| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03555/И |
| Дугаар | 312/ШШ2026/00308 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2026/00308
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 312/ШШ2026/00308 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***-р хороо, ****-р хороолол, ******** гудамж **** тоот барилга **** давхарт байрлах ******* ******* ХХК /РД:*******, утас:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******** баг *********** хотхон *********** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:**********/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 33,433,184.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Өлзий овогтой *******тэй 2024 оны 08 сарын 01-ний өдөр *************** дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулан 29,900,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Өлзий овогтой ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар *******наас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй байна. Зээлдэгч Өлзий овогтой ******* зээл нь зээлийн гэрээний дагуу 2025 оны 11 сарын 07-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 28,564,959.23 төгрөг, зээлийн үндсэн хүү 4,700,171.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 168,052.95 төгрөг нийт 33,433,184.01 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Өлзий овогтой *******тэй байгуулсан зээлийн гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 33,433,184.01 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ө.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ө.******* миний бие ******* *******наас нэхэмжилсэн 33,433,184.01 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжилсэн мөнгөн дүнг бүрэн гүйцэт төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ө.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,433,184.01 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 33,433,184.01 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,116 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 162,558 төгрөгийг, төрийн сангаас 162,558 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 33,433,184.01 төгрөгийг хариуцагч Ө.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,116 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.*******гээс 162,558 төгрөгийг, төрийн сангаас 162,558 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ