| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00367/И |
| Дугаар | 320/ШШ2026/00372 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2026/00372
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: М**** ын Д**** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 325,707.21 төгрөг, үндсэн хүү 85,940.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,259.50 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 428,906.90 (дөрвөн зуун хорин найман мянга есөн зуун зургаа) төгрөг (ер) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 320/2026/00367/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М**** ын Д**** нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-09-10-ны өдөр 2170665 тоот Т**** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т**** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2170665 тоот Т**** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 325,707.21 төгрөг, үндсэн хүү 85,940.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,259.50 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 428,906.90 (дөрвөн зуун хорин найман мянга есөн зуун зургаа) төгрөгийг хариуцагч М**** ын Д**** аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.Д**** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Д**** нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 428,906.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 428,609.90 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 214,453 төгрөг,
2. 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 214,453.90 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Д**** д холбогдуулан үндсэн зээл 325,707.21 төгрөг, үндсэн хүү 85,940.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,259.50 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 428,906.90 (дөрвөн зуун хорин найман мянга есөн зуун зургаа) төгрөг (ер) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д**** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие М.Д**** нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 428,906.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 428,609.90 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 214,453 төгрөг,
2. 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 214,453.90 төгрөгийг төлнө ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,517.21 (арван гурван мянга таван зуун арван долоо) төгрөг (хорин нэг) мөнгөний тал хувь болох 6,758.605 (зургаан мянга долоон зуун тавин найм) төгрөг (зургаан зуун тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Д**** аас 6,758.605 (зургаан мянга долоон зуун тавин найм) төгрөг (зургаан зуун тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 325,707.21 төгрөг, үндсэн хүү 85,940.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,259.50 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 428,906.90 (дөрвөн зуун хорин найман мянга есөн зуун зургаа) төгрөг (ер) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Д**** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,517.21 (арван гурван мянга таван зуун арван долоо) төгрөг (хорин нэг) мөнгөний тал хувь болох 6,758.605 (зургаан мянга долоон зуун тавин найм) төгрөг (зургаан зуун тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Д**** аас 6,758.605 (зургаан мянга долоон зуун тавин найм) төгрөг (зургаан зуун тав) мөнгийг гаргуулж, тус тус Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН