Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1051

 

   

 

 

 

   2025            09             04                                       2025/ДШМ/1051                    

 

        Б.О-, Ч.Б-, Б.А-э,

М.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Г.Цолмон, Н.Нарантуяа,

шүүгдэгч Б.А-э, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, С.Оюунцэцэг,

шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн А-н шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1636 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Л.Батжаргал, Г.Жалбуу нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр, шүүгдэгч М.Г-, Б.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.О-, Ч.Б-, Б.А-э, М.Г- нарт холбогдох эрүүгийн 2302005590331 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. О-,

 

2. Б-,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн А-н шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан;

 

3. А-э,

 

4. Г-,

 

1. шүүгдэгч Б.О- нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх 22 дугаар хороо,10К плаза байрны орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 57,3 грамм цэвэр жинтэй, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 107,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар Ч.Б-т өгсөн,

2.шүүгдэгч Ч.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Б.О-аас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны ургамал болох цэвэр жин нь 107,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ****УБЭ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota prius 30” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын доор хадгалсан,

2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 3 дугаар орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,0488 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Б.А-ээс олж авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 3 дугаар орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,0488 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

3. шүүгдэгч Б.А-э нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 3 дугаар орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,0488 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Ч.Б-т өгсөн,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 3 дугаар орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 1,106 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

М.Г-тай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн задгай гэх газарт ***** УНЛ улсын дугаартай, цэнхэр өнгийн “ВМW” загварын тээврийн хэрэгсэлд 36,1 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

4. шүүгдэгч М.Г- нь Б.А-этэй бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины задгай гэх газарт ****УНЛ улсын дугаартай, цэнхэр өнгийн “ВМW” загварын тээврийн хэрэгсэлд 36,1 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ч.Б-, Б.А-э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн А-н шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт, шүүгдэгч О-ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн”,  “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан”, шүүгдэгч А-ийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн”, шүүгдэгч Г-г “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 2 жилийн хорих ялаар, Б.А-ийг 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар н О-ыг 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-г 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч М.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.О-, Б.А-э, Ч.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ч.Б-ын цагдан хоригдсон 23 хоног, шүүгдэгч Б.О-ын цагдан хоригдсон 44 хоног, шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 8 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А-н шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би одоогоор 3 настай хүүгийн хамт түрээсийн байр хөлсөлж амьдарч байгаагаас гадна, эдийн засгийн хувьд амьжиргааны түвшин доогуур байгаа. Тийм ч учраас 2 газар давхар ажиллаж байсан. “Хүүхдийн баясгалан” ТББ-д англи хэлний багш, “Төгс авто ачаа” ХК-д гагнуурчин тус тус хийдэг. Мөн цалингийн зээл Хаан банканд сардаа 425,000 төгрөг төлөх гэрээтэй. Дээрх бүгдийг харгалзан үзэж зорчих эрх ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Г.Жалбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.А-э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогддог ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэрээр Шинэсаран гэх эмэгтэйн хамт гэр бүл болж дундаасаа 1 нас 6 сартай охинтой бөгөөд одоо Шинэсаран нь 6 сартай жирэмсэн, эрүүл мэндийн А-н шатны хяналтад байдаг, шүүгдэгч Б.А-э нь “PC mall” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 11-д “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Хүүхдийн эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтална:,

4.1,2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;” гэж тус тус хуульчилж, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад А-арлаа хандуулна...”,

2 дахь хэсэгт “Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг

хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.”,

7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгчийн дээр дурдсан хувийн байдал болон ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж харамсаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Ч.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрч оролцож байсан. Бусдад төлөх төлбөргүй. Хувийн байдлын тухайд ам бүл 4, ээж, ах, дүү, нарын хамт амьдардаг, засварчин, урьд ерөнхий боловсролын сургуульд сурч байх хугацаандаа чөлөөт бөхөөр хичээллэж тодорхой амжилтыг үзүүлж байсан, спортоор хичээллэх хугацаандаа тархины хүнд гэмтэл авч эрүүл мэндийн хувьд тийм сайнгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. А-н шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлаж, ялын хамгийн хүнд хэлбэр болох хорих ялыг хэрхэн, яагаад сонгож оногдуулах болсон үндэслэлээ тодорхой заалгүйгээр нийгмээс тусгаарласан. Хэдийгээр Ч.Б- нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хэдий боловч “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан хуулийн зохицуулалт, дээрх хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Г.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.О- анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан боломжит хэмжээгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Г.Цолмонгийн хэлсэн тайлбартай санал нэг байна. Б.О- ял хөнгөрүүлэх талаараа тодорхой илэрхийлж чадаагүй учраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А-э гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй холбоотой асуудалд маргаагүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа. 2017 оноос эхэлж “Найрамдлын эрдэнэ” зусланд 3900 орчим хүүхдийг удирдаж ажиллаж байх хугацаандаа 2018, 2019 онуудад зуслангийн шилдэг багшаар шалгарсан. Америкийн нэгдсэн улсад “*****” компанид боловсролд суурилсан Олон улсын аялал зуучлалын хөтөлбөрт хамрагдаж, 2023 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Америкийн нэгдсэн улсад зуслангийн багшаар ажилласан зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Миний үйлчлүүлэгч 2022 оны 11 дүгээр сард гэмт хэрэгт холбогдсон. Шүүхээр хэрэг шийдэгдэх хүртэл 1 жил 7 сарын хугацаанд сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглээгүй, гэмт хэрэгт холбогдоогүй талаарх баримт хэрэг авагдсан. Б.А-э нь амьдрал зохиосон, түүний эхнэр 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр охинтой болсон. Одоо мөн 9 сартай жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай зүрхний хэм алдах зовуурьтай, эмчийн хяналтад байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд боломж олгож, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Г-гийн өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлсэн. Хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэгт холбогдсоноос хойш М.Г-гийн тухайд өдий хүртэлх хугацаанд мансууруулах бодис хэрэглээгүй. 2022 оноос хойш түүний эхнэр нь нөхөр, хүүхдээ хаяад явчихсан. Хүүхэдтэйгээ хоёулаа Баянзүрх дүүрэгт байр түрээсэлж амьдарч байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн. М.Г- 3 дүүрэг дамжиж ажил хийдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээгүй нөхцөлд хорих ялаар солих учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр бүсчлэлийг тогтоож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийнхөө гарсан гомдлыг дэмжиж байна. Би хаалттай хорих ангид хоригдсоноосоо хойш их зүйлийг ухаарч байна. Миний төлөө гэх гэр бүл байдаг гэдгийн өөрийн биеэр ойлгосон. Намайг гэмт хэрэгт холбогдсоныг сонсон эцгийн бие муудаж эмнэлэгт хэвтсэн гэдгийг ар гэрийнхнээсээ сонссон. Миний банканд тавьсан зээлийг хаах гэж ээж маань хагас, бүтэн сайн гэлтгүй ажиллаж байгаа талаар эхнэр ярьсан. Миний муу зуршил гэр бүлд яаж сөргөөр нөлөөлдгийг тухайн үед ухамсарлаж ойлгоогүй явсан байна. Хэрэгт холбогдсоноос хойш өөрийгөө их зүхэж, үзэн ядаж байна. Эхнэр маань 9 сартай жирэмсэн, ирэх 10 сард 2 дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Би ял авч байхад том хүүхэд маань жаахан байсан бол өдгөө гүйгээд, гүйцэгдэхгүй том болсон гэж сонссон. Хүүхэдтэйгээ уулзаагүй 3 сар болж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хорт зуршлаа хаяад 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн, цаашдаа сэтгэцэд нөлөөт бодсыг хэрэглэхгүй байж чадна, надад нэг удаа боломж олгож хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би уушгины багтраатай 461 дүгээр хорих ангид удаа дараа хэвтэж байна. Өмнө тархины хүнд гэмтэл авч хагалгаанд орсон. Өглөө босож ороо хурааж байхдаа ухаан алдаж унасан. Сэтгэцэд нөлөөд бодисыг хэрэглэж байсандаа өөрийгөө үзэн ядаж байна. Хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А-н шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, “Эрүүгийн хариуцлагын зорилго”, “Шударга ёсны зарчим” нийцүүлэн ял оногдуулсан. Иймд А-н шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Б.О-, Ч.Б-, Б.А-э, М.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Л.Батжаргал, Г.Жалбуу нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр, шүүгдэгч М.Г-, Б.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг А-н шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

1. шүүгдэгч Б.О- нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх 22 дугаар хороо,10К плаза байрны орчим биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 57,3 грамм цэвэр жинтэй, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 107,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар Ч.Б-т өгсөн,

2.шүүгдэгч Ч.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Б.О-аас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны ургамал болох цэвэр жин нь 107,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ****УБЭ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota prius 30” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын доор хадгалсан,

2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 3 дугаар орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,0488 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Б.А-ээс олж авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 3 дугаар орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,0488 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

3. шүүгдэгч Б.А-э нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 3 дугаар орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,0488 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Ч.Б-т өгсөн,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 3 дугаар орцонд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 1,106 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

М.Г-тай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн задгай гэх газарт ****УНЛ улсын дугаартай, цэнхэр өнгийн “ВМW” загварын тээврийн хэрэгсэлд 36,1 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

4. шүүгдэгч М.Г- нь Б.А-этэй бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины задгай гэх газарт ****УНЛ улсын дугаартай, цэнхэр өнгийн “ВМW” загварын тээврийн хэрэгсэлд 36,1 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Б.О-ын яллагдагчаар өгсөн “...би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа мэдсэн. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ...” /1хх 100-107, 2хх 69-78/,

Б.А-ийн яллагдагчаар өгсөн “...Б- надаас шавар байгаа юу гэж асуухаар нь улаан өнгийн асаагуур дээр наалдсан шавраа зүгээр өгсөн ...” /3хх 32-35/,

Ч.Б-ын яллагдагчаар өгсөн “...би Анхбаяр ахаас жоохон өвс байгаа юу гэж асуухад юм ярихгүй улаан асаагуурыг гэрэл тусгаад барьж бай гэж өгсөн. ...” /3хх 12-13/,

М.Г-гийн сэжигтнээр өгсөн “...2 ууттай өвс байсан. Нэг нь миний машинд байсан өвс бөгөөд Д, А-э, И бид хамт хэрэглэсэн. Харин А-ээс нөгөө ууттай ургамал нь гарч ирээд цагдаа ирэх үед миний машины баруун урд талын шалавч доор хийж байсан. ...” /4хх 165-166/,

гэрч нарын мэдүүлгүүд,

 

“...н О-ын шээснээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3380 дугаар дүгнэлт /1хх 69-71/,

“...хүний биед байсан эд зүйлийг хураан авсан хар өнгийн ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл" гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. Батсүхийн О-ын шээснээс илэрсэн тетрагидроканнабинолтой найрлагаараа ижил. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3381 дүгээр дүгнэлт /1хх 76-78/,

“...Хар өнгийн ууттай ургамал ХУД-1 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ ... цэвэр жин нь 107,5 грамм ... тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4485 дугаар дүгнэлт /1хх 241-245/,

 “...Бодистой хар цүнхнээс тугалган цаас-4 а/д Э.Пунцагцэрэн 2023.11.17” гэж хаягласан ууттай, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, жижиг хэмжээтэй тугалган цаасанд хийсэн шавар мэт зүйл, дунд хэмжээтэй тугалган цаасанд хийсэн шавар мэт зүйл, том хэмжээтэй тугалган цаасанд хийсэн шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5773 дугаар дүгнэлт /2хх 205-208/,

 “...“2 бодисгүй хар цүнхнээс тугалган цаас 3 ш а/д Э.Пунцагцэрэн 2023.11.17” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цааснуудаас дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5772 дугаар дүгнэлт /2хх 213-215/,

“...“4 хар цүнхнээс 10 мөнгөн дэвсгэрт 1 ш а/д Э.Пунцагцэрэн 2023.11.17” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн **** гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5771 дүгээр дүгнэлт /2хх 226-228/,

“...“Чанартай асаагуур” гэх бичиглэлтэй улаан өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5739 дүгээр дүгнэлт  /2хх 233-237/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Б.А-э РД:****1 2023.11.17”, “Б.О- *** 2023.11.18”, ...“Ч.Б- Д***** 2023.11.18” гэж хаягласан шээсний дээжүүдээс тетрагидроканнабинол илэрсэн. ...Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад хамаардаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5744 дүгээр дүгнэлт /3хх 4-7/,

“...Тал 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. ... Дельта 9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад хамаардаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 31- ний өдрийн 774 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 16-18/,

"...Б.О- нь одоо олон төрлийн сэтгэцэд идэвхт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах, ...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ...” болохыг тогтоосон  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 1006 дугаар дүгнэлт /2хх 30-32/,

Б.О-, Ч.Б-, Б.А-э нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад OBPT илэрсэн гэх тест ашигласан тухай тэмдэглэл /2хх 138-141, 169/, биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тестээр шалгасан тухай "...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх тэмдэглэл /4хх 77/,

“...1 гэж дугаарласан өвс мэт зүйл, 2 гэж дугаарласан өвс мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9-тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтад хамаардаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3049 дүгээр дүгнэлт /4хх 80-82/,

“...А-э” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаардаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3046 дугаарт шинжээчийн дүгнэлт /4хх 84-86/,

“...Г-” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтад хамаардаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3047 дугаар дүгнэлт /4хх 88-92/,

 

мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Ээгий болон түүнтэй хамт байсан хоёр залууд “өвс” гэх зүйлээ харуулсан гэх газрыг Б.О-аар заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 146-149/,

мэдүүлгийг газар дээр шалгасан “Ч.О-аас “Өвс” гэх зүйлийг авсан гэх газрыг Ч.Б-аар заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 83-86/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 61-66/, Зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 154-157/,

эд мөрийн баримтаар тооцсон болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай мөрдөгчийн тогтоол 1хх 41, 201, 2хх 171-174, 178-179, 4хх 68-69, 71-72/, эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл /1хх 40/, Б.О-ын биеэс хурааж авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 42-44/, Б.О-, Б.А-э нар биед үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 137, 164-168, 4хх 73-76/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 119-145, 2хх 180-183/, мөнгөлөг өнгийн “Toyota prius 30” загварын ****УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 192-194/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, А-н шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар А-н шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн

 

шүүгдэгч Б.О-ын “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар, мөн худалдаалах зорилгүйгээр “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Ч.Б-т өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ч.Б-ын “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, тээврийн хэрэгсэлд хадгалсан, мөн “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Б.А-ээс олж авч, хадгалсан үйлдлийг,

шүүгдэгч Б.А-ийн  “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалж, Ч.Б-т өгсөн, мөн М.Г-тай бүлэглэн “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдлийг,

М.Г-гийн бусадтай бүлэглэн “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.О-, Ч.Б-, Б.А-э, М.Г- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Л.Батжаргал, Г.Жалбуу, шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр, шүүгдэгч Б.О- нар “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, шүүгдэгч М.Г- “...зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тэлж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

1.Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.

 

Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.О-, Ч.Б-, Б.А-э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сар, шүүгдэгч Б.О-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг 1 жил, шүүгдэгч Б.А-эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сар тус тус болгон багасгах боломжтой гэж үзлээ.

 

2. А-н шатны шүүх шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул түүний зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, бүсийг тэлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр А-н шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, харин шүүгдэгч М.Г-гийн зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, бүсчлэлийг тэлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О-, Ч.Б-, Б.А-э нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн А-н шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1636 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 2 жилийн хорих ялаар, Б.А-ийг 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар н О-ыг 3 жилийн хорих ялаар,...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 1 жил 6 сарын хорих ялаар, Батсүхийн О-ыг 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.А-ийг 1 жил 6 сарын хорих ялаар...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-, Ч.Б-, Б.А-э нарын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 78 /далан найм/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН