Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2026/00406

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  М***** ББСБ ХХК,

Хариуцагч: Т***** ын О***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 716,739 төгрөг, зээлийн хүү 356,518 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,432 төгрөг, нийт 1,143,689 (нэг сая нэг зуун дөчин гурван мянга зургаан зуун наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2026/00460/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч М***** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "М***** ББСБ" ХХК болон Т.О***** нарын хооронд 2024.04.13-ны өдөр 140001062430 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. Т.О***** нь "М***** ББСБ" ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн холбооны 85957288 дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж, 2024.04 13-ны өдөр 710,000 төгрөгийг сарын 2,7%-ийн хүүтэйгээр, 2024.04.15-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр, 2024.04.16-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр тус тус зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.

"М***** ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "орох ярианы эрх хаалттай" гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар Т.О***** ын зээлийн гэрээний үүргийг тооцвол,

Зээл авсан огноо

Зээлийн дүн

зээлийн үлдэгдэл

Ашигласан хоног

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт дүн

4/13/2024

710,000

616,739

583

289,363

57,661

963,763

4/15/2024

50,000

50,000

581

33,605

6,391

89,996

4/16/2024

50,000

50,000

580

33,550

6,380

89,930

 

810,000

716,739

 

356,518

70,432

1,143,689

Иймд Т.О***** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М***** ББСБ" ХХК нь гэрээний үүрэгт 1,143,689 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч Т.О***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.О***** нь М***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,143,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. М***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,143,689 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 381,000 төгрөг,

2. 2026 оны 04 дүгээр сарын 25-ны 381,000 төгрөг,

3. 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 381,689 төгрөг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М***** ББСБ ХХК нь хариуцагч Т.О***** т холбогдуулан үндсэн зээл 716,739 төгрөг, зээлийн хүү 356,518 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,432 төгрөг, нийт 1,143,689 (нэг сая нэг зуун дөчин гурван мянга зургаан зуун наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.О***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Т.О***** нь М***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,143,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. М***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,143,689 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 381,000 төгрөг,

2. 2026 оны 04 дүгээр сарын 25-ны 381,000 төгрөг,

3. 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 381,689 төгрөг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,999 (гучин нэгэн мянга есөн зуун ерэн ес) төгрөгийн тал хувь болох 15,999.5 (арван таван мянга есөн зуун ерэн ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.О***** аас 15,999.5 (арван таван мянга есөн зуун ерэн ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М***** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл үндсэн зээл 716,739 төгрөг, зээлийн хүү 356,518 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,432 төгрөг, нийт 1,143,689 (нэг сая нэг зуун дөчин гурван мянга зургаан зуун наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.О***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,999 (гучин нэгэн мянга есөн зуун ерэн ес) төгрөгийн тал хувь болох 15,999.5 (арван таван мянга есөн зуун ерэн ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.О***** аас 15,999.5 (арван таван мянга есөн зуун ерэн ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М***** ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН