| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00085/И |
| Дугаар | 137/ШШ2026/00094 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2026/00094
2026 02 06 137/ШШ2026/00094
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М-т холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У... хот Ч... дүүрэг ...-р хороо С-ын нэрэмжит талбай 5, Г... банк төв байр, Г... банк ХК /ХХД: ..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Э.М/РД:EE97081807/ нь Г... банктай 2025 оны 03 сарын 07-ны өдөр ЗГ- R191001410-2025/03/07 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 920,000.00 (Есөн зуун хорин мянга) төгрөгийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. 2025 оны 03 сарын 12-ны өдөр Г... банктай ...тоот кредит картын гэрээ байгуулж 440,000.00 (Дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24.0 (Хорин дөрөв) хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 (Нэг) хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар ашиглах нөхцөлтэйгөөр авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. 2025 оны 04 сарын 21-ны өдөр Г... банктай ... тоот кредит картын гэрээ байгуулж 440,000.00 (Дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24.0 (Хорин дөрөв) хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 (Нэг) хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар ашиглах нөхцөлтэйгөөр авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч Э.М нь ЗГ-R191001410-2025/03/07 тоот зээлийн гэрээний хавсралт No1-ийн дагуу тохиролцон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 3 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025.12.03-ны өдрийн байдлаар 665,274.88 төгрөг, ... тоот гэрээний дагуу эргэн төлөлтийг төлөхгүй 155 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025.12.03-ны өдрийн байдлаар 419,494.08 төгрөг, ... тоот гэрээний дагуу эргэн төлөлтийг төлөхгүй 62 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025.12.03-ны өдрийн байдлаар ... төгрөг нийт гэрээний үүрэгт ... (Нэг сая хоёр зуун ерэн зургаан мянга таван зуун тавин есөн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг гаргуулж Г... банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д... аймгийн З... сумын ...р баг ... тоотод оршин суух, Б... овогт Э-ийн М /РД:..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э... овогтой М...г нь Г... банк ХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох ... төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М холбогдох ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М-т холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,667 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б