Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2026/00224

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч  А.Дөлгөөн  би

Нэхэмжлэгч:  Н**** Ю**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: Б******** ы М******* ,

Хариуцагч:  Ц******* ийн Т********* ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 27,529,042.69 төгрөг, зээлийн хүү 1,686,551.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,237.22 төгрөг, нотариатын хөлс 16,000 төгрөг, нийт 29,239,831.74 (хорин есөн сая хоёр зуун гучин есөн мянга найман зуун гучин нэг) төгрөг (далан дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2026/00107/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Н**** Ю**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.М******* болон түүний хамтран зээлдэгч Ц.Т********* нар "Н**** Ю**** ББСБ" ХХК-тай 2025 оны 01 дугаар сарын 16-ний өдөр ЗГ/202511011433 тоот "АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛИЙН" гэрээгээр 28,800,000 /хорин найман сая найман зуун мянган/ төгрөгийг жилийн 29.88 хувь буюу сарын 2,49 /хоёр зууны дөчин есен/ хувиар хүү тооцох нөхцөлтэй нийт 60 сарын хугацаатай байгуулж, уг гэрээний хавсралт №2 болох ΦΓ/202511011433 тоот ФИДУЦИЙН ГЭРЭЭ буюу Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 4426УНЭ улсын дугаартай "Toyota Prius Alpha" маркийн автомашиныг эзэмших ашиглах эрхтэйгээр зээлээр худалдаж авсан.

Улмаар зээлийн гэрээний хавсралт №1 болох зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь сар бүрийн 10-ны өдөр боловч зээлдэгч нар 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт огт хийгээгүй нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зээл, зээлийн хүүний төлбөрийг графикийн дагуу төлөх зээлдэгчийн үүргээ гүйцэтгэхгүй олон сараар зөрчиж байна. Бидний зүгээс удаа дараа утсаар холбогдож зээлийн зөрчлөө арилгахыг шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй ба зээлийн гэрээний 4.3 дугаар зүйлийн 4.3.3-т заасныг үндэслэж фидуцийн гэрээний 3-2 дугаар зүйлийн 3.2.4 дүгээр хэсэгт зааснаар төлбөрийн хуваарийг зөрчсөн, биелүүлээгүй тул фидуцийн зүйлийг барьцаалагчид үл маргах журмаар, түүний анхны шаардлагаар, бодитой шилжүүлэхийг шаардсан боловч гэрээний үүргээ огт биелүүлэхгүй, хугацаа удаж барьцааны эд зүйлд элэгдэл хорогдол нэмсээр барьцаа хөрөнгийн үнэлгээг өдрөөс өдөрт муутгаж байна.

Зээлдэгч нь 2025 оны 09-р сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,270,957 31 төгрөг, зээлийн хүүд 6,270,257.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,676 32 төгрөг нийт 7,549,890 68 төгрөгийг төлсөн боловч түүнээс хойш ямар нэгэн байдлаар зээлийн төлөлт хийхгүй, бидний зүгээс утасаар холбогдохоос өөрөөр холбогдох ямар нэг арга байхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул ийнхүү Монгол Улсын Иргэний шүүхэд хандахаас өөр аргаггүй байдалд хүрлээ.

Бидний зүгээс өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгах хангалттай хугацаа өгч хүлцэж, тэвчих, зөвшилцөх байдлыг эрмэлзсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөр төлөгдсөнгүй.

Иймд "Н**** Ю**** ББСБ" ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 дахь заалтыг тус тус үндэслэн мөн зээлийн гэрээний 4.1 дүгээр зүйлийн 4.1.3, 4.3 дугаар зүйлийн 4.3.1-т заасны дагуу зээлдэгч Б.Ж******* болон түүний хамтран зээлдэгч Т.Н**** нараас дараах зээлийн төлбөрийг шаардаж байгаа болно.

2025 оны 10-р сарын 17-ны өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдлаар байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэлд: 27,529,042.69 төгрөг,

Зээлийн хуримтлагдсан хүүгийн төлбөрт: 1,686,551.83 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд: 8,237 22 төгрөг

Нийт: 29,223,831.74 төгрөг гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагч Б.М******* , Ц.Т********* шүүхэд гаргасан тайлбартаа: Н**** Ю**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 29,239,831.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Б.М******* , Ц.Т********* нар нь зээлийн гэрээний үүрэгт 29,239,731.74 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,950,000 төгрөг,

2. 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

3. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг,

4. 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

5. 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг,

6. 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

7. 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

8. 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг,

9. 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

10.2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг,

11.2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

12.2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

13.2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,950,000 төгрөг,

14.2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

15.2026 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр 1,939,831.74 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 51 дэх тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н**** Ю**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Б.М******* , Ц.Т********* нарт холбогдуулан үндсэн зээл 27,529,042.69 төгрөг, зээлийн хүү 1,686,551.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,237.22 төгрөг, нотариатын хөлс 16,000 төгрөг, нийт 29,239,831.74 (хорин есөн сая хоёр зуун гучин есөн мянга найман зуун гучин нэг) төгрөг (далан дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М******* , Ц.Т********* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Н**** Ю**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 29,239,831.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Б.М******* , Ц.Т********* нар нь зээлийн гэрээний үүрэгт 29,239,731.74 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,950,000 төгрөг,

2. 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

3. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг,

4. 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

5. 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг,

6. 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

7. 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

8. 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг,

9. 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

10.2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг,

11.2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

12.2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

13.2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,950,000 төгрөг,

14.2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,950,000 төгрөг,

15.2026 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр 1,939,831.74 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,149 (гурван зуун дөрвөн мянга нэг зуун дөчин ес) төгрөг (нэг зуун дөчин ес) мөнгийн тал хувь буюу 152,074.5 (нэг зуун тавин хоёр мянга далан дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М******* , Ц.Т********* нараас 152,074.5 (нэг зуун тавин хоёр мянга далан дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н**** Ю**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 27,529,042.69 төгрөг, зээлийн хүү 1,686,551.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,237.22 төгрөг, нотариатын хөлс 16,000 төгрөг, нийт 29,239,831.74 (хорин есөн сая хоёр зуун гучин есөн мянга найман зуун гучин нэг) төгрөг (далан дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М******* , Ц.Т********* нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,149 (гурван зуун дөрвөн мянга нэг зуун дөчин ес) төгрөг (нэг зуун дөчин ес) мөнгийн тал хувь буюу 152,074.5 (нэг зуун тавин хоёр мянга далан дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М******* , Ц.Т********* нараас 152,074.5 (нэг зуун тавин хоёр мянга далан дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Н**** Ю**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН