Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 0816

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                ,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Д.Ц, Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д.Ц, Ж.Б нарт  холбогдох эрүүгийн 1806006100969 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын 02-ны өдөр … төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “…” эмэгтэйчүүдийн эмнэлэгт ээлжийн сувилагч ажилтай , ам бүл 2,  хүүгийн хамт  Чингэлтэй дүүргийн 11 дүгаар хороо, Нуурын 23-11-5тоотод оршин суух хаягтай, улсаас  авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,ухаан мэдрэл бүрэн,хэрэг хариуцах чадвартай  Ш овогт Ж.Б ,регистрийн дугаар:…;

Монгол Улсын иргэн,19.. оны 05 дугаар сарын 27-ны өдөр … төрсөн,24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Лабораторын техникч мэргэжилтэй,”…”оношлогооны төвд лабораторын техникч ажилтай,ам бүл 5,эцэг, эх, нөхөр,хүүхдийн хамт … тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа  шагнал байхгүй,урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,ухаан мэдрэл бүрэн,хэрэг хариуцах чадвартай О овогт Д.Ц ,регистрийн дугаар:…;

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Ш овогтой Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 12-нөөс 13-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын … тоотод иргэн Д.Ц-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан;

 Яллагдагч О овогт Д.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 12-нөөс 13-ны шилжих шөнө Баянзүрэх дүүргийн 2 хороо Чулуутын ... тоотод иргэн Ж.Б-тэй  маргалдан,улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж тайлбар өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 Хохирогч Д.Ц-н:”...одоо орлоо гичий минь гээд чанга дуугархаар нь би түүнд хандаж чи эвтэйхэн харьцаач, чи согтуу байна, би эрүүл байна гэтэл Б надад хандаж чам шиг юм намайг барахгүй шүү гээд намайг заамдаж барьсан. Тэгхээр нь би түүнийг болиоч гээд түүний куртикнээс нь атгаж түлхэхдээ түүний задгай тавьсан үснээс нь давхар зулгаагаад түлхчихсэн юм.Тэгтэл урдаас шууд намайг үстээд татаж унагаасан. Тэгтэл Б-тэй хамт байсан хүүхэд тэвэрчихсэн эмэгтэй болиоч гээд салгах гэж оролдсон.Бид хоёр газар унасан ба өөрийгөө хамгаалах зорилгоор түүнийг үстсэн. Гэтэл цаанаас машинд сууж байсан залуу ирээд намайг хөөе чи болиоч гэхээр нь би түүнд хандаж энийгээ аваач энэ чинь зүгээр байхад дайрсан,энийгээ тавиул тэгвэл би гараа тавилаа гэтэл уг залуу миний зүүн эрүү орчим газар руу нэг удаа цохисон”...,Би уг хэргээс болж 120,000 төгрөгны томограюын зураг,  20,000төгрөгөөр шүд, 30,000төгрөгөөр эм тариа,мөн цагдаа явах бинзен гээд 125,000төгрөг болж байна.Толгойгоо нийт 5 удаа 50,000төгрөгөөр бариулсан ,шүдний эмчилгээ 4 удаа хийнэ гэж байсан энэ 650,000төгрөг болно гэсэн. Би эдгээр мөнгийг нэхэмжилж байна.Бензиний баримтаас 40,000төгрөгны зардал, 120,000төгрөгны томограюын баримт шүдний эмнэлгийн 20,000төгрөгны баримт байна...” гэх мэдүүлэг \хх-ийн 13-14дүгээр хуудас\

Хохирогч Ж.Б-н:”...Тухайн үед бид 3 очоод гэрийнх нь гадаа зогсоод би дотогш ганцаараа орох гэтэл урдаас байрных нь эзэн болох Ц гэх охин гарч ирээд та нар яасан их орж гардаг юм бэ? Гээд ууралхаар нь би дөнгөж сая ирж байна гээд бид хоёр маргалдсан, Ц намайг түрүүлээд үстсэн би зөрүүлж үстээд энгээд 1-2 минут орчим болод газар унасан. Гэтэл манай дүү Ш машинаас бууж ирээд аниа болиоч гээд бид хоёрыг салгасан тэгээд би хоёр дүүтэйгээ бууцаад явсан. Уг хэргээс хойш 7 хоногийн дараа надруу цагдаагаас ярьсан тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлхэд миний шарах бараг арилчихсан байсан.., Бид 2 нэг нэгнээ цохиогүй, 1-2минут үстэлцсэн., тухайн үед толгой өвдөж байсан одоо бол зүгээр байна. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй..” гэх мэдүүлэг \хх-ийн 16-17 дугаар хуудас\ 

Гэрч.Б.Ц-н:”.. Шөнө 03-04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 хороо, Чулуун овоонд байрлах уг ах эгч хоёрыг хүргэж өгөөд дотогшоо нөгөө ах эгч хоёр ороод, бид хэд машиндаа сууж байтал байшингаас нэг эмэгтэй гарч  хаалга үүд онгойлголоо гээд уурлаад байсан энэ үед Б эгч машинаас буугаад хэрэлдээд байсан тэгээд үстэлцээд авсан намайг очход гараа бүтэн орооцон үстцэн байсан би тэднийг салгаад Байгалмаа эгчийг аваад эхнэр охин  бид дөрөв явсан..” гэжээ. \хх-ийн 18-19 дүгээр хуудас\

Яллагдагч Ж.Б-н:..”Тухайн үед бид гурав очоод гэрийнх нь гадаа зогсоод би дотогш ганцаараа орох  гэтэл уг байрны охин Ц гарч ирээд уурлаад бид хоёр маргалдаад намайг түрүүлээд үстхээр нь үстсэн хэн хэнийхээ үсийг гараараа ороож 1-2 минут болоод газар унасан хэн хэнийгээ цохиогүй салсан..” гэх мэдүүлэг \хх-ийн 56 дугаар хуудас\

Яллагдагч Д.Ц-н:..”Би тэдэнд хандаж жоохон ширүүн өнгөөр та нар хаалга үүдээ хаагаач ,паар хөлдлөө гэхэд Б надруу хандаж одоо орлоо гичий минь гэхээр нь би чи хүнтэй аятайхан харьцаач чи согтуу байна би эрүүл байна тэгээд Б надад хандаж чи намайг барахгүй шүү гээд заамдаж барьсан.Тэгэхээр нь би куртикнээс нь зулгаагаад үстээд түлэхсэн хэмт байсан эмэгтэй нь болиоч гээд салгах гэж оролдсон.Бид хоёр газар унасан гэтэл машинд сууж байсан залуу бууж ирээд болиоч гэхээр нь энэнийхээ гарийг тавиулуул би тавилаа гэхэд тэр залуу миний зүүн эрүү орчим газар руу нэг удаа цохисон...”гэх мэдүүлэг\хх-ийн 57дугаар хуудас\ 

           Шүүхийн шинжилгээний 1446 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

            1.Ц-н биед тархи,доргилт, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн бугалга, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.\хх-ийн 34\

            179 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

            1.Ц-н биед тархи доргилт, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цууралт, зүүн бугалга, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлий үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.\хх-ийн 36 \

           1632 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

            1.Ж.Б-н биед тархи доргилт, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой байна гэжээ.\хх-ийн 26\

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ш овогт Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 12-нөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын … тоотод иргэн Д.Ц-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгдэгч О овогт Д.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 12-нөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын … тоотод иргэн Ж.Б-тэй маргалдан,улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Б, Д.Ц нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Ж.Б, Д.Ц нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ж.Б, Д.Ц  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Б,  Д.Ц нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Б, Д.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  удирдлага болгон ТОГТООХ нь:        

 

1. Ш овогт Ж.Б, О овогт Д.Ц нарыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Ц нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож                                      шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ж.Б, Д.  нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш торгуулийн ялыг  1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Б, Д. нарт мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Б, Д.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Б, Д.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА