Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2026/00384

 

й

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00384

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ХХК-ийн байр **** давхарт байрлах******* ******* ХК-ийн Орхон пирамид тооцооны төв /РД:*******, утас:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, ********* сум, ********** баг, ***-р байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:**********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,617,980.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* ******* ХК-ийн Орхон пирамид тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр******* *******тай ЗГ4015139512 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Д.******* нь ЗГ4015139512 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 156 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,617,980.13 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт******* *******анд олгуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь******* ******* ХК-иас нэхэмжилсэн 8,617,980.13 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ******* ХК-ийн Орхон пирамид тооцооны төв нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,617,980.13 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч******* ******* ХК-ийн Орхон пирамид тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 8,617,980.13 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,838 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 76,419 төгрөгийг, төрийн сангаас 76,419 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ******* ХК-ийн Орхон пирамид тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 8,617,980.13 төгрөгийг хариуцагч Д.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,838 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 76,419 төгрөгийг, төрийн сангаас 76,419 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ******* ХК-ийн Орхон пирамид тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ