Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 308/ШШ2026/00111

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 308/ШШ2026/00111

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дугаар хороо, С т *, С Т, **-р давхар, өөрийн байранд оршин байрлах, М б ХК,

Хариуцагч: Д аймаг, А сум, * дугаар баг, З оршин суух, Б Н овогт С М,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,787,287.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М б ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******** тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчигдөж эхэлсэн. ... Зээлдэгч С.М нь зээл авснаас хойш дээрх зээлийн гэрээг зөрчиж хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 1,787,287.65 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Талууд тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 1,787,287.65 төгрөгийг хариуцагч С.М нь төлөхөө хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 25-ны дотор 595,762.55 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны дотор 595,762.55 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор 595,762.55 төгрөгийг тус тус төлөлт хийж зээлээ бүрэн хаахаар тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав. гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, М б зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, хүү тооцооллын хүснэгт, нотариатын төлбөр төлсөн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

М б ХК-ийн нэхэмжлэлтэй С.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,787,287.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны дотор 595,762.55 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны дотор 595,762.55 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор 595,762.55 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцон эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М б ХК-ийн нэхэмжлэлтэй С.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,787,287.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны дотор 595,762.55 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны дотор 595,762.55 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор 595,762.55 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,547 төгрөгөөс 21,773.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,773.5 төгрөгийг, 21,773.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ