Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 308/ШШ2026/00129

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 308/ШШ2026/00129

Дорноговь аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, Х-У дүүрэг, * дугаар хороо, Ш я аын гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух Н б овогт Оийн Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Х **-**** тоот хаягт оршин суух Х д овогт Дийн Ж холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 16,466,595 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О.Б миний бие 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхнэр, охины хамт Д аймгийн Хын х гэх энергийн төв рүү явж байх замд буюу Т аймгийн Б сумын Ө * дугаар багийн нутаг дэвсгэрт зорчиж явахдаа урд талд эргэх дохио өгөөд зогсож буй тээврийн хэрэгслийг хүлээн зогсож байх үед хариуцагч Д.Ж нь Альфард маркийн тээврийн хэрэгслээр хойноос мөргөсөн. Үүний улмаас миний тээврийн хэрэгсэлд нийт 16,466,595 төгрөгийн хохирол одоогийн байдлаар учраад байна. Иймд хариуцагч Д.Жгээс уг хохирлыг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.Ж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 16,466,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ****** дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, А билгүүн ХХК-ийн даатгалын хохирлын үнэлгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, шатахууны болон төлбөр төлсөн баримтууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

О.Бий нэхэмжлэлтэй Д.Жд холбогдох гэм хорын хохиролд 16,466,595 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.О.Бий нэхэмжлэлтэй Д.Ж холбогдох гэм хорын хохиролд 1,365,121.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,283 төгрөгөөс 120,141.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120,141.5 төгрөгийг, 120,141.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ