| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00002/И |
| Дугаар | 320/ШШ2026/00302 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00302
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Б******* ийн Б******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 910,000 төгрөг, зээлийн хүү 362,155.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,353.21 төгрөг, бусад 24,700 төгрөг, нийт 1,361,208.28 (нэг сая гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуун найм) төгрөг (хорин найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2026/00160/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б******* нь манай компанитай 2025 оны 3 сарын 10-ны өдөр L100094056 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон6
2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7808756098 зээлийн дансны дугаартай, 910,000.00 /есөн зуун арван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 456211487 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2025 оны 3 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь
-Үндсэн зээл 910,000 төгрөг,
-Шимтгэл 18,200 төгрөг,
-Үндсэн хүү 362,155.07 төгрөг,
-Нийт 1,354,708.28 төгрөг.
Иймд зээлдэгч Б.Б******* -с үндсэн зээлийн төлбөрт 910,000.00 /есөн зуун арван мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 362,155.07 /гурван зуун жаран хоёр мянга нэг зуун тавин таван төгрөг долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,353.21 /жаран дөрвөн мянга гурван зуун тавин гурван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, шимтгэл 18,200.00 /арван найман мянга хоёр зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 6,500.00 /зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 1,361,208 28 /нэг сая гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуун найман төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б******* П**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,361,208.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. П**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,361,208.28 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б******* д холбогдуулан үндсэн зээл 910,000 төгрөг, зээлийн хүү 362,155.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,353.21 төгрөг, бусад 24,700 төгрөг, нийт 1,361,208.28 (нэг сая гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуун найм) төгрөг (хорин найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Б.Б******* П**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,361,208.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. П**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,361,208.28 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,729 (гучин зургаан мянга долоон зуун хорин ес) төгрөгийн тал хувь 18,364.5 (арван найман мянга гурван зуун жаран дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б******* эс 18,364.5 (арван найман мянга гурван зуун жаран дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл үндсэн зээл 910,000 төгрөг, зээлийн хүү 362,155.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,353.21 төгрөг, бусад 24,700 төгрөг, нийт 1,361,208.28 (нэг сая гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуун найм) төгрөг (хорин найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б******* төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 36,729 (гучин зургаан мянга долоон зуун хорин ес) төгрөгийн тал хувь 18,364.5 (арван найман мянга гурван зуун жаран дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б******* эс 18,364.5 (арван найман мянга гурван зуун жаран дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН