Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 137/ШШ2026/00093

 

2026        02          06                                      137/ШШ2026/00093

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Улаанбаатар хот С... дүүрэг ...-р хороо, П-ын гудамж, Ай Си тауэр ... тоотод байрлах П... ББСБ ХХК /ХХД: ..., РД: ..., утас: ..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ц нь манай компанитай 2025 оны 2 сарын 25-ны өдөр 00087677 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд Доцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 0,000.00 /.../ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, ... /н...г/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, арын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ...банкны тоот дансанд 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 500,000.00 /таван зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 50,000.00 /тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ...0 зээлийн дансны дугаартай, 95,000.00 /ерэн таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 450,000.00 /дөрвөн зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 7,100,000.00 /долоон сая нэг зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 1,020,000.00 /нэг сая хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр Дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 1. 2025 оны 5 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл: 50,000.00 /тавин мянган төгрөг/, Шимтгэл 1,000.00 /нэг мянган төгрөг/, Үндсэн хүү: 12,723.28 /арван хоёр мянга долоон зуун хорин гурван төгрөг хорин найман мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү: 2,100.83 /хоёр мянга нэг зуун төгрөг наян гурван мөнгө/, Нийт 65,824.11 /жаран таван мянга найман зуун хорин дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө/ 2. 2025 оны 5 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл: 120,000.00 /нэг зуун хорин мянган төгрөг/, Шимтгэл: 2,400.00 /хоёр мянга дөрвөн зуун төгрөг/, Үндсэн хүү: 30,890.96 /гучин мянга найман зуун ерэн төгрөг ерэн зургаан мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү 5,112.99 /таван мянга нэг зуун арван хоёр төгрөг ерэн есөн мөнгө/, Нийт: 158,403.95 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун гурван төгрөг ерэн таван мөнгө / 3. 2025 оны 5 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь: 2 Үндсэн зээл: 500,000.00 /таван зуун мянган төгрөг/, Шимтгэл 10,000.00 /арван мянган төгрөг/, Үндсэн хүү 132,410.96 /нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун арван төгрөг ерэн зургаан мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү: 22,043.84 /хорин хоёр мянга дөчин гурван төгрөг наян дөрвөн мөнгө/, Нийт: 664,454.80 /зургаан зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг наян мөнгө/, 4. 2025 оны 4 дүгээр сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 44,999.55 /дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг тавин таван мөнгө/, Шимтгэл 1,124.99 /нэг мянга нэг зуун хорин дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө/ Үндсэн хүү: 10,718.52 /арван мянга долоон зуун арван найман төгрөг тавин хоёр мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 1,744.26 /нэг мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө/, Нийт 58,587.32 /тавин найман мянга таван зуун наян долоон төгрөг гучин хоёр мөнгө/, 5. 2025 оны 4 дүгээр сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 85,499.70 /наян таван мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг далан мөнгө/, Шимтгэл 2,137.50 /хоёр мянга нэг зуун гучин долоон төгрөг тавин мөнгө/, Үндсэн хүү 20,365.33 /хорин мянга гурван зуун жаран таван төгрөг гучин гурван мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү 3,314.11 /гурван мянга гурван зуун арван дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө/, Нийт: 111,316.64 /нэг зуун арван нэгэн мянга гурван зуун арван зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/ 6. 2025 оны 4 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь, Үндсэн зээл: 404,999.98 /дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг ерэн найман мөнгө/, Шимтгэл 10,125.00 /арван мянга нэг зуун хорин таван төгрөг/, Үндсэн хүү 108,451.22 /нэг зуун найман мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг хорин хоёр мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү 18,095.18 /арван найман мянга ерэн таван төгрөг арван найман мөнгө/, Нийт 541,671.38 /таван зуун дөчин нэгэн мянга зургаан зуун далан нэгэн төгрөг гучин найман мөнгө/, 7. 2025 оны 4 дүгээр сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 7,099,999.48 /долоон сая ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг дөчин найман мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 32,684.63 /гучин хоёр мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг жаран гурван мөнгө/ Нийт 8,746, 115.23 /найман сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун арван таван төгрөг хорин гурван мөнгө/, 8. 2025 оны 4 дүгээр сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 987,616.03 /есөн зуун наян долоон мянга зургаан зуун арван зургаан төгрөг гурван мөнгө/ Шимтгэл 0.00, Үндсэн хүү: 185,855.80 /нэг зуун наян таван мянга найман зуун тавин таван төгрөг наян мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү 3,580.79 /гурван мянга таван зуун наян төгрөг далан есөн мөнгө/, Нийт: 1,177,052.62 /нэг сая нэг зуун далан долоон мянга тавин хоёр төгрөг жаран хоёр мөнгө/ Иймд зээлдэгч Д.Ц-ээс үндсэн зээлийн төлбөрт 9,293,114.74 /есөн сая хоёр зуун ерэн гурван мянга нэг зуун арван дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,114,847.19 /хоёр сая нэг зуун арван дөрвөн мянга найман зуун дөчин долоон төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,676.63 /наян найман мянга зургаан зуун далан зургаан төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг, шимтгэл 26,787.49 төгрөг, /хорин зургаан мянга долоон зуун наян долоон төгрөг дөчин есөн мөнгө / нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт ... /..../ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... ...-р баг, ...-р хэсэг цэцэрлэгийн байрны ... тоотод оршин суух, Х... овогт Д-ийн Ц... /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний  бие Д... овогтой Ц-ид нь П..т ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа зээлийн гэрээний үүрэг ... төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц-д холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ

1. Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ц-д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Д.Ц нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б