| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02157/И |
| Дугаар | 320/ШШ2026/00133 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2026/00133
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Х**** М***** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: М**** овогт Ч**** гийн Х******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,753,949.18 төгрөг, зээлийн хүү 930,190.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,507.39 төгрөг, нийт 2,812,647.01 (хоёр сая найман зуун арван хоёр мянга зургаан зуун дөчин долоо) төгрөг (нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2025/02157/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х**** М***** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч**** овогтой Х******* нь Х**** М***** И**** ББСБ ХХК- тай 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр № 1126130115010619 тоот "Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээ"-г байгуулан 2,767,590 (Хоёр сая долоон зуун жаран долоон мянга таван зуун ерэн) төгрөгийг жилийн 46,8%, сарын 3,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 11 дугаар сарын 25-ны өдреес хойш 2025 оны 12-р сарын 11-ны 1126130115010619 өдрийг хүртэл биелүүлээгүй.
№ 1126130115010619 тоот "Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээ "-ний 4.1.3-т "Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 3.2-т заасан байна. Зээлдэгчийн Х**** М*** И*** ББСБ ХХК- тай 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 1126130115010619 тоот " Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээ "-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 2,812,647.01 /Хоёр сая найман зуун арван хоёр мянга зургаан зуун дөчин долоон төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулж Х**** М*** И*** ББСБ ХХК-д хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 1- 4 дэх тал/,
2. Хариуцагч Ч.Х******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Х******* нь Х**** М***** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний 2,812,647.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Х**** М***** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний 2,812,647.01 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1.2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,
2. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,
3. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,
4. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 712,647.01 төгрөгийг төлнө гэжээ. /хх-ийн 25 дахь тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х**** М***** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.Х******* д холбогдуулан үндсэн зээл 1,753,949.18 төгрөг, зээлийн хүү 930,190.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,507.39 төгрөг, нийт 2,812,647.01 (хоёр сая найман зуун арван хоёр мянга зургаан зуун дөчин долоо) төгрөг (нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Х******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Ч.Х******* нь Х**** М***** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний 2,812,647.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Х**** М***** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний 2,812,647.01 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1.2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,
2. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,
3. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,
4. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 712,647.01 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,953 (тавин есөн мянга есөн зуун тавин гурав) төгрөгийн тал хувь болох 29,976.5 (хорин есөн мянга есөн зуун далан зургаа) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Х******* гээс 29,976.5 (хорин есөн мянга есөн зуун далан зургаа) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х**** М***** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.Х******* д холбогдуулан үндсэн зээл 1,753,949.18 төгрөг, зээлийн хүү 930,190.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,507.39 төгрөг, нийт 2,812,647.01 (хоёр сая найман зуун арван хоёр мянга зургаан зуун дөчин долоо) төгрөг (нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Х******* төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,953 (тавин есөн мянга есөн зуун тавин гурав) төгрөгийн тал хувь болох 29,976.5 (хорин есөн мянга есөн зуун далан зургаа) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Х******* гээс 29,976.5 (хорин есөн мянга есөн зуун далан зургаа) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус Х**** М***** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН