| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00025/И |
| Дугаар | 320/ШШ2026/00222 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2026/00222
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Т***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Д******** салбар,
Хариуцагч: С******* гийн Э***** ,
Хариуцагч: Б***** гийн Я****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,527,650.08 төгрөг, зээлийн хүү 8,935,510.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,710.48 төгрөг, нийт 18,101,871.14 (арван найман сая нэг зуун нэг мянга найман зуун далан нэг) төгрөг (арван дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2026/000025/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Д******** салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Э***** (РД:ЕН******* ), хамтран зээлдэгч Б.Я****** (РД:РХ********* ) нар нь Т***** Б**** ны Д******** аймгийн Э***** тооцооны төвөөс 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр MN910034281300137277 тоот Барьцаат цалингийн зээлийн гэрээ байгуулан (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 11,000,000.00 (Арван нэгэн сая төгрөгийг) жилийн 22,8 хувийн хүүтэй, сарын 1.9 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээнд зориулан 60 сарын хугацаатай, сар бүр тэнцүү 307,264.77 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Д******** аймгийн Э***** сумын Сургуулийн өмнөх боловсролд туслах багшаар ажилладаг байсан.
Зээлдэгч С.Э***** , хамтран зээлдэгч Б. Я****** нар нь Зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой зээлдэгчтэй утсаар удаа дараа холбогдож байсан болно.
Зээлдэгч С.Э***** , Б.Я****** нар нь зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөлгүй хугацааг 2008 хоног хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний 2.2.1, 2.2.4, 3.2.3, 3.2.4, 3.2.7, 3.2.8, 3.3, 6.2, 6.2.1, 6.2.5, 6.3 дахь заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн болно. Банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн Банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна.
Нэхэмжлэл гаргах үеийн (2025.11.03-ны өдрийн байдлаар) зээлийн төлбөр:
Үндсэн зээл 8,527,650.08 (Найман сая таван зуун хорин долоон мянга зургаан зуун тавин төгрөг найман мөнгө), үндсэн хүү өр 8,935,510.58 (Найман сая есөн зуун гучин таван мянга таван зуун арван төгрөг тавин найман мөнгө), нэмэгдүүлсэн хүү 638,710.48 (Зургаан зуун гучин найман мянга долоон зуун арван төгрөг дөчин найман мөнгө), нийт 18,101,871.14 (Арван найман сая нэг зуун нэг мянга найман зуун далан нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө) нэхэмжилж байгаа учир зээлдэгч С.Э***** болон хамтран зээлдэгч Б.Я****** нараас гаргуулж өгнө үү. гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч С.Э***** , Б.Я****** нар шүүхэд гаргасан тайлбартаа: Т***** Б**** ХК-ийн Д******** салбарын нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 18,101,871.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй С.Э***** , Б.Я****** бид хоёр танилцлаа. Т***** Б**** ХК-ийн Д******** салбарын нэхэмжилсэн 18,101,871.14 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 31 дэх тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Д******** салбар нь хариуцагч С.Э***** , Б.Я****** нарт холбогдуулан үндсэн зээл 8,527,650.08 төгрөг, зээлийн хүү 8,935,510.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,710.48 төгрөг, нийт 18,101,871.14 (арван найман сая нэг зуун нэг мянга найман зуун далан нэг) төгрөг (арван дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э***** , Б.Я****** нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Т***** Б**** ХК-ийн Д******** салбарын нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 18,101,871.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй С.Э***** , Б.Я****** бид хоёр танилцлаа. Т***** Б**** ХК-ийн Д******** салбарын нэхэмжилсэн 18,101,871.14 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,459 (хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун тавин ес) төгрөгийн тал хувь болох 124,229.5 (нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун хорин ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Э***** , Б.Я****** нараас 124,229.5 (нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун хорин ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Д******** салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 8,527,650.08 төгрөг, зээлийн хүү 8,935,510.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638,710.48 төгрөг, нийт 18,101,871.14 (арван найман сая нэг зуун нэг мянга найман зуун далан нэг) төгрөг (арван дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Э***** , Б.Я****** нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,459 (хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун тавин ес) төгрөгийн тал хувь болох 124,229.5 (нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун хорин ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Э***** , Б.Я****** нараас 124,229.5 (нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун хорин ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т***** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Д******** салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН