Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2026/00223

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  Г******* ын Г******* ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2071488 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 375,584.40 төгрөг, үндсэн хүү 82,692.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,953.93 төгрөг, шимтгэлд 2,400 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 473,630.56 (дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуун гуч) төгрөг (тавин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2026/00098/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г******* Г******* нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2023-11-29-ний өдөр 2071488 тоот Т**** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т**** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2071488 тоот Т**** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 375,584,40 төгрөг, үндсэн хүүнд 82,692.23 тогрог, нэмэгдүүлсэн хүүнд 3,953.93 төгрөг, шимтгэлд 2,400.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 473,630.56 төгрөгийг хариуцагч Г******* Г******* ээс гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-6 дахь тал/

2. Хариуцагч Г.Г******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Г******* нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 473,630.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Т**** ББСБ ХХК- ийн нэхэмжилсэн 473,630.56 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 236,815 төгрөг,

2. 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 236,815.556 төгрөгийг төлнө гэжээ. /хх-ийн 37 дахь тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Г******* т холбогдуулан 2071488 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 375,584.40 төгрөг, үндсэн хүү 82,692.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,953.93 төгрөг, шимтгэлд 2,400 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 473,630.56 (дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуун гуч) төгрөг (тавин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Г.Г******* нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 473,630.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Т**** ББСБ ХХК- ийн нэхэмжилсэн 473,630.56 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 236,815 төгрөг,

2. 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 236,815.556 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,858.93 (арван дөрвөн мянга найман зуун тавин найм) төгрөг (ерэн гурав) мөнгөний тал хувь болох 7,429.465 (долоон мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг (дөрвөн зуун жаран тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г******* ээс 7,429.465 (долоон мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг (дөрвөн зуун жаран тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 2071488 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 375,584.40 төгрөг, үндсэн хүү 82,692.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,953.93 төгрөг, шимтгэлд 2,400 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 473,630.56 (дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуун гуч) төгрөг (тавин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г******* төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,858.93 (арван дөрвөн мянга найман зуун тавин найм) төгрөг (ерэн гурав) мөнгөний тал хувь болох 7,429.465 (долоон мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг (дөрвөн зуун жаран тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г******* ээс 7,429.465 (долоон мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг (дөрвөн зуун жаран тав) мөнгийг гаргуулж, тус тус Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН