| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03672/И |
| Дугаар | 312/ШШ2026/00301 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2026/00301
2026 01 20 312/ШШ2026/00301
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *****-р хороо, тээвэрчдийн *****-р байр, **** тоотод оршин суух, ******* овогт ******* *******, /РД:*******, утас: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ****** тоотод оршин суух, ******* ******* ******* овогт ******* ******* /РД:*******, утас: ********/-д холбогдох
25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ө.******* нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түүний охин Б.Номиндэл******* болон Б.*******гийн хүсэлтээр 25,000,000 төгрөгийг Б.*******гийн 5093230621 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн. Хариуцагч Б.******* нь өнөөдрийг хүртэл тус мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд би мэдэхгүй Б.Номиндэл******* мэднэ гэдэг. Охин Б.Номиндэл******* нь Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд сураггүй болсон. Иймд Б.*******гээс 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Ө.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШЗ2026/00117 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.*******гийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 25,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 141,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.*******д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ө.******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 141,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгосугай.
3. Тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШЗ2026/00117 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.*******гийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 25,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ