Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2026/00310

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 20 312/ШШ2026/00310

 

 

*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сентрал тауэр, ****** давхарт байрлах ******* ******* ХК /РД:*********, утас: ***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ********* баг, * тоотод оршин суух, *******энгэт овогт ******* ******* /РД:******, утас: *********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,332,208.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******аралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.10.22-нд 6000339496 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 25,890,000 төгрөгийн зээлийг сарын 1,75 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ************ тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 156 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ********** тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027.04.04-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000339496 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,902,016 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,358,469.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,722.6 төгрөг, нотариатын төлбөрт 24,000, нийт 25,332,208.14 төгрөгийг зээлдэгч ******* *******оос гаргууллах гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд: ...Зээлдэгч ******* *******той 2024 оны 10 сарын 22-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж, харилцагчийн ******* *******-ны дансанд 25,890,000 төгрөгийн дижитал зээл олголтыг хийсэн. Зээлдэгчтэй байгуулсан 6000339496 тоот цахим зээлийн гэрээний үүргийг өнөөдрийн байдлаар 322 хоног хугацаа хэтрүүлсэн. Хариуцагчид удаа дараа зээлийн эргэн төлөлт хийх, хоног бууруулах, шүүх рүү шилжүүлэх арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн. Ямар нэг төлөлт хийгээгүй учраас 2025 оны 08 сарын 07-ны өдөр 25,332,208.14 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Зээл авснаас хойш 2024 оны 11 сарын 04-ний өдөр 1,120,000 төгрөг, 2024 оны 12 сарын 04-ний өдөр 1,130,000 төгрөг, 2025 оны 01 сарын 04-ний өдөр 1,117,000 төгрөг, 2025 оны 05 сарын 02-ны өдөр 1,200,000 төгрөг гээд нийт 4 удаагийн төлөлт хийсэн байна. Төлөлт хийхдээ дунд нь хэдэн сарын алдангитай байсан. 2025 оны 5 сараас хойш огт төлөлт хийгээгүй. Хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулах хугацаа тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байна. 2025 оны 08 сарын 07-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрийг бодож нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш мөнгө бодоогүй. Өмнөх төлсөн төлбөрүүдийг хасаад бодож гаргасан. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000339496 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,902,016 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,358,469.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,722.6 төгрөг, нотариатын төлбөрт 24,000, нийт 25,332,208.14 төгрөгийг зээлдэгч ******* *******оос гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч Г.******* шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ************** ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн MD00140721 дугаартай зээлийн гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6000339496 дугаартай цахим зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн хүүгийн тооцооллыг харуулсан хүснэгтэн мэдээлэл, нотариатын төлбөр төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******ид холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 22,902,016 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,358,469.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,722.6 төгрөг, нотариатын төлбөрт 24,000, нийт 25,332,208.14 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Хариуцагч Г.*******ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6000339496 дугаартай цахим зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн ...үндсэн зээлийн төлбөрт 22,902,016 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,358,469.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,722.6 төгрөг, нотариатын төлбөрт 24,000, нийт 25,332,208.14 төгрөгийг... гэж тодорхойлсон.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******той нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6000339496 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* хариуцагч Г.*******ид 25,890,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 21,48 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Г.******* нь үндсэн зээл болон зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зохигчид биелүүлэх үүрэгтэй.

 

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

 8. ******* ******* ХК нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч Г.*******ид түүний ******* ******* ХК дахь 8000819112 тоот дансанд 25,890,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч Г.******* нь ******* ******* ХК-тай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 2,987,984 төгрөгийг, зээлийн хүү 1,579,366 төгрөг, нийт 4,567,350 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

9. Зохигчийн хооронд байгуулсан хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 3.4.1-т хариуцагч Г.******* нь зээлийн төлбөрийг гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг тогтоосон хугацаа, хуваарийн дагуу эргэн төлөх үүрэг хүлээсэн байх боловч 2025 оны 03 дугаар сараас эхлэн зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан, өнөөдрийн байдлаар 322 хоногийн хугацаа хэтэрсэн гэж, тайлбарласан бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу 2025 оны 06 сарын 04-ний өдөр зээлийн төлбөрийг төлөх байсан боловч төлөөгүй, нэхэмжлэгч нь зээлээ төлөх талаар шаардсан хариуцагч зээлийг төлөхгүй байсан учраас 2025 оны 08 сарын 20-ны өдөр шүүхэд хандсан байна. Уг байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч хариуцагчид үүргээ гүйцэтгэх хугацаа өгсөн боловч үр дүн гараагүй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар ******* гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

 

10. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.3-т зээл, зээлийн хүүний төлбөрийг хуваарь хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд цахим зээлийн гэрээнд заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үл маргах журмаар төлнө гэж зохигч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

11. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагчаас үндсэн зээлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

12. Иймд хариуцагч Г.*******оос үндсэн зээлийн үлдэгдэл 22,902,016 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,358,469.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,722.6 төгрөг, нотариатын төлбөрт 24,000, нийт 25,332,208.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

13. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,611 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 284,611 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.*******оос зээлийн гэрээний үүрэг 25,332,208.14 төгрөгийг гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******.Банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,611 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 284,611 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАР*******АНДАХ

312/ШШ2026/00310