| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2026/00062/И |
| Дугаар | 312/ШШ2026/00382 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2026/00382
2026 01 27 312/ШШ2026/00382
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, ***** гудамж цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК /РД:********, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, манханы *****-р гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:***********/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,396,918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******тэй 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 140000594013 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Ж.******* нь ******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ********* дугаарын монпэй аппликейшн ашиглан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 05 дугар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн хүсэлтээр 850,000 төгрөгийг зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. ******* ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа сануулга мессеж илгээж, утсаар холбоо тогтоож зээлийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан зөвшилцсөн хэдий ч харилцаа холбоо тасарч, зээлийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн болно. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Ж.*******ийн зээлийн гэрээний үүрэг: 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан 210,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 210,000 төгрөг, зээлийн хүү 113,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,150 төгрөг, нийт 344,423 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан 200,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 200,000 төгрөг, зээлийн хүү 107,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,210 төгрөг, нийт 327,994 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан 200,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 200,000 төгрөг, зээлийн хүү 107,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,210 төгрөг, нийт 327,994 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан 160,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 160,000 төгрөг, зээлийн хүү 88,822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,450 төгрөг, нийт 265,272 төгрөг. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр авсан 80,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 80,000 төгрөг, зээлийн хүү 43,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,803 төгрөг, нийт 131,235 төгрөг. Нийт 850,000 төгрөгийн зээл авснаас үндсэн зээлийн үлдэгдэл 850,000 төгрөг, зээлийн хүү 461,095 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,823 төгрөг, нийт 1,396,918 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу 1,396,918 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.******* нь ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,396,918 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,396,918 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,396,918 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,301 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 18,650.5 төгрөгийг, төрийн сангаас 18,650.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,396,918 төгрөгийг хариуцагч Ж.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,301 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ээс 18,650.5 төгрөгийг, төрийн сангаас 18,650.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ