Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2026/00395

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч  А.Дөлгөөн  би

Нэхэмжлэгч: М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  И**** ийн Г***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 126,000 төгрөг, зээлийн хүү 129,928.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,873.03 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 284,801.47 (хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун нэг) төгрөг (дөчин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 320/2026/00325/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч И.Г***** нь 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 49142 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж нийт Хаан банкны 59************ тоот дансанд 140,000.00 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Г***** -д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 88294661 дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно.. Үндсэн зээл 126,000 төгрөг, зээлийн хүү 129,928.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,873.03 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 284,801.47 гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэх тал)

2. Хариуцагч И.Г***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие И.Г***** нь М**** Ю**** К**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 284,801.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ ХХК- ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 284,801.47 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 30 дахь тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч И.Г***** т холбогдуулан үндсэн зээл 126,000 төгрөг, зээлийн хүү 129,928.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,873.03 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 284,801.47 (хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун нэг) төгрөг (дөчин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Г***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие И.Г***** нь М**** Ю**** К**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 284,801.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ ХХК- ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 284,801.47 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,194 (есөн мянга нэг зуун ерэн дөрөв) төгрөгийн тал хувь болох 4,597 (дөрвөн мянга таван зуун ерэн долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч И.Г***** ээс 4,597 (дөрвөн мянга таван зуун ерэн долоо) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 126,000 төгрөг, зээлийн хүү 129,928.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,873.03 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 284,801.47 (хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун нэг) төгрөг (дөчин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.Г***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,194 (есөн мянга нэг зуун ерэн дөрөв) төгрөгийн тал хувь болох 4,597 (дөрвөн мянга таван зуун ерэн долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч И.Г***** ээс 4,597 (дөрвөн мянга таван зуун ерэн долоо) төгрөгийг гаргуулж, тус тус М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН