| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03328/И |
| Дугаар | 312/ШШ2026/00311 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2026/00311
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 312/ШШ2026/00311 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****-р хороо, ***** гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /РД:******, утас:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ********* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:***********, утас:************/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 48,597,436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.******* нь ******* *******тай 2025 оны 01-р сарын 16-ний едөр ************** тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 47,004,000.00 /Дөчин долоон сая дөрвөн мянган / төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс 3,924,044.35 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 2,251,332.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183.24 төгрөг, нийт 6,175,560.15 төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу cap бүр төлөх ёстой хэдий ч төлөлгүй 172 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Б.******* зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: 43,079,956 /Дөчин гурван сая дапан есөн мянга есөн зуун тавин зургаан/ төгрөг, зээлийн хүү 5,426,531 /Таван сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун гучин нэгэн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,950.00 /Ерэн мянга есөн зуун тавин/ төгрөг, нийт 48,597,436.00 /Дөчин найман сая таван зуун ерэн долоон мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөг. Б.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 48,597,436 /Дөчин найман сая таван зуун ерөн долоон мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* миний бие ******* *******ны надад гаргасан нэхэмжлэл болох 48,597,436 төгрөгийн нэхэмжлэлд маргах зүйлгүй. Энэ мөнгийг төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,597,436 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 43,597,436 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,937 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 200,468.5 төгрөгийг, төрийн сангаас 200,468.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 45,597,436 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,937 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 200,468.5 төгрөгийг, төрийн сангаас 200,468.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ