Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2026/00146

 

Хариуцагч зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

   

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч  А.Дөлгөөн  би

Нэхэмжлэгч: Х*** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  М**** ийн Л***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 431,473.79 төгрөг, зээлийн хүү 284,737.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,092.78 төгрөг, нийт 768,304 (долоон зуун жаран найман мянга гурван зуун дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2025/02158/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х*** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М**** овогтой Л***** нь Х*** М**** И**** ББСБ ХХК- тай 2023 оны 09 дугаар сарын 26-ны өдөр № 1126130115006936 тоот "Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээ"-г байгуулан 1,420,000 (Нэг сая дөрвөн зуун хорин мянган) төгрөгийг жилийн 46,8%, сарын 3,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2025 оны 12-р сарын 11-ны өдрийг хүртэл биелүүлээгүй.

№ 1126130115006936 тоот "Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээ"-ний 4.1.3-т "Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 3.2-т заасан байна. Зээлдэгчийн Х*** М**** И***** ББСБ ХХК- тай 2023 оны 09 дугаар сарын 26-ны өдөр 1126130115006936 тоот Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээ "-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 768,304.00 /долоон зуун жаран найман мянга гурван зуун дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж Х*** М**** И***** ББСБ ХХК-д хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 1- 4 дэх тал/,

2. Хариуцагч М.Л***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.М**** нь Х*** М**** И**** ББСБ ХХК-ийн үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү, нийт 768,304 нэхэмжлэлтэй танилцлаа. Х*** М**** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 768,304 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 384,152 төгрөг,

2. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 384,152 төгрөг төлнө гэжээ. /хх-ийн 32 дахь тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Л***** т холбогдуулан үндсэн зээл 431,473.79 төгрөг, зээлийн хүү 284,737.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,092.78 төгрөг, нийт 768,304 (долоон зуун жаран найман мянга гурван зуун дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Л***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие М.М**** нь Х*** М**** И**** ББСБ ХХК-ийн үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү, нийт 768,304 нэхэмжлэлтэй танилцлаа. Х*** М**** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 768,304 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 384,152 төгрөг,

2. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 384,152 төгрөг төлнө .. гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,990 (хорин хоёр мянга есөн зуун ер) төгрөгийн тал хувь болох 11,495 (арван нэгэн мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Л***** аас 11,495 (арван нэгэн мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х*** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Л***** т холбогдуулан үндсэн зээл 431,473.79 төгрөг, зээлийн хүү 284,737.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,092.78 төгрөг, нийт 768,304 (долоон зуун жаран найман мянга гурван зуун дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Л***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,990 (хорин хоёр мянга есөн зуун ер) төгрөгийн тал хувь болох 11,495 (арван нэгэн мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Л***** аас 11,495 (арван нэгэн мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж, тус тус Х*** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ   А.ДӨЛГӨӨН