| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02108/И |
| Дугаар | 320/ШШ2026/00211 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 320/ШШ2026/00211
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би,
Нэхэмжлэгч: Б*** И**** Д**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Б***** ын Х******** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,833,333.33 төгрөг, зээлийн хүү 832,298.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,848.09 төгрөг, бусад 60,100 төгрөг, нийт 2,821,479.97 (хоёр сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан ес) төгрөг (ерэн долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 320/2025/02108/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б*** И**** Д**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Х******** нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр №12001201484 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000799919 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Г-1723006893 тоот гэрчилгээтэй Хөвсгөл, Мөрөн, 2р баг, 33-р гудамж, 10 тоот газар, дээрх хаягт байрлах хувийн сууцыг тус тус барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Зээлдэгч Б.Х******** тай байгуулсан дээрх зээлийн гэрээний хугацаа дуусч зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4-т дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Тиймээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,833,333.33 төгрөг, зээлийн хүү 832,298.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,848.09 төгрөг, бусад 60,100 төгрөг, нийт 2,821,479.97 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 64,700 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Х******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Х******** нь Б*** И**** Д**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,821,479.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцлаа. Б*** И**** Д**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,821,479.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 470,200 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 470,200 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 470,200 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 470,200 төгрөг,
5. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 470,200 төгрөг,
6. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 470,479.97 төгрөг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б*** И**** Д**** ББСБ ХХК нь хариуцагч Б.Х******** д холбогдуулан үндсэн зээл 1,833,333.33 төгрөг, зээлийн хүү 832,298.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,848.09 төгрөг, бусад 60,100 төгрөг, нийт 2,821,479.97 (хоёр сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан ес) төгрөг (ерэн долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х******** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Б.Х******** нь Б*** И**** Д**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,821,479.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцлаа. Б*** И**** Д**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,821,479.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 470,200 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 470,200 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 470,200 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 470,200 төгрөг,
5. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 470,200 төгрөг,
6. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 470,479.97 төгрөг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,094 (жаран мянга ерэн дөрөв) төгрөгийн тав хувь буюу 30,047 (гучин мянга дөчин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х******** аас 30,047 (гучин мянга дөчин долоо) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б*** И**** Д**** ББСБ ХХК нь хариуцагч Б.Х******** д холбогдуулан үндсэн зээл 1,833,333.33 төгрөг, зээлийн хүү 832,298.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,848.09 төгрөг, бусад 60,100 төгрөг, нийт 2,821,479.97 (хоёр сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан ес) төгрөг (ерэн долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х******** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,094 (жаран мянга ерэн дөрөв) төгрөгийн тав хувь буюу 30,047 (гучин мянга дөчин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х******** аас 30,047 (гучин мянга дөчин долоо) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Б*** И**** Д**** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН