| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00067/И |
| Дугаар | 320/ШШ2026/00330 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00330
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: О***** ОМЗ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Г****** гийн Ө****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,344,482.89 төгрөг, үндсэн хүү 2,530,718.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 414,806.18 төгрөг, бусад 13,000 төгрөг, нийт 5,303,007.89 (таван сая гурван зуун гурван мянга долоо) төгрөг (наян ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2026/00067/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О***** ОМЗ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ө****** нь манай компанитай 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 44/2628 тоот Зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй 2,991,912.00 төгрөгийн зээлийг авсан.
Зээлийн гэрээний 3.4 дугаар зүйлийн 3.4.4 дэх хэсэгт зааснаар "Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу Зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө", мөн 4-р зүйлийн 4.2.3 дэх хэсэгт заасны дагуу Зээлийн төлбөрийг "Зээл эргэн төлөх хуваарь"-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-дэх хэсэгт заасны дагуу төлөх" үүргийг тус тус хүлээсэн.
Гэтэл зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр мэдэгдсэн мөн хариуцагч Г.Ө****** нь зээл зээлийн хүүний төлбөрөө төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна.
Иймд хариуцагч Г.Ө****** гаас нийт 5,303,007.89 /Таван сая гурван зуун гурван мянга долоон төгрөг 89 мөнгө/ төгрөгийг гаргуулан өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Г.Ө****** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ө****** нь О***** ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн гэрээний үүрэгт 5,303,007.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,303,007.89 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
2. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
3. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
4. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
5. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
6. 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О***** ОМЗ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Ө****** д холбогдуулан үндсэн зээл 2,344,482.89 төгрөг, үндсэн хүү 2,530,718.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 414,806.18 төгрөг, бусад 13,000 төгрөг, нийт 5,303,007.89 (таван сая гурван зуун гурван мянга долоо) төгрөг (наян ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ө****** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Г.Ө****** нь О***** ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн гэрээний үүрэгт 5,303,007.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,303,007.89 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
2. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
3. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
4. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
5. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөг,
6. 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 883,830 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,798 (ерэн есөн мянга долоон зуун ерэн найм) төгрөгийн тал хувь болох 49,899 (дөчин есөн мянга найман зуун ерэн ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Ө****** гаас 49,899 (дөчин есөн мянга найман зуун ерэн ес) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О***** ОМЗ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 2,344,482.89 төгрөг, үндсэн хүү 2,530,718.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 414,806.18 төгрөг, бусад 13,000 төгрөг, нийт 5,303,007.89 (таван сая гурван зуун гурван мянга долоо) төгрөг (наян ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ө****** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,798 (ерэн есөн мянга долоон зуун ерэн найм) төгрөгийн тал хувь болох 49,899 (дөчин есөн мянга найман зуун ерэн ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Ө****** гаас 49,899 (дөчин есөн мянга найман зуун ерэн ес) төгрөгийг гаргуулж, тус тус О***** ОМЗ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН