Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х***** овогт Б**** гийн Х******** ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/02107/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х******** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х******** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие Б**** гийн Х******** нь Хөвсгөл аймгийн Т******** суманд 1970 онд Б**** гийн 3 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг 1986 онд төгсөж Т******** сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадын малыг маллаж байсан билээ.

Давшилт нэгдэлд 1987-1990 он хүртэл мал маллаж байгаад 1990 оны 10-р сараас хугацаат цэргийн албанд татагдаж цэргийн алба хаасан. Малчнаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох гэтэл 1987-1989 онд Давшилт нэгдэлд ажиллаж байсан тушаал шийдвэр олдохгүй. Давшилт нэгдлийн цалин хөлс, тушаал шийдвэр гэх баримтууд 1991 онд гал түймрийн улмаас шатаж үгүй болсон. Зарим цалин хөлсний баримт байгаа. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээж бичилт хийж өгөөгүй.

Иймд Б.Х******** миний Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

б. Нэхэмжлэгч Б.Х******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 986 онд 8 дугаар анги төгссөн. Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшил нэгдэлд мал маллаж байсан. 1990 онд цэргийн албанд татагдсан. Малчнаар ажиллаж байсан хугацаа буюу 1988-1989 оны баримтууд олдохгүй байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

2. Нэхэмжлэгчээс: Х***** овогт Б**** гийн Х******** ын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дахь тал),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 4 дахь тал),

Хөвсгөл аймаг дахь Т******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчнаар ажиллаж байсан Б**** овогтой Х******** ын цалин хөлсний тодорхойлолт (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

Нотариатаар гэрчлүүлсэн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газраас олгосон Ихэр төл эзнээ баясгана баярын бичиг (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11/839 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 9 дэх тал),

Б.Х******** ын 0760080 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 10 дахь тал),

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэвлэсэн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хавтаст хэргийн 11 дахь тал),

Гал түймрийн улсын байцаагч С.А***** ын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 12 дахь тал),

АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газраас олгосон Ихэр төл эзнээ баясгана баярын бичиг (хавтаст хэргийн 40 дахь тал),

Гэрчээр Х.Х****** , А.Н******** нарыг гэрчээр асууж өгнө үү гэх хүсэлт (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. 

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Х****** ын ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 26 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 27 дахь тал), ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №060 (хавтаст хэргийн 28 дахь тал), Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын баримт (хавтаст хэргийн 43-44 дахь тал), Хөвсгөл аймгийн Т******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчнаар ажиллаж байсан Б**** овогтой Х******** ын цалин хөлсний тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 46-48 дахь тал), нэхэмжлэгч хүсэлтээр Х.Х****** , А.Н******** нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 31-32, 34-35 дахь тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлт Б.Х******** өндөр насны тэтгэвэрт орох болсон тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Б.Х******** нь Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймаг дахь Т******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчнаар ажиллаж байсан Б**** овогтой Х******** ын цалин хөлсний 1987 оны 11 дүгээр сард цалин бичигдсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

Нотариатаар гэрчлүүлсэн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газраас олгосон ...Т******** сумын малчин Б**** овогтой Х******** танаа танай суурь социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлж 22 ихэр бойжуулж, төл бойжуулах төлөвлөгөөг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн ихэр төл эзнээ баясгана гэрчилгээ олгов ... гэх бичилттэй Ихэр төл эзнээ баясгана баярын бичиг (хавтаст хэргийн 8 дахь тал),

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэвлэсэн ... Б**** гийн Х******** Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1990.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 275 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1992.06.30-ны өдрийн 395 дугаар тушаалаар 1992.07.20-ны өдөр 643744 дугаарын цэргийн батлахтай халагдсан ... гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хавтаст хэргийн 11 дахь тал),

Гал түймрийн улсын байцаагч С.А***** ын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... Хөвсгөл аймгийн Т******** сумын 4 дүгээр багт байрлах Давшилт нэгдлийн конторын байр 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шатсан нь үнэн болохыг тодорхойлов ... гэх бичилттэй тодорхойлолт (хавтаст хэргийн 12 дахь тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Х****** ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын ...4. РД: РЛ******* , 5. Овог: Б**** , 6. Нэр: Х******** , 14. Ажилладаг байгууллага: Хөвсгөл Давшилт нэгдэл, ажилд орсон он: 1988, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум, раойн: Т******** ... гэх бичилттэй регистрийн карт №060 (хавтаст хэргийн 28 дахь тал),

Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны 1989 оны ... он: 1989, аймаг/хот: Хөвсгөл, сум/дүүрэг: Т******** , байршил: Хөдөөд ... гэх бичилттэй улсын тооллогын баримт (хавтаст хэргийн 43 дахь тал),

Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архиваас БНМАУ-ын Хүн ам орон сууцны 1989 оны тооллогод овог нэр: Б**** Х******** , нас: 18, эрэгтэй-1, байнга оршин суугаа, өрхийн тэргүүлэгчтэй ямар хамаарал:хүү, код: 03 ... гэх бичилттэй улсын тооллогын баримт (хавтаст хэргийн 44 дахь тал),

Хөвсгөл аймгийн Т******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадад туслах малчнаар ажиллаж байсан Б**** овогтой Х******** ын цалин хөлсний 1986 оны 1-12 дугаар саруудад цалин бичигдсэн тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 46-48 дахь тал),

гэрч Х.Х****** ын өгсөн: ...Б.Х******** нь Хөвсгөл аймгийн Т******** сумын 8 жилийн дунд сургуулийг 1986 онд 8 дугаар анги төгссөн. Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1990 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1992 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Одоо хувийнхаа малыг маллаж амьдарч байгаа.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

гэрч А.Н******** ын өгсөн: ...Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Нэхэмжлэгч Ц.Х****** ын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Х****** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Ц.Х****** ын Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5.  Ц.Х****** ын 1987-1989 онд Давшилт нэгдэлд ажиллаж байсан тушаал шийдвэр олдохгүй. Давшилт нэгдлийн цалин хөлс, тушаал шийдвэр гэх баримтууд 1991 онд гал түймрийн улмаас шатаж үгүй болсон. Зарим цалин хөлсний баримт байгаа. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээж бичилт хийж өгөөгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдлийн боловсон хүчинтэй холбоотой буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул Б.Х******** т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/883 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 36 дахь тал), нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Х****** ын ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 26 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 27 дахь тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 3 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х***** овогт Б**** гийн Х******** /РЛ******* /-ийн Хөвсгөл аймгийн Т******** сумын Давшилт нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН