхээр нь “төрийн алба, төрийн ажил явагдаж байгаа бол албан бичгээр, хавсралтаар наад хүмүүсийнхээ нэрийг өг, 2016 оны 03-04 дүгээр сард Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах  хүсэлтэй иргэдийн материалыг аваад бүртгэлийг зогсоосон, дахиж шинээр иргэд нэмж бүртгэх боломжгүй ш дээ. Хэрэв өгөхөөр бол сайдынхаа юм уу, төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичгээр өгч байгаа хүмүүсийнхээ материалын хамт нэрсийг нь хавсралтаар ирүүл” гэж хэлсэн. Тэгсэн Б дарга “албан бичгээр өгчихөөр дараа нь сайдын нэр баахан гарна ш дээ” гэхээр нь би “тэгвэл А.Г гэж хүний удирдлаган дор ажиллаж байгаа, энэ хүнийг бас хамгаална ш дээ, та нар иргэдийн нэр өгөх гэж байгаа бол албан ёсоор ирүүл” гэдэг шаардлагыг тавиад тухайн үед авчирсан материалыг нь хүлээж аваагүй. Тэгсэн маргааш нь билүү нөгөөдөр нь албан бичгээр давхардсан тоогоор 177 хүний материалыг ирүүлсэн. Би хүлээж аваад А.Г захирлын өрөөнд орж уулзаад яамнаас нөгөө хүмүүсийнх нь материал албан ёсоор ирлээ, бид өмнө нь хугацаа заагаад ангилал, ангилалаар нь иргэдийн материалыг хүлээж аваад дуучихсан байсан. Бүртгэл дууссанаас хойш иргэд материал авчирч өгөхөөр нь хугацаандаа бүртгүүлээгүй шинээр материал хүлээж авахгүй байгаа гээд маш олон хүмүүсийг  буцаасан. Одоо энэ хүмүүсийг яамнаас ирүүлсэн гээд шууд бүртгэж болохгүй, тийм учраас та яамнаас ирүүлсэн бичгийг үндэслээд ангилал ангилалд нь иргэдийг нэмж бүртгэж ав гэсэн тушаал гаргах нь зүйтэй байна гэдэг байр сууриа хэлсэн. Тэгсэн захирал нээрээ тийм юм байна гээд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр А/65 дугаартай тушаал гаргаж яамнаас ирүүлсэн хүмүүсийн нэрсийг урд бүртгүүлсэн 2000 гаран иргэдийн нэр дээр нэмж бүртгэсэн. Яамнаас ирүүлсэн иргэдийн нэрсээс ихэнх нь сугалаагаар түрээсийн орон сууцанд орсон. Би тухайн үед нь яамнаас ирүүлсэн хүмүүсээс ихэнх нь түрээсийн орон сууцанд орчихлоо ш дээ гээд санаа зовж байсан. Хэлтсийнхээ мэргэжилтэн нарт ч хэлсэн. Эд нар их л муухай заваан юм хийж байна даа гээд хэлтэс дотроо ярьж байсан...Ашиглалтад ороогүй байран дээр сонгон шалгаруулалт явуулж болохгүй гэдэг дээр бол О захирал бид хоёр нэг байр суурьтай байсан. Тэртэй тэргүй удахгүй удирдлага солигдоод, мөн байр ашиглалтад орохоор сонгон шалгаруулалтын ажил явагдана биз гэж бодож байсан, тэгтэл дээд байгууллагаас шахаад байсан тул аргагүй эрхэнд сонгон шалгаруулалт явуулж байсан. Би бол Б-н ирүүлсэн хүмүүсийг түрээсийн орон сууцанд хамруулах ажилд үнэхээр эсрэг байр суурьтай байсан. Үнэхээр хэцүү нөхцөлд амьдардаг хөгшин настай хүмүүс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт байнга гаргаж ирүүлдэг байсан. Тэдгээр хэцүү амьдралтай хүмүүс нь хамрагдаж чадахгүй байхад сайдын ойр дотны хүмүүс нь цахим сугалаа нэртэй хуурамч зүйлийн цаана сонгогдож гарч ирээд түрээсийн орон сууцанд ороод байсанд миний хувьд дотроо маш их бухимдаж байсан...” гэх мэдүүлэг /8-хх-73-74/,

 

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг бүртгэх, сугалааг зохион байгуулах ажлыг Н даргатай Хөрөнгийн удирдлагын хэлтэс чиг үүргийн дагуу иргэдийг бүртгэж, сугалаа явуулах зохион байгуулалтын ажлыг хийж байсан. Ажлын хэсэгт орсон миний хувьд зөвхөн сугалаа явагдах өдөр ажлын хэсэгт орж ажиллсан. Миний хариуцсан ажил бол сугалаанд шалгарсан иргэдийн төлөөлөлийг хэвлэлээр мэдээллэх ажлыг хариуцаж ажилласан. Иргэдийг бүртгэх ажилд ороогүй. Барилга, хот байгуулалтын яамнаас хэдэн хүний нэр ирүүлсэн талаар би мэдэхгүй байна. Түүнээс хэдэн хүн нь сугалаанд шалгарсан талаар мөн мэдэхгүй байна.

 

Миний харснаар улс төрийн шоу, ажлаа өгөхөөсөө өмнө ажил хийсэн гэж харагдах гэсэн үйлдэл юм уу гэж л харж байсан. ТОСК ТӨҮГазрын дэд захирлаар ажиллаж байсан О даргын хувьд улсын комисс хүлээж аваагүй, байнгын ашиглалтад ороогүй байранд иргэдийг оруулна гэж сонгон шалгаруулалт явуулж болохгүй, дараа нь бөөн асуудал болно гэдэг байр сууриа хэлж байсан. Тэгсэн хэдий ч иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах талаар З.Б сайдын тушаал гарсан. Иймээс сайдын тушаалын дагуу Хангай хотхоны орон сууцны барилгад хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажлыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан.

 

Миний хариуцсан тамгын газрын хэлтэст хэвлэл мэдээллийн ажилтан байдаг байсан. Хэвлэл мэдээллийн ажилтнаараа дамжуулж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүлээр цаг тухай бүр нь мэдээлэл хийж иргэдийг түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ шаардлага хангасан материалын хамт ТОСК ТӨҮГазарт ирүүлж байхыг мэдээллэж байсан. Журмынхаа дагуу ТОСК ТӨҮГазар л иргэдийн материалыг хүлээн авч шийдвэрлэж байсан. Ямар хүмүүс нь Барилга, хот байгуулалтын яаманд өргөдөл, хүсэлт өгснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /8-хх-75-76/,

 

Гэрч Д.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тушаалын хавсралтад заасан журмын дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг шалгаруулдаг. Мөн ТОСК ТӨҮГазрын захирлын 2016 оны “Төрийн түрээсийн орон сууцанд” иргэдийг хамруулах журам гэж байгаа, уг хоёр журмын дагуу Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг ТОСК ТӨҮГазар зохион байгуулна гэж заасан байдаг. Сонгон шалгаруулалтад хамрагдах шалгуур үзүүлэлтэд дараах 4 төрлийн үзүүүлэлтийг авч үздэг. Үүнд  Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх, Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг байх, Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон орон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх, Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх гэсэн үндсэн дөрвөн шаардлагыг тавьдаг.

 

2016 оны 07 дугаар сарын дундуур улсын баяр наадмын дараахан манай хэлтсийн дарга Н хэлтсийнхээ мэргэжилтэн болох Б эгч, Ш, О бид дөрвийг орой сууж ажиллана шүү, байж байгаарай гэсэн. Ингээд ажил дээр байж байхад орой 20 цагийн үед Б сайдын туслах гэж өөрийгөө танилцуулсан М-н А гэх эмэгтэй нэг билүү хоёр залуухан эмэгтэй дагуулчихсан түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийн материал гээд нилээн олон тооны хавтсанд хийсэн иргэдийн материалыг авчирч өгсөн. Ингээд М.А-н авчирч өгсөн иргэдийн материалыг Б эгч, Ш, О бид дөрөв хувааж аваад түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт өгсөн иргэдийг EXEL файл дахь жагсаалт руу нэмж шивээд шөнийн 01 цаг хүргэж байсан...Файлд нэр шивэж дуусах хүртэл М.А бид дөрвийн дэргэд сууж байсан. Би дотроо энэ А нь бид нарыг хянаад суугаад байна гэж ойлгосон. Үүнээс хойш хоёр гурван хоногийн дараа байх намайг өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад Хангай хотхоны цахим сугалаа болох гэж байна, дээшээ хурлын өрөө рүү ор гэж манай ажилтан нараас нэг нь дуудсан...сүүлд нь сонсож байхад Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн давхардсан тоогоор 177 хүнээс 130 орчим нь уг байранд орсон гэж сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /1-ХХ-ийн 44-46, 67-68/,

 

Гэрч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ТОСК ТӨҮГазрын дэд захирал  Д.О-тай гэрээ байгуулж түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахим хэлбэрээр сонгон шалгаруулах XLottery нэртэй программыг зохиож өгсөн...Энэ программын ажиллах зарчим нь тус программд оруулсан мэдээллээс санамсаргүй байдлаар иргэдийн овог, нэр, регистрийн дугаар дэлгэцэн дээр гарч ирэх байдлаар ажиллана.

 

2016 оны 07 дугаар сарын 20-ны үед Хангай хотхоны түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах цахим сугалгаа болох гэж байна, намайг ирээд иргэдийн мэдээллийг цахим сугалаанд оруулж өгөөч гэж О захирал нь над руу утсаар ярьсан. Би тухайн үед ээлжийн амралттай байсан тул үдээс хойш очиж Exel  дээр бэлдсэн файлыг нь программ луу оруулж өгөөд явсан. Цахим сугалаа болох үед нь бол байгаагүй. Надад бэлдэж өгсөн иргэдийн мэдээллийг программд оруулж өгөөд явсан. Уг нь бол тус программд гараар хүн нэг бүрээр нэрсийг нь шивж оруулах ёстой. Тэгсэн яаралтай сугалаа болох болсон тул гараар оруулахад удаад байна, ирээд бааз руу нь иргэдийн мэдээллийг автоматаар оруулж өгөөч гэсэн тул би очсон. Намайг очиход иргэдийн мэдээллийг бэлдчихсэн, сугалаа явуулах нөөтбүүкэн дотроо оруулчихсан, уг нөөтбүүк нь О захирал дээр байсан. Би О захирлын өрөөнд байсан нөөтбүүкэнд нь мэдээллийг оруулж өгөөд явсан.

 

Надад хэдэн иргэний мэдээллийг өгснийг би мэдэхгүй байна. Зорилтод бүлэг бүлгээр нь Exel хавтаст хуваасан нэг бүхэл файлыг надад өгсөн. Би тэрийг нь программ луу оруулж өгсөн. Надад өгч программ руу оруулсан нэрс нь 2137 хүний мэдээлэл байгаагүй, зөвхөн шалгарах ёстой цөөн тооны хүний мэдээлэл байсан. Эсвэл би бүх мэдээллийг оруулж өгөөд явсны дараа 2137 хүний мэдээллээс ихэнх хувийг нь устгаж заавал шалгаруулах ёстой хүмүүсийнхээ нэрсийг программд үлдээсэн байх боломжтой. Ийм л хоёр нөхцөл харагдаж байна...Программаас мэдээлэл устгах боломжтой. Тус программд гараар мэдээллээ шивдэг болохоор устгах боломж нь 100 хувь байгаа.  Жишээ нь буруу мэдээлэл шивэгдсэн, үг, үсгийн алдаатай шивэгдсэн бол түүнийгээ устгаад дахин шивэх боломжтой хэлбэрээр зохиогдсон программ байгаа юм...” гэх мэдүүлэг /8-хх-79-80/,

 

            Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хангай хотхоны түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах сугалаа ТОСК дээр болох гэж байна, ирж оролцооч гэж ТОСКорпорациас над руу нэг хүн залгаж мэдэгдсэн. Ингээд би мэргэжилтэн Б-н хамт ТОСК дээр очсон. Тэгэхэд ТОСК-ийн нэг дарга нь түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг шалгаруулах гэж байна, танай байгууллагаас хүн оролцох ёстой байдаг юм гээд сугалааныхаа программыг танилцуулсан. Ингээд сугалаа эхлээд 30 орчим минутын дараа сонгон шалгаруулалт болоод дууссан. Б бид хоёр гарын үсгээ зурчихаад ажил руугаа явсан. Яг тус программд нь хэдэн хүний нэрс оруулсан талаар биечлэн шалгаж үзээгүй. Сугалааны зохион байгуулалтын үйл ажиллагаатай танилцаагүй. Б бид хоёрыг очиход сугалаа эхлэхэд бэлэн болчихсон байсан. Уг нь сугалаа явагдахаас нэг хоёр хоногийн өмнө цагаа тохироод мэдэгдэх ёстой байсан. Тэгтэл ажил тарах үед гэнэт сугалаа хийхээр боллоо, ирж оролцооч гэсэн...” гэх мэдүүлэг /8-хх-125-126/,

 

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Хангай хотхоны түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах сугалаа ТОСК дээр болох гэж байна гэж тамгын газраас надад мэдэгдсэн. Ингээд байцаагч нарыг ажил ихтэй байна, Б дарга та хоёр очоод оролцоодох гэхээр нь би Б даргатай хамт ТОСК дээр очиход цахим сугалаа эхлэх гээд бэлэн болчихсон бид хоёрыг хүлээж байсан. Ингээд Б дарга бид хоёр ороод цахим сугалаа эхэлсэн. Нэг нөөтбүүкнээс эхлэх товчлуур дараад сонгогдсон иргэдийн нэрс дэлгэцэн дээр гарч ирээд байсан. Ингээд квот, квотоор нь сонгон шалгаруулаад дууссан. Хурлын тэмдэглэл дээр нь гарын үсгээ зурчихаад Б дарга бид хоёр явсан. Сугалаа явагдах үед иргэдийн төлөөллөөс гээд хүн байсан. Б дарга бид хоёр цахим сугалааны программтай нь танилцаагүй. Мөн программд хэдэн иргэний нэрс оруулсан талаар биечлэн танилцаагүй...” гэх мэдүүлэг /8-хх-127-128/,

 

Гэрч М.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны Улсын их хурлын сонгуулийн өмнөхөн Барилга, хот байгуулалтын сайд асан З.Б Хангай хотхоны орон сууцны барилгатай танилцахаар ирсэн. Барилгын дотор тал руу бол орж үзээгүй, гадна талбайд нь ирж танилцаад хамт явсан сэтгүүлч нартаа яриа өгчихөөд явсан. Энэ үед хамт явсан сэтгүүлч нар нь надаас Хангай хотхоны барилгын ажлын явцын талаар асуусан юм. Би тухайн асуултанд нь зах зээлд 1 метр квадрат талбай нь 1.800.000 /нэг сая найман зуун мянган төгрөг/-өөр борлогдож байгаа гэсэн мэдээллийг сэтгүүлч нарт өгсөн. 2016 онд Хангай хотхоны орон сууцны барилгын 1 метр квадрат талбай нь зах зээлд 1.800.000 /нэг сая найман зуун мянган төгрөг/-өөр борлогдож байсан. Төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцыг тухайн үед зах зээлд нийлүүлж байсан үнэ нь 1.800.000 төгрөг байсан тул уг үнээс хэтрэхгүй, хэт доош нь оруулахгүйгээр худалдах байсан.

 

Барилга, хот байгуулалтын яаманд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 223-н айлын орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар худалдахдаа 1 метр квадрат талбайг яагаад 1.880.000 төгрөгөөр худалдсан талаар мэдэхгүй байна. Уг нь тухайн үед Хангай хотхоны орон сууцны барилгын 1  метр квадрат талбайн зах зээлийн ханш нь 1.800.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /8-хх-63-64/,

 

              Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Засгийн газраас түрээсийн орон сууцны хөтөлбөр гэж гарсан байдаг. Үүний дагуу Б.М захирал, Барилга, хот байгуулалтын сайд З.Б-тэй уулзаж Хангай хотхоны орон сууцны байраас 223 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар худалдахаар болж гэрээ хийсэн байдаг. Би яг энэ худалдах, худалдан авах ажиллагаанд оролцоогүй. Б.М захирал болон манай компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б нар яг энэ түрээсийн орон сууц худалдах ажилд оролцсон. Б-н хувьд гэрээ байгуулах, гэрээ бэлдэх ажилд нь оролцсон, Б.М захирал болохоор яамны сайд, Төрийн нарийн бичгийн дарга нартай нь уулзаж Түрээсийн орон сууцны зориулалтаар байр худалдах ажлыг нь ярилцсан. Б.М захирлын надад хэлсэн зүйл нь З.Б сайдтай яриад тохирсон байгаа, түрээсийн орон сууцны зориулалтаар худалдах 223 айлын орон сууцны тооцоо судалгааг гарга, ашиглалтанд оруулахад бэлэн болго гэсэн үүрэг чиглэлийг надад өгч байсан...Манай компани орон сууц байр барьсан гүйцэтгэлээ зөвхөн Бээжин Констракшн Инженеринг Групп ХХК-нд өгч хянуулах ёстой. Манай компани орон сууцны төслийн нэгжид гүйцэтгэлээ шууд өгч хянуулна гэж байхгүй...” гэх мэдүүлэг /1-хх-122-123/,

 

            Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бага метр квадраттай шинээр ашиглалтанд орсон орон сууцны барилгыг худалдаж авч түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн тогтоол гарсан юм байна лээ. Барилга, хот байгуулалтын яамнаас хямд үнэтэй, бэлэн болсон ашиглалтанд орсон байруудыг худалдаж авах судалгаа хийж байсан юм байна лээ. Ингээд жижиг метр квадрат талбайтай, баригдаад дууссан, ашиглалтанд орсон байр Хангай хотхонд байна гэдгийг тогтоогоод Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гараад манай байрыг очиж үзсэн. Ингээд шаардлага хангаж байна гэж үзээд манай компанитай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Б гэрээ хийсэн...Хангай хотхоны орон сууцны барилгаас баригдаж дууссан 720 айлын орон сууцаа борлуулахын тулд Барилга, хот байгуулалтын яаманд тус 720 айлын орон сууцыг 50.0 тэрбум төгрөгөөр зарах саналтай байгаа талаараа хүсэлт хүргүүлж байсан. Тэгсэн яамнаас 223 айлын орон сууц авах л боломжтой гэсэн хариуг ирүүлж байсан. Ингээд 223 айлын орон сууцыг метр квадратын үнийг 1.880.000 төгрөгөөр бодож зарсан...” гэх мэдүүлэг /1-хх-84-85/,

 

            Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны Улсын их хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааны үед З.Б иргэдтэй уулзах үедээ түрээсийн орон сууц хөтөлбөрийг санаачилж эхлүүлсэн, Буянт-Ухаа 2 хорооллыг түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан. Түрээсийн орон сууцыг анх хэрэгжүүлсэн гэж сурталчилгаагаа хийдэг байсан. Ингээд сонгуулийн үр дүнгийн дараа З.Б эгчтэй уулзах гээд яаман дээр очоод хүлээж байхад Барилга, хот байгуулалтын яамны хэлтсийн дарга Б эгч надтай таараад бид хоёр юм яриад сууж байхдаа би түүнээс түрээсийн орон сууц хөтөлбөр гэж яг юу юм бэ гэхэд одоо хотын төвтэй ойрхон Хангай хотхонд 223 айлын түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжинэ чи орж болно гэхээр нь З.Б эгчтэй уулзахдаа Хангай хотхоны түрээсийн орон сууцанд би орж болох юм уу гэхэд болно гэж надад хэлсэн. Намайг материалаа бүрдүүлж өг гэсэн. Тэгэхээр нь би сонгуулийн штабад ажиллаж байсан хүмүүс, түрээсийн орон сууцанд оруулах боломж байдаг юм бол оруулж болох уу гэхэд материалыг нь бүрдүүлээд ир, болно гэж хэлсэн. Ингээд би сонгуулийн штабд хамт ажилласан В, Г, С, Б нарыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулъя гэж хэлсэн,  Б эгч зөвшөөрсөн.

 

Мөн үүнээс гадна МАХН-аас 20 гаран хүмүүсийн нэрсийг материалынх нь хамт ирүүлсэн. Ингээд 170 гаран хүний нэрсийг албан бичгээр материалынх нь хамт миний бие Б эгчийн хамт 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед ТОСК ТӨҮГазрын хэлтсийн дарга Н-н хэлтэст аваачиж өгсөн. Хэлтсийн мэргэжилтэн нар нэрсээр нь тулгаж аваад сүлжээндээ шивсэн.

 

Мөн З.Б эгч, өөрийнхөө төрсөн эгч А, төрсөн ах Б-ынхоо хүү Т, нөхрийнхөө дүү О, өөрийнхөө жолооч Б, Б даргын сургуулийн багш Д.У, мөн түүний ойрын хүн болох А.А, яаманд ажиллаж байсан Б.Г, мөн яамныхаа хэлтсийн даргын дүү Т, мөн хэлтсийн дарга Н гэх хүний хувийн компанид ажилладаг Н, Г нарыг, ТВ-9 телевизийн зураглаач У, Б гишүүний туслах охины ээж В, МАХН-ын дарга Н.Э-н жолооч Т.Б, лам гэсэн Ч.О нарыг түрээсийн орон сууцанд хамруулж өгсөн.

 

Миний санаж байгаагаар тус намд ажилладаг Ш.Б, Н.М, Т.М, С.О, М.Э, Б.Ч, Л.Э, С.О гэх хүмүүсийг түрээсийн орон сууцанд оруулж өгсөн. Би тухайн үед МАХН-аас болон сонгуулийн штабад ажилласан хүмүүсээс  түрээсийн орон сууцанд хамрагдсан хүмүүсийн нэрсийг гаргаж байсан...Сонгон шалгаруулалт болохоос өмнө, чи ч орж болно, тэр ч орж болно гээд яаман дээр тохироо нь хийгдчихдэг юм байна лээ. Тэгээд хүмүүсийн нүдэн дээр болохоор цахимаар сонгон шалгаруулалт хийж байгаа юм шиг харагдаж байгаа хирнээ цаанаа программдаа тохиргоо хийчихдэг юм шиг байна лээ. Би шалгаруулалт явагдах үед нь иргэдийн төлөөллөөр орж суусан. Тэгэхэд яамнаас ТОСК руу миний аваачиж өгсөн нэрсээс ихэнх хүмүүс нь шалгарсан, би ичиж үхэх шахсан. Тэгээд байж байтал өрх толгойлсон гэр бүл гэсэн ангилалд миний нэр гараад ирсэн бас их санаа зовсон. Би бол тэр цахим шалгаруулалтыг худлаа гэж бодсон. 2000 гаран хүнээс яахаараа Барилга, хот байгуулалтын яамнаас хүргүүлсэн хүмүүсийн нэрс шалгараад байдаг юм, хэн ч харсан ойлгомжтой байгаа биз дээ.

 

Тухайн үед нэрс явуулсан иргэдээс нилээн хэдэн хүний нэр цахим сугалаагаар гарч ирээгүй. Тохируулсан программ нь алдаа заасан юм уу, эсвэл программд тааруулж нэр шивсэн хүн нь алдаа гаргасан уу, яасан нилээн хэдэн хүний нэр сугалаагаар гарч ирээгүй. Түүнээс болоод З.Б эгчид би ажлаа сайн хийсэнгүй гээд баахан загнуулсан...Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2 жаахан залуу ирж сууж байгаад явсан. Тухайн үед Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга нь МАХН-ын оюутны холбооны даргаар ажиллаж байсан М гэж залуу ажиллаж байсан. Тиймээс М-н явуулсан хоёр хүн байсан болохоор ямар нэгэн нарийн хяналт шалгалт хийгээгүй, тайван болоод өнгөрсөн. Иргэдийн төлөөллөөс миний бие, яамнаас Б дарга ирсэн. Анхнаасаа тийм сугалаа болно гэдгийг мэдэж байсан болохоор нам жим болоод дууссан...” гэх мэдүүлэг /8-хх-81-83/,

 

     Гэрч Д.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 06 дугаар сард Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг нэг эмэгтэйд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт, материалаа бүрдүүлж өгсөн. Одоо яг ямар хүнд бүрдүүлж өгсөн талаар мэдэхгүй байна. Яамнаас миний хүсэлтийг хүлээж аваад ТОСК ТӨҮГазар руу миний материалыг явуулсан байсан. ТОСК-иас шалгаруулалт явуулсан байсан. Би өөрийгөө хэрхэн яаж шалгарсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /8-хх-86/,

 

    Гэрч Н.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Буянт-Ухаа хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах гэж материал бүрдүүлж өгөөд материал дутуу байна гээд ТОСК ТӨҮГазраас миний материалыг буцааж байсан юм. Ингээд 2016 оны 07 дугаар сард Хангай хотхоны түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг шалгаруулах талаар мэдээд...материал бүрдүүлээд...М.А гэж эмэгтэйд өгсөн. Тэгээд яасан нь мэдэгдэхгүй чимээгүй байж байтал 2017 оны 08 дугаар сард ТОСК-иас утсаар яриад түрээсийн орон сууцанд орохоор боллоо, гэрээ хий гэж дуудсан...” гэх мэдүүлэг /8-хх-87/,

 

    Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 06 дугаар сард байх Хангай хотхоны түрээсийн орон сууцанд хамрагдах материалаа бүрдүүлж М.А гэж эмэгтэйд өгсөн...Гэрээг намын байран дээр З.Б сайд гардуулж өгсөн...” гэх мэдүүлэг /8-хх-91-92/,

 

   Гэрч  С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-аас 5-6 хүн ТОСК-ийн байранд оруулахаар болсон, материалаа бүрдүүлж өг гэж МАХН-д түр ажиллаж байгаад гарсан Б гэж эмэгтэй надад хэлсэн...материал бүрдүүлж өгсөн. Материалыг Б хүлээж аваад цааш нь явуулсан. Ингээд удаж, удаж 2016 оны 08 дугаар сард А гэж хүүхэн намаас байранд орсон нилээн хэдэн хүнийг дуудаж уулзаад та нар түрээсийн орон сууцанд хамрагдахаар болсон гээд гэрээн дээр гарын үсэг зуруулаад явсан...” гэх мэдүүлэг /8-хх-93-94/,

 

   Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би урд нь түрээсийн орон сууцанд хамрагдах гээд материал бүрдүүлээд ТОСК ТӨҮГазар дээр очиход бүртгэл дууссан гээд миний материалыг хүлээж аваагүй юм. Тэгсэн 2016 оны 06 дугаар сард МАХН-ын ажилтан нараас түрээсийн орон сууцанд хамруулахаар болсон, материал бүрдүүлж өг гэж Б хэлсэн. Ингээд материалаа бүрдүүлээд Б-д өгсөн. Шалгаруулалт яаж яваад ямар ангилалд нь намайг багтаагаад түрээсийн орон сууцанд оруулсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /8-хх-95-96/,

 

          Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 06-07 дугаар сарын үед МАХН-ын ажилчдын дунд түрээсийн орон сууцанд хамрагдах хүмүүс материалаа бүрдүүлж өгөх талаар яриа гарсан байсан. Ингээд тус намын ажилчдаас нилээд хэдэн хүн түрээсийн орон сууцанд хамрагдахаар материал бүрдүүлж өгсөн байсан. Би хоцорчихоод сүүлд нь ганцаараа араас нь ТОСК дээр материалаа аваачиж өгсөн...ТОСК-иас нэг хүн над руу утсаар яриад түрээсийн орон сууцанд хамрагдахаар болсон, ирж гэрээ байгуул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /8-хх-98/,

 

   Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би З.Б сайдын жолоочоор 2016 оны 03 дугаар сараас 07 дугаар сар хүртэл хугацаанд 04 сар гаран ажилласан. 2016 оны 06 дугаар сарын дундуур сайдыг Чингэлтэй дүүрэгт байдаг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад З.Б сайд намайг чи түрээсийн орон сууцанд орох материалаа бүрдүүлж өгөөрэй гэсэн. Ингээд би түрээсийн орон сууцанд орох материалаа бүрдүүлээд сайдын туслахад өгсөн...ТОСК-иас над руу яриад байранд орохоор болсон гээд намайг оруулсан...” гэх мэдүүлэг /8-хх-99-100/,

 

    Гэрч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 05-06 дугаар сарын үед МАХН-ын ажилчдаас түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангасан хүмүүс материалаа намын хүний нөөц хариуцсан ажилтан Б-д өгч байгаа гэсэн яриа гарсан байсан. Ингээд би ч гэсэн түрээсийн орон сууцанд хамрагдахаар материалаа бүрдүүлээд өгсөн байсан. Ингээд түрээсийн орон сууцанд хамрагдахаар болсон гэж Б эгч надад хэлсэн...хойшилсоор байгаад 2017 оны 01 дүгээр сард байрандаа орсон...” гэх мэдүүлэг /8-хх-101-102/,

 

    Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Уранхас ТВ-9 телевизийн анхны ажилтан. ТВ-9 телевиз МАХН-ын дарга Н.Э-н хувийн телевиз. Тухайн үед МАХН-ын гишүүн З.Б Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Тиймээс ТВ-9 телевизийн захиралд хүсэлт гаргавал дээш нь уламжилж өгөөд шийдвэрлэж өгөх байх гэж бодоод Б захиралд өргөдөл гаргасан юм...бичиг баримтаа бүрдүүлээд өг гэхээр нь бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн...” гэх мэдүүлэг /8-хх-103/,

 

     Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны зун З.Б сайдтай утсаар яриад танай яамнаас түрээсийн байр өгч байгаа юм байна, манай телевизэд орон сууцгүй олон хүн байна. Энэ хүмүүсийг харж үзээд орон сууцанд оруулах боломж байна уу гэж гуйсан. Тэгтэл түрээсийн орон сууцанд хамрагдах хүмүүсийнхээ материалыг яам руу явуулчих гэж хэлсэн. Ингээд би Чинцэцэг, Дашдорж, Уранхас нарыг бүрдүүлсэн материалаа Барилга, хот байгуулалтын яаман дээр аваачиж өг гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа түрээсийн орон сууцанд орохоор болсон, гэрээ байгуулж байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /8-хх-121-122/,

 

     Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 07 дугаар сарын дундуур ТВ-9 телевизийн боловсон хүчнээс намайг түрээсийн орон сууцанд хамрагдах материалаа бүрдүүлээд өг гэхээр нь би бүрдүүлж өгсөн. Ингээд түрээсийн орон сууцанд орохоор боллоо гээд 2016 оны 08 дугаар сард ТОСК-той гэрээ байгуулсан. Би түрээсийн орон сууцанд хамрагдаар бүрдүүлсэн материалаа Барилга, хот байгуулалтын яамны албан бичиг хүлээж авдаг хүн дээр аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /8-хх-106/,

 

     Гэрч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 06-07 дугаар сарын үед ТВ-9 телевизийн захирал Баасансүрэн намайг дуудаж уулзаад түрээсийн орон сууцанд орох уу гэж надаас асуухаар нь би боломж байвал түрээсийн орон сууцанд орох сонирхолтой байна гэдгээ хэлсэн. Тэгсэн Баасансүрэн захирал намайг бичиг баримтаа бүрдүүлээд аваад ир гэж хэлсэн. Би материалаа бүрдүүлээд Баасансүрэнд өгсөн...Ингээд хэсэг хугацаанд чимээгүй болчихсон байж байгаад 2016 оны 08 дугаар сарын үед МАХН-ын төв байран дээр очиж байрны гэрээгээ З.Б-с авсан. Ингээд бас хэсэг чимээгүй байж байгаад 2017 оны 01 дүгээр сард байранд орохоор болсон, ирж түлхүүрээ ав гэж ТОСК-иас над руу утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /8-хх-107/,

 

     Гэрч Л.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 07 дугаар сард манай эхнэр Дуламсүрэн нам дээр түрээсийн байранд ажилчдаа оруулах асуудал яригдаж байгаа юм байна. Материалыг нь Б авч байгаа юм шиг байна, намайг материал бүрдүүлээд Б-д өг, бид хоёр өндөр настан гэсэн ангилалд багтах юм шиг байна гэхээр нь материалаа бүрдүүлж өгсөн. Тэгээд удалгүй 2016 оны 09 дүгээр сард байх ТОСК-иас над руу яриад түрээсийн орон сууцанд хамрагдахаар болсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /8-хх-110/,

 

     Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны УИХ-ын сонгуулийн суртчилгааны үеэр МАХН-аас хэдэн хүмүүс түрээсийн орон сууцанд хамрагдахаар боллоо, та материалаа өгөх үү гэж манай туслах М надад хэлсэн. Ингээд би  түрээсийн орон сууцанд хамрагдахаар болж туслахдаа материалаа бүрдүүлж өгсөн. Ингээд сонгуулийн дараа тус түрээсийн орон сууцанд орохоор болсон...” гэх мэдүүлэг /8-хх-111-112/,

 

      Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Хангай хотхоны түрээсийн орон сууцанд намын гишүүдээс хүмүүс хамруулахаар болсон, намайг хэдэн хүний материал бүрдүүлээд аваадах гэж А гэж намд ажиллаж байсан эмэгтэй надад хэлсэн. Ингээд би намын байранд хамт ажиллаж байсан хүмүүсдээ хэлсэн. М, Э, Н, Л нарын материалыг бүрдүүлж аваад А-д өгсөн. Материал бүрдүүлж өгснөөс хойш хэсэг хугацаанд таг чиг болчихсон. 2016 оны 08 дугаар сард түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан хүмүүстэй гэрээ байгуулаад, гэрээг нь намын байран дээр Б сайд гардуулж өгсөн...” гэх мэдүүлэг /8-хх-113-114/,

 

       Гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...МАХН-д ажиллаж байсан миний төрсөн эгч М-р дамжуулж Барилга, хот байгуулалтын сайд асан З.Б-д уламжлуулж би түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. Тэгсэн З.Б манай эгчид хариу хэлэхдээ туслах А гэж эмэгтэйд материалаа бүрдүүлээд өгчих гэж хэлсэн байсан. Ингээд би А гэх эмэгтэйтэй нь холбоо барьж уулзаад шаардлагатай материалыг бүрдүүлж өгсөн. Ингээд З.Б сайдын багц гэсэн байх тэрэнд багтаад түрээсийн орон сууцанд орсон. Би ТОСК ТӨҮГазарт материал бүрдүүлж өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /8-хх-115/,

 

        Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би МАХН-аас нэр дэвшигч З.Б-н Драгон дээр байрлаж байсан сонгуулийн байран дээр нь очиж түүнтэй уулзаж байсан, би түүнээс тусламж хүсэж хоёр хүүхэдтэй өрх толгойлсон, одоо дахиад төрөх гэж байгаа тул надад тусламж үзүүлээд гэр өгөөч гэж хэлсэн. Тэгсэн З.Б би сонгуулиар гарах юм бол халамжийн шугамаар гэр олгож магадгүй. Манай туслахтай холбогдоорой гээд туслахынхаа утасны дугаарыг надад өгсөн. Ингээд сонгуулийн дараа З.Б-н туслахтай утсаар холбогдоход сонгуульд гарч чадаагүй, гэр бол өгч чадахгүй гэж туслах нь надад хэлсэн...2 хоногийн дараа туслахтай нь утсаар холбогдоод би одоо төрөх гэж байгаа, төрөөд цэвэрхэн газар баймаар байна, надад туслаач гэж гуйсан. Тэгсэн туслах нь түрээсийн орон сууцанд оруулаад өгье, өргөдөл материалаа бүрдүүлээд өг гэхээр нь ТОСК-т гэж хаяглаад өргөдөл бичээд материалаа бүрдүүлээд туслахтай нь дахиад утсаар холбогдсон. Над руу нэг эрэгтэй хүн явуулаад миний материалыг авахуулсан. Надаас өргөдөл авсан хүн одоо би материалыг чинь сайдын туслахад аваачиж өгнө гээд явсан. Ингээд хэсэг хугацаанд чимээгүй болчихсон. Би 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүүхдээ төрүүлсэн. Төрөхөөсөө өмнө нөгөө туслахтай нь утсаар холбогдож ярьсан чинь өргөдлийг чинь бол ТОСК-т өгчихсөн байгаа, байр нь ашиглалтад ороогүй байгаа, 2016 оны 09 дүгээр сарын 20-нд ашиглалтад орж магадгүй гэж надад хэлсэн. Намайг хүүхдээ төрүүлснөөс хойш сар гарангийн дараа З.Б-н туслах над руу утсаар яриад түрээсийн орон сууцанд орохоор болсон, 5 сарын урьдчилгаа төлбөрийг ТОСК-ийн дансанд тушаа, 1.060.000 төгрөг болно гэж надад хэлсэн. Тухайн үед би төрчихсөн нялх биетэй байсан тул өөрөө гарч, орж чадахгүй урьдчилгаа төлбөр олох гээд эгч, дүү нар луугаа утсаар яриад мөнгө олдоогүй тул Б-н туслахтай дахиж холбоо бариагүй...Ингээд би түрээсийн орон сууцанд ч орж чадаагүй...” гэх мэдүүлэг /8-хх-116-117/,

 

    Гэрч Д.В-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би түрээсийн орон сууцанд хамрагдахын тулд Барилга, хот байгуулалтын яаманд өргөдөл өгсөн. Тэгээд миний хүсэлтийг хүлээж аваад ТОСКГазарт материалыг хүргүүлсэн байсан. ТОСКГ-иас шалгаруулалт явуулж намайг түрээсийн орон сууцанд хамруулсан. З.Б-н сонгуулийн штабад ажиллаж байсан А гэж эмэгтэй Барилга, хот байгуулалтын яамны нэр дээр түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ бичээд өгчих гээд хүсэлт бичүүлээд материал бүрдүүлж авсан...” гэх мэдүүлэг /8-хх-118/,

 

      Гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хангай хотхоны түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар Барилга, хот байгуулалтын яаманд өргөдөл өгсөн. Миний хүсэлтийг хүлээж аваад түрээсийн орон сууцанд хамруулсан...” гэх мэдүүлэг /8-хх-119/,

 

      Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би З.Б-н сонгуулийн штабд ажиллаж байхад М.А гэж хүн намайг түрээсийн орон сууцанд хамрагдах материалаа бүрдүүлж өг гэсэн. Би материалаа бүрдүүлээд өгсөн. Тэгсэн намайг түрээсийн орон сууцанд хамрагдахаар боллоо гээд надтай гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /8-хх-120/,

 

      Гэрч Б.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тус яаманд 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сар хүртэл хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд эдийн засагчаар ажиллаж байсан...Тухайн үед би яаманд ажиллаж байсан болохоор Хангай хотхоны түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжих гэж байгаа гэдгийг мэдсэн. Ингээд түрээсийн орон сууцанд хамрагдахаар Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б-н туслах Х гэж охинд материалаа бүрдүүлж өгсөн. Ингээд нэг хэсэг чимээгүй байсан чинь ТОСК-иас над руу утсаар яриад сонгон шалгаруулалтад тэнцсэн байна, гэрээ байгуул гэсэн. Би төрийн албан хаагч ангилалд багтсан...” гэх мэдүүлэг /8-хх-89-90/,

 

      Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Барилга, хот байгуулалтын яаманд 2015 оны 08 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл Норм нормативын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Би А гэж хуурай ахаараа З.Б рүү яриулж хэлтсийн даргаар томилогдсон. С.Г-г түрээсийн орон сууцанд хамруулж өгөөч гэж ТОСК-т Чанар аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байсан Э гэж найзыгаа гуйсан. Энэ найз маань З.Б-д хэлсэн...” гэх мэдүүлэг /8-хх-124/,

 

      Гэрч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний ээж Р.Л энэ жил 105 настай, өндөр настан. Ээж маань одоо Хужирбуланд миний төрсөн эгч Ц-н хамт монгол гэрт амьдарч байна. Өөрийн гэсэн хашаа байхгүй, айлын хашаанд гэрээ барьж амьдарч байна. Ээж маань Барилга, хот байгуулалтын сайд зэрэг хэд хэдэн албан тушаалтанд орон сууцны хүсэлт өгсөн гэж байсан. Орон сууцны хүсэлт нь ямар нэг байдлаар шийдвэрлэгдээгүй тул өндөр настай ээж маань одоо айлын хашаанд гэрт амьдарсаар байгаа. Манай ээж шаардлагатай бол түрээсийн орон сууцанд оръё гэж хүсэлт тавихад судалж үзье гэж хариу өгч байсан гэсэн. Тэгээд түрээсийн орон сууцанд ч хамруулаагүй юм билээ...” гэх мэдүүлэг /8-хх-129/,

 

       Гэрч П.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай өвөө Н Эрүүл мэндийн яамны дэд сайд байсан. Өвөө маань1980 онд гэр бүлийн хамт орон нутагт ажиллаж амьдрах болсон ба энэ үед нь Улаанбаатар хотын бага тойрогт байсан байрыг нь улсаас хураан авсан юм билээ. Ээж маань улсад хураалгасан байраа буцаан авах, дахин байр авах, шаардлагатай бол түрээсийн орон сууцанд орох гэж 2001 оноос хойш олон жил хөөцөлдөж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас манай ээжийн хүсэлтэнд одоо болтол хариу өгөөгүй хүнд суртал гаргаж байгаа. Төрийн албан хаагчид ажилдаа хариуцпагагүй хандаж байна. Мөн эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн танил тал, ах дүү, төрөл төрөгсөддөө илт хууль бус давуу байдал олгож байгаагаас энгийн иргэдийн асуудал шийдвэрлэгдэхгүй байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг  /8-хх-130/,

 

      Гэрч Д.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би С.Ч-н гэргий нь болох хүн. С.Ч бид хоёр 1974 онд гэр бүл болсон 7 хүүхэдтэй. Нөхөр маань насаараа барилгын салбарт ажиллаж Гавьяат барилгачин болтлоо ажилласан хүн. Нөхөр маань залуу сайхан насаа Монгол Улсынхаа бүтээн байгуулалтын төлөө зориулсан. Насаараа хүнд ажил хийсэн тул арьсны хавдартай болсон, байнгын эмчилгээтэй байдаг хүн. Манай гэр бүл 1990 онд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод орж ирээд айл, айлын хашаанд бууж гэрээ барьж явж байгаад 2010 онд Алтан өлгийд өөрийн гэсэн хашаатай болж монгол гэрт амьдарч байна. Монгол Улсын Барилгын гавьяат ажилтан хүнд ганц өрөө орон сууц, үгүй ядаж түрээсийн орон сууцанд хамруулах болов уу гэж бодож Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д хандан хүсэлт гаргасан. Арьсны харшилтай хүнийг өдөр болгон усанд оруулж эмчилгээ хийх шаардлагатай байдаг тул бид орон сууцанд орох л туйлын хүсэлтэй байсан. Ийм учир түрээсийн орон сууц ч бидэнд маш чухал хэрэгцээтэй байсан. Нөхөр маань 2011 оноос арьсны хавдар гэдэг оноштой байнгын эмчилгээнд байгаа тул би нөхрийнхөө өргөдлийг бариад Барилга, хот байгуулалтын сайд З.Б-тэй өөрийн биеэр орж уулзсан. З.Б сайд надтай уулзаад надад орон сууцтай холбоотой аливаа шийдвэр гаргах эрх, боломж байхгүй. Танд тусламж үзүүлэх боломжгүй гэсэн...Монгол Улсын барилгын гавьяат ажилтан хүнийг түрээсийн орон сууцанд ч оруулахгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эрх бүхий албан тушаалтнуудад гомдож байна...” гэх мэдүүлэг /8-хх-131/,

 

      Гэрч Л.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын их хурал, Засгийн газрын гишүүн асан З.Б-н нэр дээр “Түрээсийн орон сууц хөтөлбөрт” хамрагдах зорилгоор хүсэлт гаргасан боловч 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 01/752 дугаартай албан бичгээр З.Б нь хариу ирүүлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тушаалаар “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан. Уг журмын 1.2-т заасны дагуу төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ хариуцан зохион байгуулна. Иймд та дээрх журамд заасан бичиг баримтыг бүрдүүлэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т хандана уу гэсэн хариуг ирүүлсэн. Мөн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан С.Л-н гарын үсэгтэй албан бичгээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазарт миний биеийг түрээсийн орон сууцанд хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/229 дугаартай албан бичгээр тусгайлсан квот байхгүй тул боломжгүй гэсэн хариуг Ерөнхий захирал А.Г нь ирүүлсэн. Мөн Борлуулалтын хэлтсийн дарга Т.Г-с албан бичгээр хариу ирүүлэхдээ шалгуур хангасан иргэдээс материалыг хүлээж аваад сугалаа явуулах замаар сонгон шалгуулна гэсэн хариу өгсөн. Иймээс миний бие түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж чадаагүй. Би нэгдүгээрт төрийн албан хаагч, хоёрдугаарт гэр хороололд эсгий гэрт амьдардаг, гуравдугаарт өрх толгойлсон эмэгтэй байсан. Энэ гурван шалтгаан бол түрээсийн орон сууцанд хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангаж байсан боловч танил тал байхгүй тул орж чадаагүй. Би энэ бүх шалтгаанаа өргөдөлдөө хавсаргаж өгсөн. З.Б нь надад хариу өгөхдөө Барилга, хот байгуулалтын яам нь түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг шалгаруулдаггүй тул “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазарт хандана уу гэсэн хариуг өгсөн...” гэх мэдүүлэг /8-хх-132/,

 

               Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компани 2015 оны 02 дугаар сард үүсгэн байгууллагдсан. Хөрөнгийн үнэлгээний, даатгалын хохирол үнэлэх, үнэлгээний чиглэлээр байгууллагдсан компани байгаа юм. Үнэлгээг тогтоохдоо Олон улсын үнэлгээний стандартын дагуу тооцоолол хийж, судалгаа, шинжилгээний үндсэн дээр зах зээлийн бодит үнэлгээг тогтоодог...Манай компанийн гол үнэлгээ хийдэг объект бол орон сууцны байр, хашаа байшин, автомашинд үнэлгээ тогтоодог...Манай компани хөрөнгийн болон даатгалын үнэлгээний аль, алийг нь хийх эрхтэй. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл дээрээ даатгалын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл нэмж авсан юм. Хөрөнгийн үнэлгээний эрхгүй компанид даатгалын үнэлгээ хийх эрх олгодоггүй юм. Анх компани байгуулахад мэргэшсэн үнэлгээчинтэй байж компани байгуулах эрх авдаг юм. Ингээд мэргэшсэн үнэлгээчинтэй бол компани байгуулаад хөрөнгийн үнэлгээ хийх эрх нээлттэй байдаг юм...Манай компанийн мэргэшсэн үнэлгээчин Р.М мөрдөгчийн томилсон тогтоолын дагуу Олон улсын стандартын дагуу тайлан, дүгнэлтээ гаргаад гарын үсгээ зураад хувийн тэмдгээ дарж баталгаажуулсан байсан тул миний бие компанийн захирлын хувьд үнэлгээний тайланд гарын үсэг зурж компанийн тэмдгийг дарсан...Р.М үнэлгээчин бүх тайлан мэдээгээ гаргаад дүгнэлт бэлэн боллоо гээд компаний захирлаар гарын үсэг зуруулахаар өгдөг. Ингээд би гарын үсгээ зурж компанийн тэмдэгийг дарж эцсийн байдлаар тайлан, дүгнэлт бэлэн болдог. Ингэж байж үнэлгээ хүчин төгөлдөр болж байгаа юм...Р.М эгч 2018 оны 12 дугаар сар хүртэл үнэлгээ хийх эрхтэй. Хувийн тамгатай, үнэлгээний тайланг баталгаажуулж гарын үсэг зурсан хэсэг дээрээ тамга дарах ёстой. Хуудас болгоны дор үнэлгээчний тамга дарагдана гэсэн хуулийн заалт байхгүй. Харин үнэлгээний тайлангийн хуудас болгоны дор компанийн тамгыг дардаг...” гэх мэдүүлэг /1-хх-97, 8-хх-60/,

 

   Гэрч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Яамны архиваас Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 344 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөрөнгийн үнэлгээ” хийх тусгай зөвшөөрлийг гурван жилээр сунгасан иргэний нэрсийн жагсаалтад Р-н М-н нэр багтсан байна. Иймээс уг иргэн нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн үг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж тэмдэг даран баталгаажуулсан байна гэж заасан байна. Үүнээс үзэхэд үнэлгээний тайлангийн хуудас болгоны дор үнэлгээчний хувийн тэмдгийг дарна гэсэн хуулийн заалт байхгүй. Харин тайлан гаргасан тэмдэглэлийн гарын үсэг зурсан хэсэг дээр тэмдэг дарж баталгаажуулах ёстой. Нэгэнт хөрөнгийн үнэлгээ гаргаж баталгаажуулсан үнэлгээчний тайланд, үнэлгээчний туслах болон компанийн захирал гарын үсэг зурж тэмдэг дарж болно. Үүнийг хуулиар хориглоогүй...Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн бичиг баримттай танилцахад компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байна. Үүн дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооноос “Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хуульд” зааснаар даатгалын хохирол үнэлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж авсан байна. Уг тусгай зөвшөөрлөөр хөрөнгийн үнэлгээ, даатгалын үнэлгээ хоёрын аль алиныг эрхлэх боломжтой болсон байна...” гэх мэдүүлэг /8-хх-133-134/,

 

  Шинжээч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2009 онд үнэлгээчний эрх авсан...Хөрөнгийн үнэлгээг хийх Олон улсын стандарт гэж байдаг. Уг стандартад зааснаар хөрөнгийн үнэлгээг гурван аргаар хийдэг. Үүнд: Орлогын хандлагын арга, Зардлын /өртөг/-ийн хандлагын арга, Зах зээлийн хандлагын арга гэсэн үндсэн гурван аргыг хэрэглэж хөрөнгийн үнэлгээг тогтооно гэж заасан байгаа. Хангай хотхоны орон сууцны барилгыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үнэлэхэд орлогын болон зардлын хандлагыг ашиглаагүй. Харин зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн. Зах зээлийн хандлагын аргыг хэрэглэхдээ тухайн онд зарагдаж байсан Хангай хотхоны орон сууцны барилгаас хувь хүмүүст борлуулсан ханшийг судлаж, харьцуулалт хийгдэж төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдаж авсан 223 айлын орон сууцны барилгын зах зээлийн жишиг үнийг тогтоосон. Зах зээлийн хандлагын арга гэдэг нь зах зээлд борлогдож байгаа ижил төстэй хөрөнгийг харьцуулж жишиг үнийг гаргадаг арга. Түүнээс биш коэффицентээр тогтоодог арга биш. Олон улсын стандартын дагуу мэргэжлийн ёс зүйн шаардлагыг мөрдөн үнэлгээний тайланд ийм гурван төрлийн арга байдаг юм гэдгийг тайлбарлаж оруулсан юм. Үүнээс миний үнэлгээ гаргахдаа ашигласан арга нь зах зээлийн хандлагын арга. Миний хувьд элэгдэл тооцож үнэлгээ гаргаагүй. Учир нь тухайн үнэлгээ хийлгэсэн орон сууцны барилга нь шинэ орон сууц байсан тул элэгдэл, хорогдол тооцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон. Үндсэн хөрөнгийн элдэгдэл тооцох журам гэж Засгийн газрын тогтоол байгаа, уг тогтоолд Барилга, байгууламжийг 60 жилээр тооцсон байдаг. Үнэлгээчний хувьд Хангай хотхоны орон сууцны барилгын чанар байдлыг харгалзан 55 жилээр тооцсон. Энэ нь бол өртөг буурахад нөлөөлөхгүй. Учир нь би зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн. Олон улсын стандартын аргыг бүгдийг нь хэрэглэхгүй, аль тохирох аргыг сонгож үнэлгээ тогтоож болно гэж заасан байгаа. Үүний дагуу зах зээлийн аргыг ашигласан. Ер нь эд хөрөнгийн үнэлгээнд зах эээлийн аргыг ашиглах нь хамгийн бодитой арга гэж үздэг. Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа харьцуулсан судалгааг хангалттай сайн хийсэн. 2016 онд Хангай хотхоны орон сууцны барилгаас 200 орчим айлын орон сууцыг иргэдэд худалдан борлуулсан үнийн судалгааг үндэслэж үнэлгээ гаргасан...” гэх мэдүүлэг /8-хх-135-136/,

 

  Гэрч Л.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Б бид 2 Хангай хотхоны 515-р байрны 71 тоот 2 өрөө 37,9м2 байрыг 2017 оны 05 сарын 26-ны өдөр банкны  зээлээр худалдаж авсан.Тус байрны метр квадратын үнэ 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянган төгрөг/ болсон. Урьдчилгаа 30 хувь болох 21.000.000 төгрөгийг бэлнээр тушааж Хаан банкнаас 49.000.000 төгрөгийн байрны зээл авсан. Уг байранд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр анх орсон. Байрыг “Бэрэн групп” ХХК-иас худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1хх-118/

 

            Гэрч Ш.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хангай хотхоны 504-р байрны 89 тоот 2 өрөө 37,9мкв талбай бүхий орон сууцны байрыг 68.409.500 төгрөгөөр худалдаж авсан. Уг байрыг “Бэрэн Групп” ХХК-иас 1мкв талбайг 1.805.000 төгрөгөөр бодож худалдан авсан...” гэх мэдүүлэг /1-хх-119/,

 

            Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Б бид 2 “Бэрэн групп” ХХК-иас Хангай хотхоны 515-р байрны 70тоот 1өрөө 21мкв талбай бүхий байрыг 1мкв талбайн үнийг 1.850.000 төгрөгөөр бодож урьдчилгаа 30 хувь болох 11.700.000 (арван нэгэн сая долоон зуун мянган төгрөгийг ) бэлнээр өгч, Хаан банкны 0.8 хувийн зээлээр тус байрыг худалдан авсан. “Бэрэн групп” ХХК-ийн борлуулалтын үнэ нь тухайн үед 1.850.000 төгрөгийн ханштай байсан тул уг үнээр нь худалдан авсан...” гэх мэдүүлэг /1-хх-120-121/,

 

            Иргэний хариуцагч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг эрүүгийн 201701000022 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татахад татгалзах зүйл байхгүй. Миний хувьд “Бэрэн групп” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй, сүүлийн 4-5 жил тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, “Бэрэн групп” ХХК болон тус компанийн охин компаниудын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллаж байна...” гэх мэдүүлэг /7-хх-80-81/,

 

            Шүүгдэгч М.Б-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайд З.Б залгаж “Бэрэн групп” ХХК-иас Турээсийн орон сууц худалдаж авч байгаа, гэрээг нь манай туслах ажилтан танай туслахад өгсөн байгаа, тэр гэрээн дээр гарын үсэг зураад яаралтай явуул гэж надад хэлсэн. Би тухайн үед тэр “Бэрэн групп” ХХК-ни чинь туслан гүйцэтгэгч юм биш үү, тэр гэрээн дээр чинь гарын үсэг зурж болох юм уу гэхэд “би мэдэж байна, Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудал, тийм юм байхгүй" гэж надад хэлсэн. Тэгээд би өрөөндөө ороход миний туслахаар ажиллаж байсан Д надад уг Худалдах, худалдан авах гэрээг өгсөн. Би уншиж танилцаад Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х-г дуудаж уулзаад энэ “Бэрэн групп” ХХК-тай холбоотой ийм гэрээ орж ирж байна, энэ ямар учиртай юм бэ гэхэд Х дарга 7-р хороололтой холбоотой мөнгөний асуудал манай яамаар дамждагтүй юм. Хятадын Засгийн газар, манай Сангийн яам хоёр мэддэг гэж хэлсэн. “Бэрэн групп” ХХК чинь туслан гуйцэтгэгч гэж чи надад хэлсэн биз дээ, ямар гэрээ байдаг юм бэ гэхэд нэг гэрээ байдаг юмаа, тэрийг танд олж өгнө гэж хэлээд гараад явсан. Ямар нэгэн гэрээ авчирж өгөөгүй. Д гэж 7-р хорооллын төслийг хариуцаж байсан төслийн удирдагчтай утсаар яриад “Бэрэн групп”-ээс Засгийн газар орон сууц худалдаж авах гэж байгаа юм уу гэхэд Д би мэдэхгүй, наадах чинь болохгүй шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би З.Б сайдтай дахиад утсаар яриад энэ “Бэрэн групп” ХХК-тай гэрээ байгуулж болж байгаа юм уу гэхэд Засгийн газар дээр наадахыг чинь яриад шийдүүлчихсэн. Хурдан гарын үсгээ зураад гэрээг над руу явуул гэж надаас шаардсан. Ингээд сайд үүрэг чиглэл өгөөд байсан тул гэрээний нүүрэн хэсэгт нэг хуудсан дээр гарын үсэг зураад туслахдаа өгсөн. Тэгээд уг гэрээнд номер дугаар авагдаад нотариатаар ороход намайг дуудах байх гээд хүлээгээд байсан чинь ирээгүй. Б даргаас гэрээний нэг хувийг аваад ир гээд туслах Д-ийг явуулсан боловч гэрээ олдоогүй. Миний хувьд Засгийн газрын тогтоол шийдвэр нь гарсан юм уу, үгүй ч юм уу мэдээгүй. З.Б сайд яаралтай гэрээнд гарын үсэг зураад явуул гээд байхаар нь тийм чухал асуудал юм байх гэж бодоод гарын үсэг зурсан...Би Б.М гэж хүнийг танихгүй. Уг хүнтэй огт уулзаж байгаагүй...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр М дарга ажилдаа орно гээд ирсэн. Миний өрөөгөөр орж ирсэн. Тухайн үед би, та З.Б сайдтай уулзаарай, таныг уулзуулаарай гэж хэлсэн гэж хэлсэн чинь уулзана гээд явсан...Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байсан. Үүрэг гүйцэтгэх хугацааг цааш дахин сунгаагүй...Сайд З.Б нь тушаал дээрээ Төрийн нарийн бичгийн даргын хийж гүйцэтгэх бүх эрх, үүргийг надад өгсөн. Тиймээс яамыг төлөөлж гарын үсэг зурах, бичиг баримтад бүгдэд нь гарын үсэг зурдаг байсан. Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхтэй гэж бодож байна. З.Б сайд Засгийн газрын тогтоолтой, тогтоолоор “Бэрэн групп” ХХК-иас худалдаж авахаар заасан гэж надад ойлгуулсан. Тэгэхээр нь би Засгийн газар бүрэн эрхийнхээ дагуу худалдан авч байгаа юм байна гэж ойлгосон. Яамны 2016 оны худалдан авах төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудал байсан...Би албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусадтай нэгдэж гэмт хэрэг үйлдээгүй, сайдын өгсөн үүргийн дагуу нэг л удаа гарын үсэг зурсан...үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Би өөрөө үнэлгээчин хүн...2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 дугаартай албан бичиг, түүний хавсралттай танилцлаа. Энэ албан бичгийн төслийг Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Б боловсруулсан байх. Ингээд надаар тоотын төслөө хянуулаад хянасан хэсэгт нь гарын үсэг зуруулаад, бичиг хэрэг дээрээс тоотоо хэвлүүлж аваад, манай туслахаар тамгалуулж, тоотын дугаар авсан байх...Би ерөөсөө энэ хавсралтыг нь хараагүй. Одоо л харж байна. Албан бичгэн дээр иргэдийн өргөдлийг хүргүүлж байна гэсэн байна. Тэгэхээр нь иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг ТОСК руу хүргүүлж байгаа юм байна гэж л ойлгосон...” гэх мэдүүлэг /7хх-74-76, 8хх-155/,

 

Шүүгдэгч З.Б-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Хангай хотхоны орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэхийг Ерөнхий сайд мэдэж байсан. Би бүх ажлыг эхнээс нь дуусах хүртэл Ерөнхий сайдад танилцуулсан. Тухайн үед “Бэрэн групп” ХХКомпани Засгийн газрын захиалгаар гэр хорооллыг дахин төлөвлөх дэд бүтэц төслийг хэрэгжүүлж явуулж байсан. Тэр хүрээндээ орон сууцжуулах ажлыг хийж байсан. “Бэрэн групп”-ын орон сууцнаас 223 айлын орон сууц худалдан авах шийдвэрийг Засгийн газраас тогтоол гаргаж албажсан ажлыг би хийж гүйцэтгэсэн. Би Ерөнхий сайд биш, Сангийн сайд биш, тийм учраас хөрөнгө мөнгөтэй холбоотой аливаа асуудлыг дур зоргоороо шийдвэрлэдэг, хүчлэн батлуулдаг субъект биш. Өөрөөр хэлбэл Засгийн газар дээр аливаа асуудлыг хэлэлцэхэд олонхын саналаар шийддэг...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын шийдвэр гарсан...Засгийн газрын тогтоол албажиж гараагүй юм байна, хурдхан гэрээ хийе гэж өөрөө дур зоргоороо гэрээ хийхгүй...Сангийн яамнаас үнэ тогтоох саналыг Ерөнхий сайдтай зөвшилцөж ойлголцоод хэдэн төгрөгөнд багтааж орон сууцны байр худалдаж авах боломжтой гэдэг саналыг Ерөнхий сайдад танилцуулдаг...Би үүрэг чиглэл өгөхдөө ажил хий гэдэг үүрэг чиглэл өгсөн болохооос хууль бус зүйл хий гэж чиглэл өгдөг хүн биш. Тэр үүднээсээ М.Б-д “Бэрэн групп” ХХК-тай гэрээ хийх ёстой шүү гэж хэлсэн...М.Б Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан учраас түүний гарын үсэггүй яамнаас гардаг бичиг баримт байхгүй...”Бэрэн групп” ХХК-иас түрээсийн орон сууцны зориулалтаар орон сууцны байр худалдах саналыг ирүүлж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хэдэн төгрөгөөр худалдах санал ирүүлснийг яг одоо санахгуй байна...Нэг удаагийн хуралдаанаар орсон асуудал биш. Өмнө нь хуралдаанаар ороод хөрөнгө мөнгөний асуудал, засаж сайжруулахаар буцаагдаж байсан асуудал...”Бэрэн групп” ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй барилгын ажлыг миний хувьд салбарын сайдын хувьд Ерөнхий сайдад танилцуулсан. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөрийг Ерөнхий сайд, Сангийн сайдад танилцуулсан...Хоорондоо ярилцаж байгаад “Бэрэн групп” ХХК-иас түрээсийн орон сууц худалдаж авахаар болсон. Нээлттэй тендер сонгон шалгаруулалтын журмаар худалдан авах ажиллагааг хийх ёстой байсан талаар мэдэхгүй...

 

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан №131 дугаартай тушаалын хуулбарыг танилцлаа. Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаартай тогтоолыг үндэслэж Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тушаалыг миний бие гаргаж ТОСК ТӨҮГазарт даалгасан байна.

 

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 07/1952 дугаартай албан бичиг, түүний хавсраптыг уншиж танилцлаа, гарын үсэг нь М.Б-н гарын үсэг байна. Гэхдээ хэний гарын үсэг байх нь хамаагүй, зорилтод бүлгийн иргэд яаманд өргөдөл ирүүлдэг. Тэр хүмүүсийн өргөдлийг нэгтгэж байгаад нэгдсэн журмаар ТОСК ТӨҮГазар луу явуулдаг...

 

Барилга, хот байгуулалтын яам иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулдаг ажил эрхэлдэггүй учраас холбогдох хууль дүрмийн хүрээнд тухайн ажил эрхэлсэн байгууллага руу нь албан бичгийг шилжүүлсэн байна. Засгийн газрын тогтоол батлагдсан учраас ажил цаашаа үргэлжлэх ёстой биз дээ. Засгийн газрын тогтоол гараагүй байхад би ажил хийгээгүй биз дээ. Харин энэ ажлаа эрчимжүүл гэдэг чинь зөв юм биш үү. Тэрнээс биш Хангай хотхоны байр ашиглалтад орсон, ороогүй нь хамаагүй...” гэх мэдүүлэг /7хх-58-60, 8хх-153-155/,

 

            “Хөрөнгө Эстимэйт” ХХКомпанийн Хөрөнгө үнэлгээний тайланд...Нийслэлтйн Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7-р хороолол, Хангай хотхоны 223-н айлын орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын байдлаар 14.078.320.073 /арван дөрвөн тэрбум далан найман сая гурван зуун хорин мянга далан гурав/ төгрөгийн үнэ ханштай байх боломжтой болохыг тодорхойлов гэх дүгнэлт /1хх -141-155/,

 

            Бээжин Констракшн Инженеринг Групп ХХК, Бэрэн групп ХХК-ны хооронд 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Туслан гүйцэтгэгчийн гэрээ” /1хх-111-116/,

 

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай:

 

            “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн орон сууцны 7 дугаар

 

 хороололд баригдаж байгаа “Бэрэн” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д зөвшөөрсүгэй.

 

2.Худалдан авсан орон сууцны үнэ болох 15,0 /арван таван / тэрбум төгрөгийг 2017 оны

 

улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Б, Сангийн сайд Б.Б нарт даалгасугай.

 

3.Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан төлбөрийг векселээр баталгаажуулахыг Сангийн

 

сайд Б.Б-т зөвшөөрсүгэй.

 

4.Векселийн хүүг түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн орон сууцны түрээсийн

 

төлбөрөөс бүрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д үүрэг болгосугай гэх тогтоол /1хх-192, 2хх-4/,

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 298 дугаартай тогтоолын төсөл /1хх-205/,

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн хуралдааны ирцийн бүртгэл /1хх-193/,

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 298 дугаартай тогтоолын тараалтын хуудас /1хх-194-195/,

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн хуралдааны 30 дугаартай тэмдэглэл /1хх-196-198/,

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн хуралдааны 30 дугаартай дэлгэрэнгүй тэмдэглэл /1хх-199-202/,

 

Түрээсийн орон сууцны талаар авах зарим арга хэмжээний тухай Барилга, хот байгуулалтын яамны танилцуулга /1хх-197, 2хх-1/,

 

Төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх сууцны тооцоо /1хх-203/,

 

Монгол улсын Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 7-1/3659 дугаартай:

 

Таны 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 01/1442 тоот албан тоотоор ирүүлсэн бичигт дараах саналуудыг хүргүүлж байна. Үүнд:

 

1.Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд 720 айлын орон сууцыг худалдаж авахад

 

 шаардагдах 50 тэрбум төгрөг 2016 оны улсын төсөвт тусгагдаагүй тул энэ онд шийдвэрлэх боломжгүй байна.

 

2.Цаашид төсвийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 15 тэрбум төгрөгт багтаан 2017 оны

 

 улсын төсөвт тусган шийдвэрлэх нь зүйтэй. Харин худалдагч талд төлөх төлбөрийг хүүгүй векселээр баталгаажуулах саналтай болно.

 

3.Орон сууц түрээслэх төлбөрийн хэмжээг тухайн орон сууцны байршил, түрээсийн зах

 

 зээлийн үнэ ханштай уялдуулан, Засгийн газрын худалдан авсан хөрөнгийг буцаан төлөх боломжтой байхаар тогтоож нэмэгдүүлэх нь зүйтэй.

 

4.Түүнчлэн, дээрх орон сууцыг Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдаж

 

авах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу гэх Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д хүргүүлсэн Санал хүргүүлэх тухай албан бичиг /1хх-204,209/,

 

Монгол улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 01/1442 дугаартай:

 

Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Барилга, хот байгуулалтын яамны дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” /ТОСК/ ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд 929 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн билээ. Уг орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн эрэлт маш их байгаа нь түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжих явцаас харагдаж байан.

 

Тодруулбал, Улаанбаатар хотын “Буянт Ухаа 2” хорооллоос төрийн түрээсийн орон сууцны санд 350 орон сууц шилжүүлсэн бөгөөд уг орон сууцанд 2016 оны 03 дугаар сард бүртгүүлсэн 2516 иргэнээс шаардлага хангасан 1142 хүсэлтээс санамсаргүй сугалаагаар сонгон шалгаруулж оруулсан болно.

 

Иймд тус яамны захиалгаар “Бэрэн групп” ХХК-ийн барьж байгаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооллын 720 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд хамруулж, тус орон сууцны санхүүжилтэд шаардагдах 50.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгнө үү гэх Сангийн сайд Б.Б-т явуулсан дэмжлэг хүсэх тухай албан тоот /1хх-210/,

 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолын төсөл /1хх-211/,

 

Барилга, хот байгуулалтын яамнаас Сангийн яаманд хүргүүлсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл /1хх-212/,

 

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай хуралдааны тэмдэглэл /1хх-219-224/,

 

Монгол улсын Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 03/1680 дугаартай албан бичиг /1хх-226/,

 

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх М.Б, Бэрэн ХХК-ийн захирал Б.М нарын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Түрээсийн 223 айлын орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, гэрээний хавсралт /1хх-227-239, 2хх-34-46/,

 

Монгол улсын Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх М.Б-н 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/1596 дугаартай:

 

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор “ Түрээсийн орон сууц” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан ба уг хөтөлбөрт түрээсийн орон сууцны барилга захиалан бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны санг 2015-2016 онд бүрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын яамны харьяа Төрийн орон сууцны корпорацид /ТОСК/, мөн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн....... тоот тогтоолоор 223 айлын түрээсийн орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Б, Барилга, хот байгуулалтын сайд З.Б нарт тус тус даалгасан.

 

Дээрх тогтоолуудыг үндэслэн Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд барьсан Хангай хотхоны 3 дугаар блокын 3 орц буюу нийт 7975.36 м2 223 айлын орон сууцыг “Бэрэн групп” ХХК нь ТОСК-д түрээсийн орон сууцанд зориулан шилжүүлж хүлээлгэн өгсөн тул тус барилгын ажлын гүйцэтгэлийн үнэ болох 14.993.676.800 төгрөгийн санхүүжилтын хүсэлтийг гэрээ болон бусад холбогдох материалын хамт хүргүүлж байна.

 

Иймд холбогдох хууль, тогтоомж, гэрээний дагуу санхүүжилтыг шийдвэрлэж өгнө үү гэх Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Г явуулсан албан бичиг /1хх-240/,

 

“Бэрэн” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 134 дугаартай Барилга, хот байгуулалтын яаманд гарсан хүсэлт, уг хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд хүлээн авсан бүртгэл, хяналтын карт /1хх-244-248, 2хх-2-3/,

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 38 дугаартай “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” тогтоол /2хх-5/,

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 31-ны өдрийн 169 дугаартай “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” тогтоол /2хх-6/,

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай тушаалаар батлагдсан иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах тухай:

 

... 3.1 Түрээсийн орон сууцанд амьдрах Монгол улсын иргэн дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

 

3.1.1 Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн байх;

 

3.1.2 Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг;

 

3.1.3 Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх;

 

3.1.4 Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хуваарь өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх.....

 

4.1 Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэх журам /2хх-26-30/,

 

Сангийн яамнаас 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Бэрэн ХХК-д гаргаж өгсөн “Энгийн вексель”-ийн хуулбар хувь /2хх-33/,

 

Сангийн яам, Хаан банк хооронд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 116/614 дугаартай “Төлбөр баталгаажуулах гэрээ” /2хх-49-50/,

 

Хаан банкны 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 19/9985 дугаартай “Бэрэн групп” ХХК-ийн мөнгөжүүлсэн векселийн тухай албан бичиг /3хх-93/,

 

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр” /2хх-91-96/,

 

Монгол улсын Барилга, хот байгуулалтын сайд Д.Ц-н 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/2249 дугаартай албан бичигт:

 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор батлуулаад байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 3 дахь хэсгийн 1-д “Түрээсийн орон сууцны барилга захилан бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар Төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэж заасан байгаа бөгөөд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд яамны зүгээс холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа болно.

 

Гэхдээ “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 3.1.1-д “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазар бүрдүүлж ажиллах, 3.1.3-т “хөтөлбөрийн хүрээнд бий болсон түрээсийн орон сууцанд амьдрах зорилтод бүлгийн иргэдийн бодит судалгааг гаргах, түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулах асуудлыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазар, аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцана гэж заасан байгаа тул дээрх заалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр эрх бүхий байгууллагын шийдвэрийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, батлуулах, мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 3 дахь хэсэгт “Түрээсийн орон сууц ашиглалт, зохицуулалтыг хариуцах бүтцийн нэгжийг байгуулж, тогтвортой ажиллуулах” гэж заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

 

Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “түрээсийн орон сууцны 1 сарын төлбөрийн хэмжээг баталж мөрдүүлэх”-ээр шийдвэрлэсэн тул түрээсийн орон сууц худалдан авах үнийг тодорхойлохдоо үүнийг харгалзан үзэх шаардлагатай гэх “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Г-д явуулсан албан тоот /2хх-97/,

 

            Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/628 дугаартай актанд: ... Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Бэрэн групп” ХХК-ийн захиалгатай, зоорьтой, 360 айлын орон сууцны 3 блок, 514, 515, 517 дугаартай барилгыг...байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэв...Орон сууцны зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд захиалагч (ашиглагч) байгууллага болох “Хангай хотхон” ХХК-ийн мэдэлд 2016 оны 12 сарын 22-ны өдрөөс ашиглалтад (үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух зэрэг) оруулахыг зөвшөөрөв гэх акт /1хх-100/,

 

Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүдийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн саналын хуудсууд /2хх-103-124/,

 

 Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүдийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үүрэг даалгавар /2хх-125-126/,

 

Барилга, байгууламж ашиглалтанд оруулах комиссын 2016 оны 06 дугаар сарын 20-с 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуваарь /2хх-127-130/,

 

Төрийн орон сууц корпорацийн Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаартай “Хангай” хорооллын орон сууцны барилгыг хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай тушаал /2хх-131-132/,

 

 Төрийн орон сууц корпорацийн Ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаартай “Хангай” хорооллын орон сууцны барилгыг хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай тушаал /2хх-133-134/,

 

Түрээсийн 223 айлын орон сууц хүлээлцсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн актанд:

 

1. Гэрээлсэн орон сууцны хаяг: Хангай хотхон, 7-р хороолол Сүхбатар дүүрэг, 11 –р хороо

 

2. 514-р байрны 1-144 тоот 144 айлын орон сууц

 

    517-р байрны 1-72 тоот 72 айлын орон сууц

 

    515 –р байрны 7 айлын орон сууц нийт 7975.36 м2 , 223 айлын орон сууц

 

3. Ашиглалтанд орсон огноо: 2016 Комиссын бүрэлдэхүүн гэх акт /2хх-135-136/,

 

Монгол улсын Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1-1/1350 дугаартай “санал өгөх”

 

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 90.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын баталгааг “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар гаргахыг Сангийн сайдад зөвшөөрөхөөр боловсруулан ирүүлсэн Засгийн тогтоолын төсөлтэй танилцпаа.

 

1.Засгийн газрын тогтоолын төслийн нэрийг тодорхой томъёолж бичих;

 

2.Өрийн удирдлагын тухай хуулийн 16.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газар, орон нутаг өр үүсгэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах аливаа шийдвэрийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт болон хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, санал, дүгнэлт гаргана” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан Засгийн газрын өрийн баталгаа, түүнд тавигдах шаардлагыг тус тус хангаж буй эсэхийг тодорхой болгосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэх албан тоот /2хх-140/,

 

Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7-р хорооллын Хангай хотхоны орон сууцны байрнуудаас 2016 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад бэлэн мөнгөөр болон банкны зээлээр худалдан борлуулсан орон сууцны судалгаа /3хх-239-242/,

 

Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7-р хорооллын Хангай хотхоны орон сууцны байрнуудаас 2016 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад бэлэн мөнгөөр болон банкны зээлээр худалдан борлуулсан орон сууцны 98 гэрээ /3хх-243-250, 4хх-1-250, 5хх-1-36/,

 

            М.Б-г Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М-н 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 262 дугаартай тушаал /10хх-91/,

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №10 дугаартай “Ажил түр орлон гүйцэтгүүлэх тухай”

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.1 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 85 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1.Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С-н М-г 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөөтэй байх хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /М.Б/-д шилжүүлсүгэй.

 

2.Хууль тогтоомж, дээд байгууллагын шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, аппаратыг шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /М.Б/-д үүрэг болгосугай.

 

3.М.Б-гийн албан тушаалын цалингийн хэмжээг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-14 зэрэглэл, цалингийн сүлжээний 3 дугаар шатлал 978,427 /есөн зуун далан найман мянга дөрвөн зуун хорин долоо / төгрөгөөр тогтоож, цалингийн зөрүүг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож олгохыг Сайдын багцын ерөнхий нягтлан бодогч /Т.Б/-д зөвшөөрсүгэй...гэх тушаал /7хх-189, 10хх-92/,

 

            М.Б ажлаас чөлөөлөх тухай Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн б/116 дугаартай тушаал /10хх-93/,

 

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн:

 

Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

Биеэ эмчлүүлэх хүсэлтийг нь харгалзан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С-н М-д 2016 оны 6 дугаар сарын 1-нийг хүртэл чөлөө олгосугай... гэх чөлөө олгох тухай №85 дугаартай тогтоол /7хх-190/,

 

Монгол Улсын Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Н-н 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/5059 дугаартай албан бичигт:

 

Танай байгууллагаас ирүүлсэн 2017 оны 06/6198 албан тоотын дагуу 2016 онд Барилга, хот байгуулалтын яам, Бэрэн групп ХХК-тай түрээсийн орон сууцны зориулалтаар 223 айлын орон сууцыг шууд худалдан авсан үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу явагдсан эсэхэд хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн 52.1.8-д заасныг үндэслэн холбогдох материалд үндэслэн зөвлөмж, тайлбарыг гарган хүргүүлж байна.

 

Дээр дурдсан төсөл, арга хэмжээ нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер  шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй байна    гэх албан тоот /7хх-192/,

 

 Үнэлгээчин Р.М-н хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй холбоотой Монгол Улсын Сангийн Яамнаас ирүүлсэн баримтууд /8хх-137-152/,

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлсэн МАХН-ын Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохдоо Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлж байсан намын сонгуулийн штабын бүрэлдэхүүний талаарх мэдээлэл /9хх-66-91/,

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч З.Б-н Сонгуулийн Штабд шадар туслах, менежер, ухуулагч, жолоочоор тус тус ажиллаж байсан иргэдтэй холбоотой баримтууд /9хх-94-238/,

 

ТОСК ТӨҮГ-т хүргүүлсэн М.Б-гийн гарын үсэг бүхий Барилга хот байгуулалтын яамны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 дугаартай:

 

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Г танаа:

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 131 тоот тушаалыг үндэслэн тус яаманд 2012 оноос хойш орон сууцны дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн өргөдлийг хүргүүлж байна. Эдгээрээс зорилтот бүлгийн шаардлагад нийцсэн хүмүүсийг төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж шийдвэрлэж өгнө үү гэх албан бичиг, нэр бүхий 177 иргэний нэрсийн жагсаалт /9хх-242-246/,

 

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 дугаартай албан бичиг, хавсралтыг “Бодлого төлөвлөлтийн газрын Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, Гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Б боловсруулсан тухай” гэх Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/399 дугаартай албан бичиг /10хх-94/,

 

ТОСК ТӨҮГ болон иргэн Э.Х нарын хооронд 2016 онд байгуулсан “Төрийн мэдлийн түрээсийн орон сууцны сугалааны программ хийх ажил гүйцэтгэх гэрээ” /10хх-45-46/,

 

“Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирлын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн А/65 дугаартай:

 

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэг. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 31 дүгээр тушаал, "Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам"-ын 6.1 1 дэх хэсэг, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/64 тоот тушаалыг үндэслэн ТУШААХ нь

 

1.Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн "Бэрэн групп" ХХК-ийн барьсан Сүхбаатар дуүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, "Хангай" хогхоны 3 дугаар блокийн нийт 223 айлын орон сууцанд түрээслэн амьдрах иргэдийг шалгаруулахдаа Барилга, хот байгуулалтын яамны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 тоот албан бичгийн хавсралтад заасан журмын шаардлага хангасан нэр бүхий иргэдийг харгалзах ангилал тус бүрээр нэрсийн жагсаалтад нэмж бүртгэн холбогдох журмын хүрээнд зохион байгуулан ажиллахыг ажлын хэсэгт даалгасугай.

 

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, биөлэлтийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны дотор танилцуулахыг ажлын хэсэг /Д.О/-т үүрэг болгосугай гэх тушаал, нэрсийн жагсаалт /10хх-47-59/,

 

“Ажлын хэсэг байгуулах тухай” Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/64 дугаартай:

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 131 дү  гээр тушаал, "Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын 1.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь :

 

1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байгаа "Бэрэн групп" ХХК-ийн "Хангай" хотхоны 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэнтэй холбогдуулан түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлт, шаардагдах матөриалыг бүрдүүлэн өгсөн иргэдээс түрээсэнд хамрагдах иргэдийг холбогдох журмын дагуу тодруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай гэх тушаал /10хх-60/,

 

” Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/64 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн:

 

Ерөнхий захирлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/64 тоот тушаалын дагуу “Бэрэн групп” ХХК-н “Хангай хотхон”-ы 223 айлын орон сууцанд түрээсэнд хамрагдах иргэдийг тодруулах цахим сугалааг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17.00-17.47 цагт “ Төрийн орон сууцны корпораци“ ТӨҮГ-ын хурлын зааланд журмын дагуу БХБЯ, ШӨХТГ, иргэдийн төлөөллийг байлцуулан зохион байгуулав.

 

Уг сугалаанд Ерөнхий захирлын А/65 тоот тушаалаар шинэчилсэн нэрсийн жагсаалтаар 2137 иргэн хамрагдаж, ангилал тус бүрээр түрээслэх эрх хожсон иргэдийн нэрсийг тодруулав. / хавсралт/ №1

 

Энэхүү үйл ажиллагааны хурлын тэмдэглэлийг хөтлөн оролцсон ШӨХТГ болон БХТЯ, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллөөр гарын үсэг зуруулан албажуулсаныг тайланд хавсаргав. / Хавсралт №2/  гэх тайлан /10хх-61-66/,

 

Хангай хотхоны 223 айлын түрээслэгчдийг тодруулах цахим сугалааны явцын тэмдэглэл /10хх-67-71/,

 

Хангай хотхоны түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн жагсаалт /10хх-72-80/,

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, иргэдийг түрээсийн орон сууцаар хангах тухай 131 дугаартай тушаал:

 

-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц" хөтөлбөр, уг хөтөлбөрийн хүрээнд шинээр ашиглалтад орсон боловч борлогдоогүй байгаа орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны санг 2015-2016 онд бүрдүүлэхийг Барилга хот байгуулалтын яам, “Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-т тус тус даалгасаныг, мөн МУ-ын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 тоот тогтоолыг үндэслэн Тушаах нь:

 

1.Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, VII хороололд барьсан Хангай хорооллын 3 дугаар блокийн 3 орц буюу нийт 7,975.36 кв.м, 223 айлын орон сууцыг 14,993,676,800.00 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуу/ төгрөгийн Сангийн яамны векселиэр санхүүжүүлсэн бөгөөд тухайн орон сууцуудыг төрийн түрээсийн орон сууцны санд бүртгэж ажиллахыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирал А.Г-д даалгасугай.

 

2. Төрийн түрээсийн орон сууцны санд бүртгэсэн 223 ширхэг орон сууцанд төрийн орон сууцны /ТОС/ хөтөлбөр хэрэгжихээс өмнө Барилга, хот байгуулалтын яаманд орон сууцны дэмжлэг авахаар удаа дараа өргөдөл өгөөд шийдэгдээгүй, зорилтот бүлгийн иргэдийн судалгаанаас болон ТОС-ны анхны хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан боловч сугалааны тохиролд таараагүй иргэдээс Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 28 тоот тушаалаар батлагдсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу хамруулах ажлыг зохион байгуулахыг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Ерөнхий захирал А.Г-д үүрэг болгосугай гэх тушаал /10хх-90/,

 

Т-н О-г хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч М.Б-н 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/73 дугаартай тушаал /10хх-96/,

 

Т-н О-г ажлаас чөлөөлөх тухай Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М-н 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/92 дугаар тушаал /10хх-95/,

 

Барилга, хот байгуулалтын яаманд түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлт гаргаж байсан иргэдийн нэрсийн жагсаалт, гаргаж байсан хүсэлт, холбогдох баримтууд /10хх-97-172/,

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №45 дугаартай албан бичиг /10хх-174-175/,

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тушаалаар батлагдсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” /10хх-4-8/,

 

Төрийн орон сууц корпорацийн Ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/21 дугаар тушаалаар батлагдсан “Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” /10хх-9-44/,

 

Иргэн С.Ч-с Барилга, хот байгуулалтын яаманд орон байрны туслалцаа дэмжлэг хүсч байсан хүсэлт /10хх132,158/,

 

Иргэн Л.С-с Барилга, хот байгуулалтын яаманд өгч байсан 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3/2/487 дугаартай хариу /10хх-127/,

 

Барилга, хот байгуулалтын сайд З.Б-н иргэн Л.С-д өгч байсан 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/752 дугаартай хариу /10хх-128/,

 

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Л-н 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/813 дугаартай ТОСК ТӨҮГ-т хүргүүлж байсан албан бичиг /10хх-129/,

 

ТОСК ТӨҮГ-с ЭМСЯ-нд хүргүүлж байсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/229 дугаартай хүсэлтийн хариу /10хх-130/,

 

Монгол Улсын Засгийн газрыйн Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын архивын материалаас Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоол болон төсөлтэй холбоотой материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-214/,

 

Хан-Уул дүүргийн 15-р хороо Бэрэнгийн 50 дугаар байрны 16-р давхар “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.Б-н өрөөнд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбар баримтууд /2хх-148-250, 3хх-1-4/,

 

Орон сууцны барилгын зээлийн судалгаа /2хх-158/,

 

Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт /2хх-182-183/,

 

Барилга, хот байгуулалтын яамны “Тамга, тэмдэг хүлээлцэх дэвтэр”-т үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /5хх-150-152/,

 

VIP76.mn мэдээллийн сайт, Barilga.gov.mn мэдээллийн сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, VIP76.mn мэдээллийн сайтад тавигдсан мэдээлэл, Barilga.gov.mn мэдээллийн сайтад тавигдсан мэдээлэл /8хх83-89/,

 

ТОСК ТӨҮГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/114 дугаартай албан бичгээр ирүүлсэн буюу Барилга, хот байгуулалтын яамны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 албан бичигт дурдагдсан 177 хүн, үүнээс Хангай хотхонэы түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд, З.Б-тэй хамаарал бүхий иргэдийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /8хх-159-250, 9хх-48/,

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгагдаж буй А-д холбогдох эрүүгийн 170501574,180500364 дугаартай хэргүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /10хх-201-224/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Б, М.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

  Шүүгдэгч З.Б нь Монгол улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-тай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр “Бэрэн групп” ХХК-ийн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д хамрагдсан Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороололд баригдаж байсан ашиглалтанд ороогүй “Хангай хотхон”-ы нийт 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд хамруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай танилцуулгыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор баталсан “түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэгт заасан “улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтанд орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын сан бүрдүүлэх”, мөн Монгол улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол улсын Засгийн газрын хуралдааны журмын

 

   6.1 дүгээр зүйл: хуралдаанд хзлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын /түүний эзгүйд дэд сайдын/ гарын үсэгтэй албан бичгээр хэрэг эрхлэх газарт ирүүлнэ,

 

  6.4 дүгээр зүйл: Хэрэг эрхлэх газар нь хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын үндэслэл, тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэртэй болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзнэ. Хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган материалыг буцаана,

 

  6.5 дугаар зүйл: Хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газарт хянан үзээд зохих хууль тогтоомж, бодлогод нийцүүлэх, найруулгын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ тухай уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүнд танилцуулна.

 

  7.2 дугаар зүйл: Хуралдааны бэлтгэл хангах Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хуралдаанд оруулах асуудлын төлөвлөгөө болон материалыг хянан үзээд Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсоны дараа Ерөнхий сайдад танилцуулж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.

 

  7.8 дугаар зүйл: Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна. Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд нэмж оруулна гэж заасныг тус тус зөрчиж Засгийн газрын хуралдаанд оруулж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байсан “Бэрэн групп" ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б- д зөвшөөрч, худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Б, Сангийн сайд Б.Б нарт даалгах тухай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №298 дугаартай тогтоолыг батлуулсан. Улмаар тус яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б-н үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар үүрэг чиглэл өгч гэрээг байгуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөө заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан болох нь,

 

 Шүүгдэгч М.Б нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Б-тэй урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад Барилга, хот байгуулалтын сайд З.Б-н өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан ашиглалтанд ороогүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол Хангай хотхоны 7975.36 м2 талбай бүхий 223 айлын нийт орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөө заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, мөн Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэгт заасан “улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтанд орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэснийг зөрчин хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч, иргэний хариуцагч, шинжээч нараас мэдүүлсэн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайлбал шүүгдэгч З.Б Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанд түрээсийн орон сууцны санд хамрагдаж буй Хангай хотхоны 223 айлын орон сууцны талаарх шаардлагатай хэмжээний танилцуулга, мэдээллийг ирүүлээгүй, шүүгдэгч З.Б, М.Б нар Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 3 дахь хэсгийн 1-д заасан “Түрээсийн орон сууцны барилга захиалан бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар Төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэснийг зөрчиж Барилга, хот байгуулалтын яам, “Бэрэн групп” ХХКомпани хоёр 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүрэг 7-р хороолол Хангай хотхоны 514-р байрны 1-144 тоот 144 айлын орон сууц, 517-р байрны 1-72 тоот 72 айлын орон сууц, 515 –р байрны 7 айлын орон сууц нийт 7975.36 м2 , 223 айлын орон сууцыг ашиглалтанд ороогүй байхад нь 2016 онд ашиглалтанд орсон мэтээр орон сууц хүлээлцсэн тухай актыг үйлдэж, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/628 дугаартай актаар “Бэрэн групп” ХХК-ийн 360 айлын орон сууцны 3 блок, 514,515,517 дугаартай ашиглалтанд орсон барилгыг ашиглалтанд орохоос нь өмнө түрээсийн орон сууцны санд худалдан авах ажиллагааг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөө заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчин, барилгын компаниудын барьж дууссан, зах зээл дээр борлогдоогүй байранд тендер зарлалгүй “Бэрэн групп” ХХКомпанид давуу байдал бий болгож, тухайн компанийн өөрийнх нь зарж борлуулж байсан үнээс нь илүү үнээр орон сууцыг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байна.

 

    Мөн шүүгдэгч З.Б, М.Б нар нь ашиглалтанд ороогүй байхад нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, иргэдийг түрээсийн орон сууцаар хангах тухай 131 дугаартай тушаалаар  “Бэрэн групп” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, VII хороололд барьсан Хангай хорооллын 3 дугаар блокийн 3 орц буюу нийт 7,975.36 кв.м, 223 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд бүртгэж ажиллахыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазар даалгахдаа, төрийн түрээсийн орон сууцны санд бүртгэсэн 223 ширхэг орон сууцанд төрийн орон сууцны /ТОС/ хөтөлбөр хэрэгжихээс өмнө Барилга, хот байгуулалтын яаманд орон сууцны дэмжлэг авахаар удаа дараа өргөдөл өгөөд шийдэгдээгүй, зорилтот бүлгийн иргэдийн судалгаанаас болон ТОС-ны анхны хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан боловч сугалааны тохиролд таараагүй иргэдээс Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 28 тоот тушаалаар батлагдсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу хамруулах ажлыг зохион байгуулахыг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазарт үүрэг болгохдоо, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд барьсан Хангай хотхоны 3 дугаар блокын 3 орц буюу нийт 7975.36 м2 223 айлын орон сууцыг “Бэрэн групп” ХХК нь ТОСК-д түрээсийн орон сууцанд зориулан шилжүүлж хүлээлгэн өгсөн тул тус барилгын ажлын гүйцэтгэлийн үнэ болох 14.993.676.800 төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэж өгөх тухай 02/1596 дугаартай албан бичгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт явуулахдаа, Барилга хот байгуулалтын яамны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2012 оноос хойш орон сууцны дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн өргөдлийг хүргүүлж, зорилтот бүлгийн шаардлагад нийцсэн хүмүүсийг төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж шийдвэрлэх тухай 07/1952 дугаартай албан бичиг, нэр бүхий 177 иргэний нэрсийн жагсаалтыг ТОСК ТӨҮГазарт хүргүүлэхдээ тухайн үед Хангай хотхоны орон сууц ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй байранд сонгон шалгаруулалт явуулах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг, түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд ТОСК ТӨҮГазарт материалаа бүрдүүлэн өгч байх ёстой байхад, түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг 2016 оны 03 дугаар сард зохион байгуулж дууссан байхад яамнаас түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтад нэмж оруулахыг үүрэгдэж байсан нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 38 дугаартай “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 31-ны өдрийн 169 дугаартай “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай тушаалаар батлагдсан иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах тухай журмын заалтуудыг зөрчин албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэж дүгнэлээ.

 

            Мөн шүүгдэгч М.Б-г Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал нь 2016 оны 02 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01 хүртэл гэж хугацаа заасан атлаа Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.1-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана”, мөн журмын 4.6-д заасан “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсаны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэсэн заалтуудыг шүүгдэгч З.Б, М.Б нар тус тус зөрчсөн нь шүүгдэгч нар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлд нэгэн адил хамаарч байна.

 

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “...Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна...” гэж заасан байх тул  Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/628 дугаартай актаар “Бэрэн групп” ХХК-ийн 360 айлын орон сууцны 3 блок, 514,515,517 дугаартай барилгын 223 айлын орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон гэж үзэх үндэслэл, баримттай байх тул шүүгдэгч нарыг ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй орон сууцыг худалдан авахад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзнэ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдснийг нотолж буй дээрх нотлох баримтуудаас үзэхэд

 

“Бэрэн групп” ХХК-аас орон сууц худалдан авах асуудлыг Засгийн газарт танилцуулсан гэх нь шүүгдэгч нар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэлгүй байх ба Засгийн газрын тухайн хуралдаанаар “Бэрэн групп” ХХК-аас орон сууц худалдан авах бүхий л ажиллагаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг огт хэлэлцээгүй, танилцуулагдаагүй, Засгийн газрын гишүүд тухайн хууль тогтоомж ноцтой зөрчигдсөн байгааг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан байх тул шүүхээс Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоолыг үнэлээгүй болно. 

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай  байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн ба шинжээч нь хэрэгт цугларсан дүгнэлт гаргахтай холбоотой бүхий л нотлох баримтуудыг хянан үзэж, нягтлан шалгаж, харьцуулан судлаж, хууль ба эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дүгнэлт гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байх тул шинжээчийн үнэлгээний тайланг хууль бус, эргэлзээтэй тухай шүүгдэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан санал, дүгнэлтийг, мөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлсэн, тэдний өмгөөлөгч нар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй тул З.Б, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах, “Бэрэн групп” ХХКомпани хэн нэгэнд төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар  дүгнэлт гаргасныг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл :

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч З.Б Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа, М.Б Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дууссан байхад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан ”Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуй, нэгж, байгууллагад хүнд хор уршиг учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байхаас гадна тухайн зүйл хэсэгт заасан үндсэн болон нэмэгдэл ял шийтгэлийн хувьд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүгдэгч нарт холбогдох тухайн хэргийн зүйлчлэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч З.Б, М.Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Орон сууц худалдан авсан 14.993.676.800 төгрөгийг “Бэрэн групп” ХХКомпанид 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн, Сангийн яам Хаан банкинд авсан векселээ 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлсөн, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2016/628 дугаартай актаар “Бэрэн групп” ХХК-ийн 360 айлын орон сууцны 3 блок, 514,515,517 дугаартай барилгын 223 айлын орон сууц ашиглалтанд орсон бөгөөд орон сууц ашиглалтанд ороогүй хугацааны векселийн хүүд Сангийн яам 57.092.228 төгрөг төлсөн, “Хөрөнгө Эстимейт” ХХКомпанийн үнэлгээний тайлангаар 223 айлын орон сууц нь 14.078.320.073 төгрөгөөр үнэлэгдсэн тул үүний зөрүү болох 915.356.727 төгрөгийг 159 хоногийн векселийн хүү 57.092.228 төгрөгийн хамт, нийт 972.448.955 төгрөгийг “Бэрэн групп” ХХКомпаниас гаргуулж Сангийн яаманд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192.000 төгрөгөөр тооцон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан торгуулийн болон нэмэгдэл ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч З.Б, М.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлгүй,  шүүгдэгч З.Б-н өмчлөлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байр 258 тоот, үл хөдлөх хөрөнгийн Ү-2204002746 дугаар бүхий гэрчилгээтэй орон сууцны байрыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №10 дугаартай прокурорын тогтоолоор,  М.Б-н эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Г1423001563 дугаар бүхий гэрчилгээтэй, 2000м/кв талбай бүхий газрыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №13 дугаар прокурорын тогтоолоор тус тус битүүмжилсэнийг хүчингүй болгохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.