Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2026/00126

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2026/00126

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дүгээр хороо, Югийн гудамж-**, МПМ цогцолборт оршин байрлах, М ББСБ ХХК,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, А гудамж, *-* /****/ тоотод оршин суух, Б овогт Оийн Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,092,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. Мобикомын ********* дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 850,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй зээлж авсан. ... 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,092,991 төгрөг төлөхөөр байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч О.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,092,991 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын сарын 20-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 хувааж сар бүрийн 20-ны өдөр 218,598.2 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... О.Эийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,092,991 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд сард 218,598.2 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцон эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,092,991 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд сард 218,598.2 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,782 төгрөгөөс 15,391 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,391 төгрөгийг, 15,391 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ