Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 312/ШШ2026/00334

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, ***** дүгээр хороо ***** дүгээр хороолол ***** гудамж ***** тоот барилга ***** давхар **** тоотод байрлах “******* *******” ХХК /РД:*******, утас:************/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ********** баг, ********-р гудамж **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********, утас:*********/-т холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 29,302,450.82 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус ******* нь зээлдэгч Б.*******тэй 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ************* дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулан 23,300,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар *******наас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй байна. Зээлдэгч Б.*******ийн зээл нь зээлийн гэрээний дагуу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 23,300,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,798,605.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,845.33 төгрөг, нийт 29,302,450.82 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.*******тэй байгуулсан зээлийн гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 29,302,450.82 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Миний бие Батсуурь овогтой ******* нь ******* *******ны нэхэмжилсэн  29,302,450.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,300,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,798,605.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,845.33 төгрөг, нийт 29,302,450.82 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 29,302,450.82 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,462 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 152,231 төгрөгийг, төрийн сангаас 152,231 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 29,302,450.82 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,462 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 152,231 төгрөгийг, төрийн сангаас 152,231 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ