| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00075/И |
| Дугаар | 320/ШШ2026/00353 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2026/00353
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: М*** Ю***** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Т********** ийн Ө******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 89,424.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,208.22 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 210,632.88 (хоёр зуун арван мянга зургаан зуун гучин хоер) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2026/00075/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М*** Ю***** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Т.Ө******* нь 2025 оны 01 сарын 25-ний өдрийн 56887 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5890********* тоот дансанд 100.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Т.Ө******* т удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 85352414 дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 89,424.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,208.22 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 210,632.88 (хоёр зуун арван мянга зургаан зуун гучин хоер) төгрөг (наян найм) мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****** шүүхэд гаргасан хүсэлтдээ: М*** Ю***** К**** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Ө******* т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.Ө******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Т.Ө******* т холбогдуулан үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 89,424.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,208.22 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 210,632.88 (хоёр зуун арван мянга зургаан зуун гучин хоер) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч М*** Ю***** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****** 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ... М*** Ю***** К**** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Ө******* т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.Ө******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,968.99 (зургаан мянга есөн зуун жаран найм) төгрөг (ерэн ес) мөнгөний тал хувь болох 3,484.45 (гурван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг (дөчин тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Ө******* ээс улсын тэмдэгтийн хураамж 3,484.45 (гурван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг (дөчин тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М*** Ю***** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М*** Ю***** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 89,424.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,208.22 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 210,632.88 (хоёр зуун арван мянга зургаан зуун гучин хоер) төгрөг (наян найм) мөнгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Ө******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,968.99 (зургаан мянга есөн зуун жаран найм) төгрөг (ерэн ес) мөнгөний тал хувь болох 3,484.45 (гурван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг (дөчин тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Ө******* ээс улсын тэмдэгтийн хураамж 3,484.45 (гурван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг (дөчин тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М*** Ю***** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН