| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03984/И |
| Дугаар | 312/ШШ2026/00383 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2026/00383
2026 01 27 312/ШШ2026/00383
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, ****** байр, **** давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*****, утас:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ****** баг ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******, утас:*********/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,468,858.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Н.******* нь манай ******* шнжир ******* ББСБ ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,599,900 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Н.*******гээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.4.3, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Н.*******гээс 1,468,858.66 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,468,858.66 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,468,858.66 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,468,858.66 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,452 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 19,226 төгрөгийг, төрийн сангаас 19,226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,468,858.66 төгрөгийг хариуцагч Н.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,452 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 19,226 төгрөгийг, төрийн сангаас 19,226 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ