Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 308/ШШ2026/00131

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 308/ШШ2026/00131

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, С, *, өөрийн байранд оршин байрлах, Гб ХК,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, М гудамж, **** тоотод оршин суух, Б овогт Аын М,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, М гудамж, **** тоотод оршин суух, Б овогт Оын Ө нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,432,193.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гб ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О.Ө, А.М нар нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь цалингийн зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 89 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд О.Ө, А.М нараас 6,432,193.45 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч О.Ө, А.М нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 6,432,193.45 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрүүдийг хүртэл сар бүр 1,072,032.24 төгрөгөөр хуваан төлж дуусгах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гб ХК-ийн Д салбарын захирал У.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус банкны нэхэмжлэлтэй О.Ө, А.М нарт холбогдох хэрэгт хариуцагчийн эвлэрлийн саналыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Гб ХК-ийн нэхэмжлэлтэй О.Ө, А.М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,432,193.45 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд сард 1,072,032.24 төгрөгөөр сар бүрийн 25-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцон эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гб ХК-ийн нэхэмжлэлтэй О.Ө, А.М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,432,193.45 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд сард 1,072,032.24 төгрөгөөр сар бүрийн 25-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,865 төгрөгөөс 58,932.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,932.5 төгрөгийг, 58,932.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ