| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02102/И |
| Дугаар | 320/ШШ2026/00331 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00331
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Д****** гийн П******* ,
Хариуцагч: Ц******* ын У*******
Нэхэмжлэлийн шаардлага: Бараа материалын үнэ 2,335,540 (хоёр сая гурван зуун гучин таван мянга даван зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 320/2026/02102/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.П******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д****** овогтой П******* нь хэд хэдэн удаагийн захилга хийсээр ирсэн харилцагч болох Ц******* ын У******* тэй 2025 оны 7 дугаар сарын 5-ны өдөр холбогдон хүсэлтийнх нь дагуу 882,500 төгрөгийн үнэ бүхий бараа материал мөн сүүлийн захилга болох 2025 оны 07 дугаар сарын 08-ны 1,001,000 төгрөгийн үнэ бүхий материалыг тухайн өдрүүдэд нь Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвөөс Хөвсгөл аймаг явах унаанд дайж явуулсан. Тэрээр 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яг одоо зээл авч байна. Барааг маань явуулчих яаралтай хэрэглэнэ хэмээн видео калл хийж өөрийн хаана ажилладаг мөн хэзээ төлбөрөө хийх өдөр, хаяг гэх мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллүүд дээр үндэслэн миний бие уг төөрөгдөлд итгэн барааг явуулсан. Тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй мөн өгсөн мэдээллүүд худал байсан ба сураглаж хайхад олдоогүй. Үүний дараа хэд хэдэн удаа аман байдлаар төлбөрөө хийнэ гэж төөрөгдүүлэн хугацаа өнгөрүүлсээр байна. Одоогийн байдлаар утсаа авахгүй тохиролцсоноосоо буцсан байдалтай холбогдож чадахгүй байгаа тул хохирлыг минь хууль журмын дагуу барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.У******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2026 оны 02 дугаар сарын 02-нд 500,000 төгрөг шилжүүлсэн. 2026 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар 31-ний өдрийг хүртэл боломжоороо цувуулаад 1,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 835,840 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны цалин дээр дуусгахаар тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П******* нь хариуцагч Ц.У******* т холбогдуулан бараа материалын үнэ 2,335,540 (хоёр сая гурван зуун гучин таван мянга даван зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Д.П******* нь Д****** овогтой П******* миний бие Ц.У******* ийн хүсэлтийн дагуу өөрийн нэхэмжилсэн хөрөнгийн /мөнгөн/ хүлээн авахыг зөвшөөрч байна. 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхний төлөлт буюу 500,000 төгрөгийг хүлээн авсан. 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 835,840 төгрөгийг хүлээн авахаар тохирсон гэх тайлбар, хариуцагч Ц.У******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... 2026 оны 02 дугаар сарын 02-нд 500,000 төгрөг шилжүүлсэн. 2026 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар 31-ний өдрийг хүртэл боломжоороо цувуулаад 1,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 835,840 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны цалин дээр дуусгахаар тохиролцсон... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.П******* ын нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 (таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 1,835,540 (нэг сая найман зуун гучин таван мянга таван зуун дөч) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,319 (тавин хоёр мянга гурван зуун арван ес) төгрөгийн тал хувь буюу 26,159.5 (хорин зургаан мянга нэг зуун тавин ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.У******* ээс 26,159.5 (хорин зургаан мянга нэг зуун тавин ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.П******* ын нэхэмжилсэн бараа материалын үнэ 2,335,540 (хоёр сая гурван зуун гучин таван мянга даван зуун дөч) төгрөгнөөс 500,000 (таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 1,835,540 (нэг сая найман зуун гучин таван мянга таван зуун дөч) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Ц.У******* ийн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,319 (тавин хоёр мянга гурван зуун арван ес) төгрөгийн тал хувь буюу 26,159.5 (хорин зургаан мянга нэг зуун тавин ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.У******* ээс 26,159.5 (хорин зургаан мянга нэг зуун тавин ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Д.П******* д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН