Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2026/00306

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2026/00306

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах ******* ******* ХК-ийн Орхон салбар /РД:**********, утас:********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, ******* сум, *****-р баг, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:***********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 43,004,130.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.******* нь ХААН Банк ХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авахдаа ********** тоот Барьцааны гэрээ байгуулан цалингийн орлого барьцаалуулсан. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ********** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг дээр нэмж 200,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийн онлайн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авахдаа ********* тоот барьцааны гэрээ байгуулан цалингийн орлого барьцаалуулсан. 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/58118385 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 1,200,000 төгрөг дээр нэмж 38,000,000 төгрөг, нийт 39,200,000 төгрөгийн онлайн зээлийг жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авахдаа БГХ/58118385 тоот барьцааны гэрээ байгуулан цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,115,811.24 төгрөг, зээлийн хүүнд 1,280,750.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,670.20 төгрөг, нийт 3,406,232.24 төгрөг төлсөн болно. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 271 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Иргэний хуулийн 421 дүгээр зүйл /Цахим хэлбэрээр хийх хэлцэл/-ийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1 -д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шшжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адштгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харшцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл таншцуулах маягттай тус тус таншцан, зөвшөөрлөө шэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар *******тай харшцан тохиролцсон бөгөөд алъ нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харшцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл таншцуулах маягтыг ******* хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тасалбар болгон дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 37,084,188.76 төгрөг, зээлийн хүү 5,764,807.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,133.66 төгрөг, нийт зээлийн төлбөр 43,004,130.21 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ

 

Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.******* миний бие ******* *******инд 43,004,130.21 төгрөг төлөх үүрэгтэй нь үнэн болно. Төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,004,130.21 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 43,004,130.21 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,971 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 186,485.5 төгрөгийг, төрийн сангаас 186,485.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 43,004,130.21 төгрөгийг хариуцагч Ж.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,971 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс 186,485.5 төгрөгийг, төрийн сангаас 186,485.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ