Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 0829

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Н.Гэрэлтуяа             ,

улсын яллагч Ц.Гантулгабат

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн                         хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Ш-т холбогдох эрүүгийн 1706040030952 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дугаар сарын 15-ны өдөр … төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, … тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ш   овогт  Б.Э, /РД:…/

          Холбогдсон гэмт¬ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

          Яллагдагч Б.Э нь  2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 22:00 цагийн орчим  Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт,Нарантуул захын ард байрлах “Од” баарны гадаа иргэн Ө.Б-г зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Эмчилгээний зардал 1 сая төгрөг өгсөн.Өөр нэмж ярих зүйлгүй хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэжээ.\хх-ийн 55\

            Хохирогч Ө.Б-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх хэргийг зах дээр тавьлага зардаг Б.Э эхлүүүлсэн.Надтай хамт явж байсан Э энэ Э... маргалдхаар нь би баарны гадна боль гээд хэлсэн чинь баарнаа  7-8 залуу гарч ирж таарсан.Тэгтэл Э... “алая” гээд орилоход нь тэр залуус алнаа гээд хүрээд ирэхээр нь Э бид хоёр захын хойд хаалгаар ороод 2 тийшээ салж зугатаатал намайг захын зүүн хаалга орчим Э... тавилган дээр эхнэртэйгээ зогсдог залуутай хамт намайг барьж аваад боосон.Тэгээд би газар унасан тэгтэл тэр хоёр залуу нүүр нүдгүй өшиглөөд зодсон.Би газар өнхөрөөд зодуулаад байж байтал дахин нэг залуу намайг мөн дэвсээд нийлээд өшиглөсөн.Тэгээд би би авраач гэж орилоход хэнч ирээгүй тэр 3 зодчихоод яваад өгсөн.Өндийх гэтэл босч чадахгүй Э тэр үед ирээд босгосон.Миний гутал сугалаад хол хаячихсан тул олж ирээд өмсгөөд аваад явсан.Тухайн үед нэг үүдэн шүд булгарч нүүр битүү хавдар нүд харахгүй байсан.Дүүрэг дээр ирж цагдаагийн бичиг аваад шууд шүүх эмнэлэгт үзүүлсэн.Нуруу толгойн зураг авхуулж энэ гэмтэлүүд гарсан...” гэх мэдүүлэг \хх-н 18\

         Гэрч Б.Э...  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 сарын эхнээр би найзтай нэг архи уусан,тэгээд найзыгаа явуулчихаад “Нарантуул” захын ард нэг газар пиво уусан,тэгээд тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна...”гэх мэдүүлэг\хх-ийн 23\  

         Гэрч И.Э “..Тэгээд хулдаасны хэд Роктой маргалдаж байсан залуу руу дайраад тэгэхээр нь Б бид хоёр очиж салгасан тэгсэн тэр хулдаас  зардаг залуу дайраад бид хоёрыг бас зодож эхэлсэн.Тэгээд бид хоёр гараад зугтсан юм.Тэгээд иргээд иртэл Б-г тэр хүмүүс хүн танихгүй  царайтай болтол нь зодсон байсан...”гэх мэдүүлэг\хх-ийн 32\

          Шүүх эмнэлгийн шинжээчийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1.Ө.Б-н биед тархи доргилт,нүүрний зөөлөн эдийн битүү няцрал,зүүн хацар ясны нумны хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2.ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно гэжээ.

            3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэжээ.

            4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.\хх-ийн 45\

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн шинжээчийн ¹2557 дүгнэлтэд

           “М.А-н биед тархи доргилт, духны баруун хэсэгт зөөлөн эдийн хяцрал, дух, хүзүү, баруун бугалганд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ”  …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 30 дугаар хуудас/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 21 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

            Яллагдагч  Б.Э…  нь 2017 оны 12 дугаар сарын 10-ний орой 22:00 цагийн орчим  Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын ард байрлах “Од”  баарны гадаа иргэн Ө.Б-г зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Яллагдагч Б.Э...нд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          Шүүх шүүгдэгч Б.Э...д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

           Хохирогч Ө.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Э... бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

           Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Ш  овогт Б.Э…-г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г  550 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 550.000 /таван  зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э... нь торгуулийн 550.000 төгрөгийн  торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Э...д мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э... нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА