Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2026/00371

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:Х***** Л**** хязгаарлагдмал хувьцаат компани,

Хариуцагч:  А***** гийн Б****** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 1,864,570.76 төгрөг, үндсэн хүү 1,292,558.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,116.73 төгрөг, нийт 3,363,245.73 (гурван сая гурван зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин тав) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2026/00383/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг хязгаарлагдмал хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А***** овогтой Б****** нь Барьцаат зээлийн гэрээгээр дулзэсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 931 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч А***** овогтой Б****** -с Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 71, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн

Үндсэн зээл: 1,864,570.76 төгрөг

Үндсэн хүү: 1,292,558.24 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 206,116.73 төгрөг

Нийт: 3,363,245.73 /Гурван сая гурван зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин таван төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний "7 дугаар зүйлийн 7.1 талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулсанаар гэрээг дуусгавар болсонд тооцно" гэж заасан байна.

Талууд гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байх ба энэхүү хугацаа нь зээлдэгч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлж дуусах хугацааг харилцан тохиролцож тогтоосон хугацаа байх ба гэрээний үүрэг бүрэн биелүүлж дуусах эцсийн огноог тодорхойлох хүрээнд байгуулсан ба харин дуусах хугацааг Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн барагдуулснаар дуусгавар болохоор тохирсон байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ хаах эрхийг энэхүү заалтаар олгосонтой адил мөн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй бол үүрэг үргэжлэх зохицуулалт буюу гэрээний дагуу төлбөрийн үүрэг дуусгавар болоогүй байгаа тул гэрээ үргэлжилж байна гэсэн утга юм. Гэрээний 24 сард зээл хаагдаагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаа ба шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний нийт хугацаа дахь үүргийг шаардаж байна.

Иймд А***** овогтой Б****** гээс ХӨ-БЗГ/2022-82502 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу үүссэн 3,363,245.73 (гурван сая гурван зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин таван төгрөг далан гурван мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.Б****** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б****** ньХ***** Л**** ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,363,245.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие А.Б****** нь 3,363,245.73 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

2. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

3. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

4. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

5. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

6. 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөгийг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчХ***** Л**** хязгаарлагдмал хувьцаат компани нь хариуцагч А.Б****** д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,864,570.76 төгрөг, үндсэн хүү 1,292,558.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,116.73 төгрөг, нийт 3,363,245.73 (гурван сая гурван зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин тав) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б****** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие А.Б****** ньХ***** Л**** ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,363,245.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие А.Б****** нь 3,363,245.73 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

2. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

3. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

4. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

5. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөг,

6. 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 560,541 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,762 (жаран найман мянга долоон зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь болох 34,381 (гучин дөрвөн мянга гурван зуун наян нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б****** гээс 34,381 (гучин дөрвөн мянга гурван зуун наян нэг) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. НэхэмжлэгчХ***** Л**** хязгаарлагдмал хувьцаат компанийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 1,864,570.76 төгрөг, үндсэн хүү 1,292,558.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,116.73 төгрөг, нийт 3,363,245.73 (гурван сая гурван зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин тав) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б****** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 68,762 (жаран найман мянга долоон зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь болох 34,381 (гучин дөрвөн мянга гурван зуун наян нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б****** гээс 34,381 (гучин дөрвөн мянга гурван зуун наян нэг) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Хэрэглээний лизинг хязгаарлагдмал хувьцаат компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН