Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2026/00405

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би,

Нэхэмжлэгч:  Н**** К***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б**** гийн С***** од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 520,000 төгрөг, үндсэн хүү 676,688.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,207.52 төгрөг, шимтгэлд 10,400 төгрөг, нийт 1,310,297 (нэг сая гурван зуун арван мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 320/2026/00324/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Н**** К***** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н**** К***** нь Б**** овогтой С***** той 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 231008514 тоот зээлийн гэрээгээр 520,000.00 төгрөгийг сарын 5.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн.

Нэхэмжлэгч нь зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтөө төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд зээлдэгч төлнө гэдгээ илэрхийлдэг ч өр төлбөрөө төлөлгүй нэхэмжлэл гаргах үеийг хүрээд байна.

Иймд хариуцагчийн "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулан зээлийн аппликэйшнээр дамжуулан авсан зээлд хариуцагч С***** оос нийт 1,310,297.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Н**** К***** ББСБ" ХХК-д олгож өгнө үү. гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

3.  Хариуцагч Б.С***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.С***** нь Н**** К***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Н**** К***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,310,297 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд

1. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 437,766 төгрөг,

2. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 437,766 төгрөг,

3. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 437,766 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 32 дахь тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н**** К***** ББСБ ХХК нь хариуцагч Б.С***** од холбогдуулан үндсэн зээл 520,000 төгрөг, үндсэн хүү 676,688.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,207.52 төгрөг, шимтгэлд 10,400 төгрөг, нийт 1,310,297 (нэг сая гурван зуун арван мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч Б.С***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч.. Миний бие Б.С***** нь Н**** К***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Н**** К***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,310,297 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд

1. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 437,766 төгрөг,

2. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 437,766 төгрөг,

3. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 437,766 төгрөгийг төлнө.... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,915 (гучин таван мянга есөн зуун арван тав) төгрөг (хорин нэг) мөнгийн тал хувь болох 17,957.5 (арван долоон мянга есөн зуун тавин долоо) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С***** оос 17,957.5 (арван долоон мянга есөн зуун тавин долоо) төгрөг (тав) мөнгийг  гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Н**** К***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл үндсэн зээл 520,000 төгрөг, үндсэн хүү 676,688.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,207.52 төгрөг, шимтгэлд 10,400 төгрөг, нийт 1,310,297 (нэг сая гурван зуун арван мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С*****  төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,915 (гучин таван мянга есөн зуун арван тав) төгрөг (хорин нэг) мөнгийн тал хувь болох 17,957.5 (арван долоон мянга есөн зуун тавин долоо) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С***** оос 17,957.5 (арван долоон мянга есөн зуун тавин долоо) төгрөг (тав) мөнгийг  гаргуулж, тус тус Н**** К***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН