Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00381

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00381

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Жаргалант сум, ******* баг, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********, утас:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ****-р гудамжны ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:************/-д холбогдох,

 

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Отгонжаргал овогтой *******д бэлнээр 4,000,000 төгрөг зээлсэн. Сарын хугацаанд эгүүлэн төлнө гэж хэлээд авсан боловч өнөөдрийг хүртэл хойшлуулан төлөөгүй байна. Одоогоор холбоотой байгаа хэдий ч уулзахаас татгалзаж удаа дараа хойшлуулсаар байна. Иймд хариуцагч О.*******гээс 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.******* нь Б.*******гээс нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны дотор бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Бямбацогт овогтой ******* нь О.*******гийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны дотор бүхэлд нь төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Б.******* зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 39,475 төгрөгийг, төрийн сангаас 39,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг хариуцагч О.******* төлөхийг бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******гээс 39,475 төгрөгийг, төрийн сангаас 39,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ