Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 137/ШШ2026/00095

 

2026        02          06                                    137/ШШ2026/00095

 

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т... б... ф... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч 2025 оны 12 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот, Х... дүүрэг, ...-р хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, ... байр, Эн эм товер оффис, ... давхарт байрлах Т... богд ф... ББСБ ХХК /РД:..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Т... Б... Ф... ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч С.С-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч С.С-д нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд Талуудын хооронд байгуулсан 439744 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ... дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт ... төгрөг, зээлийн хүүний төлбөрт ... төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт ... төгрөг, нотариатын зардалд 27,000.00 төгрөг, бүгд ... (...) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.С-оос гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг, ...  тоотод оршин суух Б... овогт С-ын С... /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.С нь Т... б... финансаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох ... төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т... б... финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.С нь зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т... б... финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч С.С нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Э.Б